February
3
2023
Anu.mn
Мэдээ
Техасын амьтны хүрээлэн, жоомыг экс-ийнхээ нэрээр нэрлээд түүгээрээ амьтан хооллох, Гэгээн ...
Техасын амьтны хүрээлэн, жоомыг экс-ийнхээ нэрээр нэрлээд түүгээрээ амьтан хооллох, Гэгээн Валентины өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Техасын амьтны хүрээлэн, жоомыг экс-ийнхээ нэрээр нэрлээд түүгээрээ амьтан хооллох, Гэгээн Валентины өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулж байна
Photo: IStock

Техасын Сан Антонио амьтны хүрээлэн, нэрээр нь нэрлэсэн жоомоор амьтан хооллож, хуучин амрагууддаа Гэгээн Валентины өдрийн онцгой мэндчилгээ дэвшүүлэх арга хэмжээ зохиож буй талаар CNN мэдээлэв.

Амьтны хүрээлэнгийнхэн, жоомыг таны санал болгосон хүний ​​нэрээр нэрлэж, амьтан хооллон, хуучин харилцаагаа нэг мөсөн тасалсан талаараа шууд мэдэгдэх зэвүүн арга хэмжээг 10 долларын төлбөртэйгээр санал болгож байна.

Cry Me a Cockroach-ээс жил бүр зохион байгуулдаг, энэхүү хандивын аяны гайхалтай үйл ажиллагаанаас санд төвлөрөх мөнгө, "Техасын болон дэлхийн зэрлэг ан амьтдын ирээдүйг баталгаажуулахад зориулагдна" гэж Сан Антонио амьтны хүрээлэнгийн вэбсайт мэдээлжээ.

Мөн хорхой жоомонд дургүй хүмүүс, 5 долларын хүнсний ногоо эсвэл 25 долларын мэрэгчийг сонгон амьтан хооллож болох бөгөөд жоом сонгож бахаа хангасан эсвэл энэрэнгүйгээр өвсөөр амьтан тэжээсэн аль нь ч бай, бүх хандивлагчидад, амьтны хүрээлэнг дэмжиснийг нь баталгаажуулсан Гэгээн Валентины өдрийн дижитал карт олгоно. Түүнчилэн, хуучин амрагтаа Гэгээн Валентины өдрийн дижитал карт илгээж, түүний нэрээр нэрлэсэн жоом, мэрэгч амьтан эсвэл хүнсний ногоогоор амьтад тэжээгдсэн гэдгийг мэдэгдэх боломжтой. Харин, “зэвүүн” эксүүдтэй хүмүүст зориулсан, нэрээр нь нэрлэгдсэн жоом, мэрэгч эсвэл ногоог амьтан зажилж буйг харуулсан видео мессежийг хуучин амрагтаа явуулах үйлчилгээ 150 долларын төлбөртэй байх аж.

Амьтны хүрээлэнгийн захирал Силе Перез, -“ Жил бүр зохион байгуулдаг энэ арга хэмжээ маань амжилттай болж байна. Өнгөрсөн жил,  50 муж, 30 гаруй улсаас 8000 гаруй хандив авсан. Одоо бид өнгөрсөн жилийн рекордыг эвдэхээр төлөвлөж байна. Мөн, сонирхуулахад Зак, Рэй, Адам гэдэг нэр хамгийн түгээмэл нэр болох нь харагдсан” гэж ярьсан байна.

Энэ арга хэмжээнд оролцохын тулд, та Гэгээн Валентины өдрөөс өмнө хуучин хүнийхээ онлайн нэрийг амьтны хүрээлэнгийн сайтад оруулах шаардлагатай.

Мөн, Бронкс амьтны хүрээлэнд, үүнтэй төстэй арга хэмжээ зохиогддог. Гэхдээ тэнд, ямар нэг амьтныг шавьжаар тэжээдэггүй, харин та өөрийн хамтрагчдаа зориулж жоомыг нэрлэж, тухайн шавжны дүрс бүхий цүнх, аяга худалдаж авах боломжтой байдаг гэнэ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.