Теслагийн Optimus робот, xAI-ийн Grok дуут туслахтай болсон бөгөөд гэхдээ, саяханы X сайтад нийтлэгдсэн видео бичлэгээс харахад энэ нь, Теслагийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болж, Элон Маскийн мөрөөдлийгбиелүүлэхүйц үр дүнд хүрэхэд хол байна гэж Mashable бичжээ.
Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бениофын хуваалцсан уг видео бичлэгт, дараагийн үеийн Optimus роботуудыг алтлаг өнгөтэй байхаар харуулсан бөгөөд мөн хүнтэй төстэй гар болон хэд хэдэн шинэ анзаарагдахуйц нарийн ширийн зүйлсийг харуулсан байна.
Хамгийн чухал нь Optimus одоо Grok дуут горимтой болсон нь, хэрэглэгчийн хүсэлтийг ойлгож, амаар хариулах боломжтой болсон гэсэн үг юм.
6-р сарын сүүлээр "YouTube" сайтад, Grok AI-г "тархинд" нь суулгасан шинэ роботыг тод өнгүүдээр будаж байгааг харуулсан видео тавигдаж байсан. Харин хамгийн сүүлийн энэхүү видео нь, хүмүүсийг гайхшруулах зүйлээр хомс, Оптимус ихээхэн удаан, удаашруулсан хөдөлгөөнтэй харагдаж байгаа бөгөөд мөн, хэдэн энгийн ажлыг гүйцэтгэхийн тулд хэд хэдэн удаа хэлүүлсний дараа лаазтай кока кола авахаар гал тогооны өрөө рүү явж буй нь харагддаг. Робот гал тогооны өрөө рүү хэдэн удаашралтай алхмуудыг хийдэг ч, хэлсэн даалгаврыг гүйцэтгэж чадаж байгаа нь харагдахаас өмнө видео тасардаг.
Өнгөрсөн жил болсон Теслагийн "Бид, робот" арга хэмжээнд, хүний тусламжтай ажиллуулсан загварууд болонЛос Анжелес дахь Тесла зоогийн газарт попкорн түгээх роботууд болох Optimus-ийн өмнөх хувилбаруудтай харьцуулсан зарим сайжруулалтыг видеонд харуулсан. Гэвч энэ бүхэн, Теслаг эдгээр төхөөрөмжүүдээ сая саяарзарж эхлэнэ гэсэн итгэл төрүүлэхгүй байгаа юм.
Харин Бениоф, өөрөө маш итгэлтэй байгаа бөгөөд Оптимусыг "200,000-аас 500,000 доллараар хүний ажлыг гүйцэтгэх, бүтээмжийн хувьсгал" гэж нэрлэжээ. Сонирхуулахад, Бениоф саяхан Salesforce-ийн харилцагчийн үйлчилгээний 4000 ажилтнаа цомхотгож, тэднийг хиймэл оюун ухаанаар ажилладаг агентуудаар сольсон байна.
Optimus нь, прототипийн шатандаа байгаа бөгөөд 2026 онд төлөвлөсөн нээлт дээр нь шинэ хувилбаруудыг нь харах болно.
Энэхүү танилцуулга видео нь, Тесла "Мастер төлөвлөгөө"-нийхөө дөрөв дэх хувилбарыг танилцуулсны дараахан гарсан бөгөөд энэ нь компанийн цаашдын гол бүтээгдэхүүн болох Optimus-д ихээхэн тулгуурласан тодорхой бусбаримт болж байгаа юм. Маск өмнө нь, Тесла эдгээр роботуудыг 4-5 жилийн хугацаанд, жилд хэдэн саяар нь зарахаар төлөвлөж байгаагаа хэлж байсан ажээ.