TikTok-ын челленжээс болж өсвөр насны хүүхэд комд орж нас баржээ: Энэхүү онлайн даалгавар нь аль хэдийн олон арван хүүхдийн аминд хүрээд байна.
Tue Aug 09 2022
4-р сарын 7-нд, 12 настай Британийн иргэн Арчи Баттерсби гэртээ ухаангүй байдалтай олджээ. Хүү тархины "эргэшгүй" гэмтэл авч, комд орсон байсан нь TikTok Blackout Challenge-ын даалгаврыг гүйцэтгэсэнтэй холбоотой байх магадлалтай гэж theguardian.com-д мэдээлжээ.
Энэхүү трендийн даалгавар нь хүн хүчилтөрөгчийн дутагдлаас болж ухаан алдах хүртлээ амьсгалаа барих шаардлагатай болдог челленж ажээ.
Эмч нар амьсгалын аппарат, эмийн тусламжтайгаар Арчиг амьд байлгаж байгаа бөгөөд тэр огт ухаан ороогүй ба түүний тархины зарим хэсэгт нь эд эсийн үхжил илэрсэн учир найдлагагүй болсон гэж эмч нар мөн үзэж байгаа юм. Харин эцэг эх нь Арчи эдгэрэхэд цаг хугацаа хэрэгтэй гэсэн найдлагатай Баттерсбигийн эмч нарыг Христэд итгэгчдийн итгэл үнэмшлийн дагуу эмчилгээ нь зүрх цохилж байгаа цагт үргэлжлэх ёстой гэж маргаж шүүхэд өгчээ. Гэвч эмч нарын дүгнэлт, шүүхийн шийдвэрээр Арчиг аппаратнаас салгах нь цаг хугацааны асуудал болсон. 12 настай Арчи Баттерсби холимог тулааны урлагт дуртай, баптисм хүртэх хүсэлтэй авьяаслаг гимнастикч байжээ. Хүүгийн ээж Холли Данс түүнийг TikTok Blackout Challenge хийж байгаад амьсгал нь боогдож ийм байдалд орсон гэж үзэж байгаа юм.
2021 онд 7 хүүхэд TikTok-ийн энэхүү аюултай челленжээс болж нас барсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд үүнийг "багалзуурыг даван туулах/choke challenge" болон "dog high" гэж нэрлэдэг байна.
Blackout Challenge гэж юу вэ, яагаад энэ нь үхлийн аюултай вэ?
TikTok-ийн Blackout Challenge буюу "Багалзуурдах тоглоом/Choke Game" нь шинэ зүйл биш юм. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) мэдээлснээр энэ тоглоом 2008 онд гарсан бөгөөд өсвөр насныхан богино хугацааны euphoric төлөв буюу "кайф" авахын тулд өөрсдийгөө эсвэл бие биенээ боомилдог. Энэ үйлдэл нь ихэвчлэн үхэлд хүргэдэг байна. Мэдрэлийн эмгэг, цус харвалтын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр тархины эсүүд хүчилтөрөгчгүй болоход 5 минутын дотор үхэж эхэлдэг гэсэн байна.
Хэрэв хүн хүчилтөрөгчгүй удаан хугацаагаар байвал ухаан алдах, таталт өгөх, тархи гэмтэх, бүр үхэлд хүргэдэг. Багалзуурдах тоглоом аль хэдийн 82 хүүхдийн аминд хүрсэн бөгөөд тэдний ихэнх нь 11-16 насны хөвгүүд байсан гэж CDC мэдэгдсэн байна. Тодруулбал, АНУ-д 10 настай Наила Андерсон "үхлийн тоглоом"-ын улмаас гэр бүлийнхэн нь гэртээ байхад унтлагын өрөөндөө боомилох даалгавар биелүүлж байгаад өрөөнд нь туслах хүн байгаагүйгээс цаг бусаар амиа алдсан гэж Health бичжээ.
Хүүхдээ үхлийн аюулаас хамгаалахын тулд эцэг эхчүүд хүүхэд нь олон нийтийн сүлжээг хэр их ашигладаг болон юуг сонирхдог болохыг мэдэж байх маш чухал, хүүхдээсээ Blackout Challenge-ийн талаар сонссон эсэхийг асууж, энэ нь яагаад аюултай болох, мөн хүчилтөрөгчийн дутагдал хэрхэн үхэлд хүргэж болохыг тайлбарлан ойлгуулахыг клиник сэтгэл судлаач Теа Галлахер, Health сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зөвлөжээ.
Эх сурвалж: forumdaily.com








