TikTok-оос хүүхэд, өсвөр насныханд өдөрт нэг цагаас илүү видео үзэхийг хориглоно
Fri Mar 03 2023
TikTok нь, өсвөр насныхан тус аппликейшнд зарцуулдаг цагийг хязгаарлах арга хэмжээ авч байна. Гуравдугаар сарын 1-нд TikTok, өсвөр насныхан болон гэр бүлүүдэд зориулсан хэд хэдэн шинэ функцүүд гаргахаа зарласан бөгөөд ялангуяа программыг ашиглах хугацаагаа хязгаарлах болно гэснийг Entrepreneur мэдээлэв.
Ирэх долоо хоногт 18-аас доош насны хэрэглэгчидэд, өдөрт 60 минут байхаар цагийг хязгаарлах бөгөөд нууц код оруулснаар хязгаарлалтад хамрагдахгүй байх боломжтой боловч, апп-д нэвтэрсэн хэвээр байхын тулд ухамсарласан шийдвэр гаргах хэрэгтэй болно. Эцэг эх, асран хамгаалагчид нь, 13-аас доош насны хэрэглэгчдийн нууц үгийг оруулах үүрэгтэй, энэ нь тэдэнд програмыг ашиглах нэмэлт 30 минут өгөх юм.
ТикТок нь, Internet Matters-аас хийсэн судалгаан дээр үндэслэн, аппликейшнд өдөр тутмын цагийн хязгаар тогтоох шийдвэрээ зарласан. Internet Matters ашгийн бус байгууллага, хүмүүс ямар нэгэн зүйлд хэр их цаг зарцуулж байгаагаа мэдэж байгаа тохиолдолд, цагаа илүү үр дүнтэй ашиглах боломжтой байдгийг олж тогтоожээ.
Мөн,ТикТок компани Бостоны хүүхдийн эмнэлгийн Digital Wellness Lab-тай хамтран, ашиглах боломжтой хугацааг тогтоохоор ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэсэн бөгөөд бусад шинээр гарч байгаа функцүүд нь, хүүхдүүдийн апп дээр зарцуулах тодорхой цаг хугацаа, программын ашиглалтын задаргаа, дэлгэцийн цагийн хяналтын самбар болон хуваарь, мөн холболтыг таслах мэдэгдлийг илгээх зэрэг өдөр тутмын хэрэглээний хязгаарыг өөрчлөх боломжийг эцэг эхчүүдэд олгоно.
Эдгээр функцууд нь, TikTok-ийн өсвөр насныхныг хамгаалах санаачилгын өрнөл бөгөөд үүнд 13-15 насныхны хэрэглээг автоматаар хаагддаг болгож бүртгэлээр хянах боломжтой болгож байгаа аж. "Бид одоо байгаа боломжуудаа сайжруулахад хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ, хүмүүсийг бүтээлч байдлаа илэрхийлэх, утга учиртай холбоо тогтоох, соёл урлагаас таашаал авах зэрэгтээ хяналттай хандахад нь туслах шинэ хэрэгслүүдийг нэвтрүүлэхэд, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийсээр байх болно" гэж компани мэдэгдэлдээ дурджээ.








