Техасын наран шарлагын газар руу далай хэдэн арван "чөтгөрийн хүүхэлдэй"-г гарган хаяж хүмүүсийг айлгаж байна.
Fri Jul 08 2022
Техасын наран шарлагын газруудад, бие зарсхийм аймшигт хүүхэлдэйнүүдийг далай эрэг рүү гарган хаяж байна гэж NewYorkPost мэдээлэв.
Мөн тус бүс нутгийн далайн амьтадын судалгааны багийнхан, нүд нь ургасан хясаагаар бүрхэгдсэн аймшигт, хар дарсан зүүд шиг хүүхэлдэйнүүд Техасын эрэгт урсан ирж байна гэж мэдэгдсэнийг Courier нийтэлжээ.
Жон Оливерийн HBO шоуны «Last Week Tonight» онлайн эксклюзив нэвтрүүлэгт, 45 настай америк эр, Техасын өмнөд хэсэгт 60 дах км-т санамсаргүй олсон аймшигт хүүхэлдэйн талаар ярилцлага өгч, орон нутгийн мэдээллийн станцаар эрэг дээрээс олдсон 30 хүүхэлдэйн тухай бичлэгийг үзүүлсэн бөгөөд хэд хэдэн хүүхэлдэйг ойроос томруулан харуулахад тэдний ихэнхийнх нь нүд нь ухагдсан, байхгүй ч, чулуу, хясаа болон бусад хог хаягдлаар дүүрсэн харагдаж байв. Оливер нэгэн замгаар бүрхэгдсэн хүүхэлдэйг онцлон харуулж, "Энэ хоосон нүдийг хар. Түүний цээжин дээр зурсан гавлын яс, зөрүүлсэн чөмөгний ясыг хар. Тэр юу хүснэ вэ? Тэр юу мэддэг вэ?” гэх мэтээр сэтгэл сэртхийлгэм нэвтрүүлэг хийжээ. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд, Жон Оливер, зарагдаагүй үлдсэн хүүхэлдэйг бүгдийг нь худалдаж авна, яст мэлхий, далайн амьтдыг нөхөн сэргээх хөтөлбөрт бид 10,000 доллар төлнө. Хамгийн чухал нь, бид эдгээр бүх хүүхэлдэйг устгаж, далайн эргийн амрагчидыг айдсаас салгана гэж амласан гэнэ.
Хүүхэлдэйнүүд хаанаас ирсэн нь нууц хэвээр үлдсэн бөгөөд Mission-Aransas хэмээх энэхүү дархан цаазат газар нь аймшигт зүйлсийг цуглуулдаг, одоогоор нийт 30 ширхэг хүүхэлдэй олдсон. Судлаачид далайн яст мэлхий болон далайн бусад хөхтөн амьтдыг эргээс хайх үедээ хүүхэлдэйтэй тааралддаг. Тэд Хойд Падре арлаас Матагорда хүртэл долоо хоногт хоёр удаа эрэг дагуу судалгаа хийх үедээ мөн эргийн хогийг түүж цэвэрлэдэг байна. “Бид сард хоёр удаа ийм аймшигт хүүхэлдэйг олдог, эдгээр нь үнэхээр эвгүй харагддаг" гэж Техасын Их Сургуулийн Далайн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Mission-Aransas дархан цаазат газрын захирал Жейс Туннелл хэлжээ.
Мөн, “Заримынх нь гар, хөл дутуу, заримынх нь нүд, амны дотор замаг ургасан маш эвгүй харагддаг, бас зарим нь далайн амьтдын ходоодонд байсан нь тодорхой байдаг." гэж Mission-Aransas-ын захирал нэмж хэлэв. Хүүхэлдэй бүрийн зургийг фэйсбүүк дэх групптээ нийтэлдэг бөгөөд сонирхолтой нь эдгээр хүүхэлдэйнүүд маш олон шүтэн бишрэгчидтэй байдаг. Судлаачдын анх олсон нь секс хүүхэлдэй байсан бөгөөд Туннелл энэ зургийг интернетэд тавихад хэн нэгэн үүнийг 35 доллараар худалдаж авчээ. Энэ мөнгийг далайн яст мэлхийг хамгаалах хөтөлбөрт зарцуулсан байна. Ийнхүү, судлаачид яст мэлхийг аврах хөрөнгө босгох зорилгоор далайн эргээс олдсон хүүхэлдэйнүүдийг жил бүр дуудлага худалдаагаар зардаг. Харин худалдан авагчид нь энэхүү “чөтгөр”-ийн хүүхэлдэйнүүдээр юу хийдэг талаар асуухад нөөцийн захирал хариулж чадаагүй аж.
Эх сурвалж: forumdaily.com








