Техас мужийн амбан захирагч, хууль бус цагаачдыг хот руу илгээж буйтай холбоотой Нью-Йоркт онц байдал зарлав
Mon Oct 10 2022
Сүүлийн саруудад АНУ-ын өмнөд хилээс автобусаар олон мянган цагаач ирсэнтэй холбогдуулан Нью-Йорк хотын дарга Эрик Адамс аравдугаар сарын 7-нд онц байдал зарласан юм. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас тусламж хүсч байгаа бөгөөд хотод хэт их ачаалал учирч, хоргодох байрууд шинээр ирсэн хүмүүсийг хүлээн авахад хүндрэлтэй байгаа талаар CBS News хэвлэлд мэдээлэв.
Хотын хоргодох байранд ор хүрэлцэхгүй байна, тэнд Нью-Йоркийн 61,000 орон гэргүй иргэд, хууль бус цагаачид, түүний дотор 20,000 хүүхэд амьдардаг. Хоргодох байранд байгаа хүмүүсийн тавны нэг нь цагаачид байна. Тус хотод шинээр, хууль бусаар ирсэн 5500 хүүхдийг улсын сургуульд элсүүлээд байна. Энэ байдлаар орон нутгийн хамгаалах байрны систем, ирэх жил 100,000 хүнийг хүлээн авах шаардлага гарахаар байна. Үүнээс гадна ирэх оны долдугаар сар гэхэд тус хот цагаачдыг хүлээн авч, байрлуулахад нэг тэрбум гаруй ам.доллар зарцуулах ёстой болно. Өнөөдөр Нью-Йорк хот 40 гаруй зочид буудлыг түр хоргодох байр болгон хувиргаж, Рандалл арал дээр майхан хот байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ орон нутгийн орон гэргүй хүмүүст туслах, мөн олон мянган цагаачдыг дэмжих мөнгө, орон сууц хотод байхгүй гэж хотын дарга ярьжээ.
Мөн тэрээр, -"Одоо Нью Йорк руу нялх хүүхэд, бага насны хүүхдүүдтэй гэр бүлүүд зэрэг бидний багтаах боломжоос хэтэрсэн олон хүн ирэх нөхцөл байдал үүсээд байна. 10-р сарын 7-ны автобусаар, орогнох эрх олгогдсон цагаачид ирснээр, манай хотын орогнол олгох системийн түүхэнд хамгийн олон хүн бүртгэгдлээ." гэж онцлон дурджээ.
Хавраас хойш Венесуэл, Куба, Никарагуа болон Латин Америкийн бусад орноос 17,000 гаруй цагаач, орогнол хүсэгчид олон зуун автобусаар Нью-Йоркт ирснийг хотын мэдээлэл харуулж байгаа юм.
Техас мужийн албан тушаалтнууд, Байдены засаг захиргаанаас тогтоосон хориг арга хэмжээний улмаас хил дээр цагаачдын бөөгнөрөл сүүлийн нэг жилийн хугацаанд урд хожид байгаагүйгээр ихэссэнийг эсэргүүцэн Нью-Йорк, Вашингтон, Чикаго болон Нью-Йорк руу автобусаар явуулж байгаа учираас цагаачид хэдэн арван мянгаараа ирсээр байгаа аж.
Техас мужийн Эль Пасо хотын албаны хүмүүс орогнол хүссэн Венесуэлчүүдийн тоо ихэссэнтэй холбоотойгоор орон нутгийн хоргодох байранд хэт ачааллыг бууруулах хүчин чармайлтын хүрээнд цагаачдад Нью-Йорк хот руу автобусаар үнэ төлбөргүй зорчихыг санал болгож байна.
Адамс, -“Нью-Йорк руу цагаачдыг илгээж байгаа албан тушаалтнууд хотын үнэт зүйлс, нийгмийн үйлчилгээ, орогнол олгох тухай хуулийг "улс төрийн ашиг хонжоо олох" зорилгоор ашигласан. Бид үүнийг гуйгаагүй. Олон мянган орогнол хүсэгчдийг дэмжих ажлыг хүлээн авах гэрээ хэзээ ч байгаагүй. Энэ хариуцлагыг бидэнд сануулгагүйгээр зүгээр л шилжүүлсэн” гэсэн байна.
Техас мужийн амбан захирагч Грег Эбботтын хэвлэлийн төлөөлөгч Рене Эзе, Адамсын хэлсэн үгийг шударга бус гээд, хотын даргыг Ерөнхийлөгч Байденд АНУ-Мексикийн хилийн дагуу хатуу ширүүн бодлого баримтлахыг уламжлах ёстой, Техасын хилийн жижиг хотууд өдөр бүр олон зуун цагаачдаар дарагддаг, манай улсын өмнөд хил дээр жинхэнэ онцгой байдал үүсч, Байдены засаг захиргаа тэднийг явуулахыг зөвшөөрч байна гэж мэдэгджээ.
Адамс хэлсэн үгэндээ холбооны болон муж улсын албан тушаалтнуудад санхүүжилт, нөөцийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн шинэ эрх мэдлийг олгох замаар Нью-Йоркт цагаачдыг хүлээн авахад нь туслахыг уриалав. Тэрээр одоогийн нөхцөл байдлыг "тогтворгүй" гэж нэрлэжээ. Мөн Нью-Йорк мужаас цагаачдад туслах төв байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тэрээр Конгресст орогнол хүсэгчдийг АНУ-д ажиллах боломжийг түргэсгэх, улмаар ажил олох боломжийг олгох хуулиудыг батлахыг санал болгов. Тэрээр хууль тогтоогчдоос цагаачлалын тогтолцоог шинэчлэх, тэр дундаа АНУ-д амьдарч байгаа хууль бус цагаачдыг хууль ёсны болгохыг хүсч, Холбооны засгийн газар "Орогнол хүсэгчдийн урсгалыг удаашруулах", хууль бус цагаачдыг бусад хотууд руу тээвэрлэх зорилгоор АНУ-Мексикийн хилийн дагуу "ачааллыг бууруулах стратеги" хэрэгжүүлэх ёстой гэсэн санал гаргажээ.
Дотоодын аюулгүй байдлын яам, "Хууль бус цагаачдыг хүлээн авч буй хотуудыг дэмжих цогц арга хэмжээг удирдан чиглүүлж байна" мөн Холбооны Онцгой байдлын агентлаг (FEMA) холбооны нөхөн төлбөр авахыг хүссэн бүлэг, албан тушаалтнуудын хүсэлтийг түргэн шийдвэрлэх арга хэмжээг авч байна.Бид хотуудыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийх болно, гэхдээ зарим засаг дарга нар улс төржүүлэх арга замаар санаатайгаар эмх замбараагүй байдал, төөрөгдөл үүсгэж байна" гэж мэдэгдэлдээ дурджээ.








