Тесла vs. болон Hyundai-н цахилгаан авто машинуудыг харьцуулсан дүгнэлт
Wed Oct 26 2022
Автомашины салбарын хөгжил болон дэлхий нийтээр цахилгаан автомашинд шилжих үйл явцыг таниулах ажиллагааны шинжээч Тим Левин, Тесла, Хьюндай компаниудын цахилгаан жийп машинуудыг жолоодож туршиж үзсэн бөгөөд тэрээр хэт хурдан цэнэглэлт болон футурист үзэмжээр нь 41,000 долларын үнэтэй Ioniq 5-ыг сонгосон гэж Insider мэдээлэв.
Тесла, цахилгаан машинаараа америкчуудын сонирхолыг ихэд татаж байгаа ч, дэлхийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан авто машин үйлдвэрлэхэд ихэд нухацтай хандаж, сонирхож байгаа өнөө үед энэ нь цорын ганц хувилбар биш болоод байгаа аж.
Эдгээрээс хамгийн их сонирхол татахуйц, батарейгаар ажилладаг машинуудын нэг бол Hyundai Ioniq 5 SUV бөгөөд энэ нь, минималист интерьер, явах эд анги, хамгийн сүүлийн үеийн технологи, киберпанк зэрэг Теслагийн загваруудтай ижил төстэй олон шинж чанаруудыг агуулдаг. Энэхүү шинэлэг машин, алдартай Tesla Y загвараас юугаараа ялгаатайг мэдэхээр Левин хоёр жийп машиныг жолоодож харьцуулж үзсэнээ хуваалцжээ.
Үнэ:
Hyundai 2023 оны загвар нь 41,450 доллараас эхэлдэг бол Tesla нь 65,990 доллараас эхэлдэг.
Ioniq 5- нь илүү сайн өнгөлгөөтэй, нэмэлт урд хойноо хөтлөгчтэй тул үнэ цэнэ нь, Теслагийн түвшинд ойртуулж байна. Мөн бас нэг Левиний туршиж байсан 2022 Limited AWD загварын үнэ 56,000 доллар байсан байна. Левин, -"Тесла нэг том давуу талтай: энэ нь дилергүйгээр шууд хэрэглэгчдэд зардаг тул таны онлайнаар харж буй үнэ нь таны төлөх үнэ юм" гэж үнэлсэн.
Туулах зайны хувьд:
Model Y нь, батарейг хурдан бардаг, бүх хөтлөгчүүд ажиллах стандарт явалтын үед 530 км зайг туулах чадвартай тул рейтинг нь өндөр.
Ioniq 5: Хамгийн хямд загварын хувьд 350 км, том батарейтай, хойд хөтлөгчтэй загвар нь 480 км хүртэл зайг туулна. Бүрэн хөтлөгчтэй загварууд - 411 км.
Цэнэглэгдэх хугацаа:
Ioniq 5 нь, 350 киловаттын хурдан цэнэглэгч станцуудыг ашиглан 18 минутын дотор 10% -аас 80% хүртэл цэнэг хураах боломжтой. Цэнэглэгч станцууд байгаа тохиолдолд холын аялалд их тохиромжтой.
Энэ хэмжээний цэнэглэхэд Tesla Y-д 30 минут зарцуулагдна. Гэхдээ Теслагийн эзэд, Supercharger компанийн сүлжээгээр, цэнэглэлтээ илүү хялбар болгосон байгаа.
Явалт:
“Model Y-ийн сайн жолооны удирдлага болон сэтгэл хөдөлгөм хурд нь таатай. Hyundai нь тийм ч сэтгэл хөдөлгөм биш ч хурд сайтай, мөн бүх дугуй нь хөтлөгчтэй тул зөөлөн, Теслагаас илүү тухтай” гэсэн байна
Салон:
Хурдны хайрцаг, хөдөлгүүр, түлшний савгүй машиныг бүтээсэн нь Tesla болон Hyundai, хавтгай шал, нэмэлт ачааны зай, ухаалаг функцуудыг санал болгох боломжтой болсон.
Hyundai-ийн нээлттэй, цомхон бүхээгний онцлох зүйл нь төв консолыг арагшлуулж үүргэвч, ачаа тавих зай гаргах боломжтойд оршино. Харин Tesla нь, илүү зайтай, урдаа тээштэй, мөн ар талдаа шалан доороо том тээшний савтай .
Энэ хоёр загвар нь гаднаасаа, Теслагийн анхлан гаргасан минималист загвар, техник дүр төрхтэй хоорондоо төстэй ч, Hyundai –д илүү их физик удирдлага, жижиг дэлгэцийг санал болгосон байдаг.
Технологийн харьцуулалт:
Левин, -"Теслаг дугуйтай ухаалаг гар утас гэж нэрлэдэг, энэ нь хамгийн сайн дүрслэл юм." гэжээ.
Model Y-ийн 15 инчийн мэдрэгчтэй дэлгэц нь, шил арчигчаас эхлээд урд хайрцаг хүртэлх бүх зүйлийг удирдаж, тоглоом, Netflix, машиныхаа гадна хөгжим сонсох зэрэг гайхалтай нэмэлтүүдийг санал болгодог. Энэхүү гайхалтай програм нь эзэмшигчдэдээ, машинаа алсаас удирдаж, утсаа түлхүүр болгон ашиглах боломжийг олгодог.
Tesla бараг бүх ердийн товчлууруудыг ашигладаггүй, энэ нь зарим худалдан авагчдад таалагдахгүй байх магадлалтай.
Ioniq 5 нь дэвшилтэт технологийг түлхүү ашигласан бөгөөд 12 инчийн хоёр дэлгэц болон салхины шилэн дээр байрлуулсан нэмэлт дэлгэцээр тоноглогдсон. Зөөврийн компьютер цэнэглэх зориулалттай хоёр залгууртай.
Дүгнэлт:
“Энд бодитой ялагч байхгүй. Аль аль нь өөр өөрийн тэргүүлэх чиглэлтэй худалдан авагчдад зориулсан гайхалтай хувилбарууд юм. Харин би Hyundai-г сонгох байсан, учир нь, гайхалтай хурдан цэнэглэгддэг, мөн диапазоны хувьдTesla-тай бараг адил ч хямд. Мөн мэдрэгчтэй дэлгэцийнх нь цэсэнд хэт олон үндсэн функцуудыг оруулаагүйгээрээ шинэлэг, бас гайхамшигтай ретрофутурист дүр төрх зэрэг нь Ioniq 5-ын давуу тал” гэж Левин сэтгэгдлээ хуваалцжээ.
Мөн тэрээр, -“iPhone түвшний технологи, спортлог жолоодлогын шинж чанар, илүү том зайтай интерьер бүхий салон, гайхалтай Supercharger сүлжээг ашигладаг зэргийг нь илүүд үздэг худалдан авагчидад Model Y гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно" гэж Левин нэмж хэлсэн байна.








