Anu.mn
Техасын амбан захирагч Мексикээс ирсэн цагаачлалыг "түрэмгийлэл" гэж нэрлэв

Техасын амбан захирагч Мексикээс ирсэн цагаачлалыг "түрэмгийлэл" гэж нэрлэв

Thu Nov 17 2022
Техасын амбан захирагч Мексикээс ирсэн цагаачлалыг "түрэмгийлэл" гэж нэрлэв

Техас мужийн амбан захирагч Грег Эбботт, АНУ болон Техасын үндсэн хуульд тунхагласан заалтуудыг ашиглан, Мексикээс ирж буй цагаачлалын урсгалыг түрэмгийлэл гэж мэдэгдлээ гэж CBS мэдээлэв.

2022 оны хуанлийн жилд агентууд, АНУ-Мексикийн хил дээр цагаачидтай бараг 2.1 сая гаруй уулзалт хийсэн гэж АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын албанаас мэдээлжээ.

Амбан захирагч Эббот, "Техас мужийг түрэмгийллээс хамгаалахын тулд урьд өмнө хэзээ ч байгаагүй арга хэмжээ авах болно. Муж улс дараах алхмуудыг хийнэ” гэж мэдэгдэв.

  • Хилээ хамгаалах, хууль бусаар хил давахыг завдсан цагаачдыг няцаах зорилгоор Үндэсний гвардийг ажиллуулна.
  • Техасын Олон нийтийн аюулгүй байдлын хэлтэс (DPS) -ийг хууль бусаар хил давсан цагаачдыг баривчлах, хил рүү буцаах, түүнчлэн хууль бус цагаачдыг гэмт хэрэгт холбогдуулан баривчлах зорилгоор ажиллуулна.
  • Хилийн хэд хэдэн дүүрэгт хана хэрэм барьж эхэлнэ.
  • Артиллерийн дохиололтой завь ашиглана.
  • Мексикийн хар тамхины наймаачдыг гадаадын террорист байгууллага гэж нэрлэнэ.
  • Хил хамгаалах талаар бусад улстай гэрээ байгуулна.
  • Хилийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр гадаад улсуудтай гэрээ байгуулж ажиллана.
  • Хил орчмын дүүргүүдэд “Хилийн халдлага”-д хариу арга хэмжээ авах ажлыг эрчимжүүлэхийн тулд нөөц боломж, эх үүсвэрээр хангана.

2022 оны 7-р сард амбан захирагч Эббот захирамж гаргаж, мужийн хууль сахиулах байгууллагуудад, "Хууль бус цагаачдыг нэвтрэх боомтуудын хооронд саатуулж, хил рүү буцаах" үүрэг өгсөн. Тэр үед тэрээр хууль бусаар нэвтрэгсдийг довтолгоо гэж нэрлээгүй байсан юм.

Сүүлд нэмэгдсэн