
Түүний жинхэнэ нэр нь Хабане Ламэ (Habane Lame), 2000 оны 3-р сарын 09-ний өдөр баруун Африкын Сенегал улсад төрсөн ба 1 настай байхад нь түүний гэр бүл Итали улсын Chivassi хотруу дүрвэжээ. Хэдийгээр тэр нялх байхаасаа л Итали улсад амьдарч байгаа ч Сенегал улсын иргэн бөгөөд одоо болтол Италийн иргэншилгүй.
-"Үнэнийг хэлэхэд надад Итали хүн гэж өөрийгөө тодотгох цаас хэрэггүй" гэж тэрээр нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.
Тэрээр 2020 оны 3-р сар хүртэл Турин хотод автомат машины операторын ажил хийдэг байсан ба COVID-19 цар тахлын улмаас ажилгүй болсон юм. Гэвч ажил олдохгүй энэ хэцүү цаг үед, түүний ТикТок-д санамсаргүйгээр хийж эхэлсэн бичлэгүүд нь түүний алдарт хүргэх замын эхлэл байжээ.
Хабиг олны танил болгосон, амжилтанд хүргэсэн хамгийн том алхам нь тэрээр дуугүйгээр бусад ТикТокчидийн амьдралын, өдөр тутмын зүйлсийг хялбарчлах бичлэгүүдийг хошин, инээдтэй, ёжилсон байдлаар бичлэг болгож өөрийнхөө ТикТокдоо тавьснаар эхэлсэн.
2022 оны байдлаар түүнийг дагагчид ТикТок-д аль хэдийн 140 сая хүрсэн бөгөөд тэрээр аль хэдийн 13 сая ам.долларын хөрөнгө, үнэлгээтэй болжээ. Энэ бол энгийн нэгэн ядуу амьдралтай туранхай африк залуу өнөөдөр ямар амжилтанд хүрснийг харуулсан түүх юм.
Нийтлэл бичсэн: Үзэмж Хонгорзул