Теслагийн Giga Texas үйлдвэрийн робот, инженер рүүгээ дайрчээ
Mon Jan 01 2024
Теслагийн Остин хотын ойролцоох Giga Texas үйлдвэрт, Теслагийн инженер роботын халдлагад өртжээ. Робот төмөр хумсаа ажилтны нуруу, гаранд шигтгэж дайрсан талаар DailyMail мэдээлжээ.
Техасын үйлдвэрийн машины явах эд анги угсардаг талбайд, цутгамал, хөнгөн цагаан машины эд ангиудыг дамжлагаас авч шилжүүлэн угсрах зориулалттай робот, ойролцоох салгаатай байсан хоёр роботын программ хангамжийг шалгаж байсан инженерийг төмөр хавчуураа нуруу, гарт нь шигтгэн дайрч, цус нь асгарсан Теслагийн инженер угсрах роботын гараас мултрах гэж оролдох үед, өөр нэг ажилтан яаралтай зогсоох товчлуурыг дарснаар халдлагыг зогсоожээ. Инженер залуу, хөнгөн цагааны хаягдал цуглуулах зориулалттай суваг руу цусандаа хутгалдан унасан аймшигтай үйлдлийн гэрч болсноо хоёр ажилтан ярьжээ. Хохирогчийн зүүн гар зүсэгдэж гэмтсэн энэ ослыг, Травис мужийн 2021 оны үйлдвэрлэлийн осол,гэмтлийн тайланд бүртгэсэн байна.
2021, 2022 онуудад Техас дахь үйлдвэрт, роботтой холбоотой өөр осол, гэмтэл бүртгэгдэж байгаагүй бөгөөд ажлын байранд автомат роботыг ашиглахтай холбоотой олон жил яригдаж ирсэн эрсдэл ийнхүү бодит болжээ.
Амазоны тээврийн төвүүд дэх роботуудтай холбоотой ослуудын өсөлт, алуурчин дроид мэс засалчид, өөрөө жолоодлоготой машинууд, тэр ч байтугай робот шатрын багш нарын хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээллүүд, шинэ технологийн хурдацтай интеграцчилалд эргэлзэхэд хүргэж байна.
Тесла 2021 оны Giga Texas-д стандартыг дагаж мөрдөх тайландаа, программ хангамжийн инженер рүү робот халдлага үйлдсэн хэргийг маш бүрхэгээр баримтжуулсан байдаг. Роботын учируулсан шархыг, "шалбарсан, зүсэгдсэн, онгорхой шарх” гэж тодорхойлон, гэмтсэн инженер халдлагын дараа нэмэлт чөлөө авах шаардлагагүй байсан гэж Тесла мэдэгдэж байв. Гэсэн ч, болсон үйл явдлыг нүдээр харсан хоёр гэрч илүү харамсмаар түүхийг ярьсан байдаг.








