Техас муж, цэрэг, хилийн харуулуудад, хууль бус цагаачдыг Рио Гранд гол руу буцааж түлхэх, ус өгөхгүй байх зэргээр ямар ч аргаар хамаагүй зогсоож байх тушаал өгчээ
Thu Jul 27 2023
Амбан захирагч Грег Эбботтын хилийн аюулгүй байдлын санаачилгын дагуу ажиллаж буй офицеруудад бага насны болон нялх хүүхдүүдийг ч хамаагүй Рио Гранде гол руу буцааж түлхэх, хэт халуунд орогнол хүсэгчдэд ус өгөхгүй байхыг тушаасан гэж Houston Chronicle мэдээлэв.
Hearst Newspapers, сонины 7-р сарын 3-ны өдрийн нийтлэлээр өмнө нь мэдээлэгдэж байгаагүй хилийн хэд хэдэн зөрчилийг илрүүлсэн цэргийн албан хаагчийн, цэргийн командлагч руу илгээсэн цахим захидлыг нийтэлжээ. Уг захидалд, Техас мужид ус ихтэй, үзэгдэх орчин муутай голын зарим хэсэгт өргөст утсаар ороосон торхоор хийсэн "хавх" тавьсан. Энэ нь хүмүүсийн живэх эрсдэлийг нэмэгдүүлж, цагаачдыг голын гүн хэсэгт оруулахад хүргэж байна. Цагаачдын аюулгүй байдлыг сайжруулах бодлогод яаралтай өөрчлөлт оруулах, тэр дундаа “хавх”торхуудыг авч хаях, гол мөрний урсацыг хүчээр хязгаарлах тушаалыг хүчингүй болгохыг цэрэг уриалсан бөгөөд "Хүчтэй халууны улмаас хүмүүст ус өгөхгүй байх тушаал”-ыг даруй цуцлах хэрэгтэй, бид хүнлэг бус байдлын шугамыг хэт давж байна гэж цэрэг бичжээ.
Харин үүний хариуд албаны хүмүүс:
Олон нийтийн аюулгүй байдлын газрын төлөөлөгч Трэвис Консидин, тайлбар хийгээгүй ч цагаачдад ус түгээх бодлого байхгүй гэж мэдэгдээд, 7-р сарын 15-нд DPS-ийн захирал Стивен МакКроуд цагаачдад учирч болох эрсдлийг бууруулахын тулд илүү их зүйл хийх боломжтой эсэхийг шалгах аудит хийхийг уриалсан байна. Харин МакКроу 7-р сарын 4-өөс 7-р сарын 13-ны хооронд өргөст торноос гэмтсэн хүмүүс нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрч, "эмнэлгийн тусламж үзүүлэх" шаардлагатай долоон тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн байна. Амбан захирагч Эбботт, "Operation Lone Star " үйл ажиллагааныхаа хүрээнд цагаачдыг тус улсад нэвтрэхийг хориглох ажлыг эрчимжүүлсэн. Энэ нь муж улс болон холбооны албан тушаалтнуудын хооронд хурцадмал байдал үүсгэж, орогнол хүсэгчдийг эрсдэлд оруулж байна гэж хүмүүнлэгийн бүлгүүдийн хяналт шалгалтыг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Хамгийн түрэмгий асуудал нь Eagle Pass-д өрнөж байгаа юм.
Амбан захирагч, үүнийгээ хилийн хамгаалалтыг хангахад шаардлагатай арга хэмжээг авч байна, харин холбооны албаныхан үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгажээ. Эбботтын хэвлэлийн төлөөлөгч Эндрю Махалерис, "Ерөнхийлөгч Байдены “аюултай” нээлттэй бодлого нь, 150 гаруй орноос ирсэн цагаачдыг амь насаар нь эрсдэлд оруулж, тус улс руу хууль бусаар нэвтрэхийг уриалж байгаа тул Техас боомт руу хууль бусаар нэвтрэхийг хориглох, няцаахын тулд бүх арга хэрэгсэл, стратегийг ашиглаж байна. Ерөнхийлөгч Байден хил дээр эмх замбараагүй байдал үүсгэсэн бөгөөд урьд өмнө хэзээ ч байгаагүй хямралд хариу өгөх нь бидний үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм." гэсэн байна.








