Tesla дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч байхаа больжээ.
Tue Jul 05 2022
Элон Маскийн компанийг Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD гүйцэн хоёрдугаар байрт оруулсан байна.
Nikkei Asia-гийн мэдээлснээр, 2022 оны эхний зургаан сарын хугацаанд Tesla 564,000 автомашин борлуулсан бол Шенжен хотод төвтэй BYD, 300%-ийн үсрэлт хийн өсч, нийт 641,000 автомашин борлуулсан байна. Маск цаашид номер 1 байхаа больсондоо тийм ч их бухимдахгүй байх. Учир нь, энэ нь түүний болон Tesla-гийн хяналтаас гадуур байсан юм. Tesla, Li Auto, Xpeng, Nio зэрэг хэд хэдэн цахилгаан машин үйлдвэрлэгчид Хятадад, ялангуяа Шанхай хотод саяхан хорио тавьсантай холбоотойгоор үйлдвэрүүд нь зогсолтод орсон байна. Харин BYD-ийн үйлдвэрүүд ихэвчлэн хорио тавиагүй, үүнд өртөөгүй бүс нутагт байрладаг тул үйлдвэрлэл нь хурдацтай үргэлжилсээр байна.
Tesla 1-р байраа эргүүлэн авч чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа ч тус компани 2021 онд 936,172 автомашин борлуулж байжээ. Warren Buffet's Berkshire Hathaway-гийн хэсэгчлэн эзэмшдэг BYD нь цахилгаан машины батерейны үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт ордог LG-г мөн гүйцсэн ба батерейны хангалттай хангамжтай байгаа, мөн хорионд өртөх магадлал багатай үйлдвэрүүдтэй байгаа нь хүчирхэг хослол болж энэ огцом амжилтыг гаргаад байна.
Мөн энэ үеэр, Tesla-гийн хувьд хэд хэдэн том саад бэрхшээлтэй тулгарч байна. Элон Маск саяхан саяхан бүх загварын цахилгаан машинуудынхаа үнийг нэмсэн шалтгааныг Tesla-гийн Берлин болон Аустин дахь гига үйлдвэрүүдээ "асар том мөнгө шатаах зуух" гэж нэрлэн товчоор тайлбарлажээ. Бас нэг асуудал нь, Tesla-гийн Автомат жолоодлого (Autopilot)-ын ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус компанийг холбооны хуулийг зөрчсөн хэргээр шүүхэд өгөөд байгаа юм.
Эх сурвалж: pcmag.com








