Anu.mn
'Тэд залхуу болж, ажиллахаа болино': сугалаанд 30 сая доллар хожсон эр, гэр бүлдээ хэлээгү ...

'Тэд залхуу болж, ажиллахаа болино': сугалаанд 30 сая доллар хожсон эр, гэр бүлдээ хэлээгүй

Wed Nov 02 2022
'Тэд залхуу болж, ажиллахаа болино': сугалаанд 30 сая доллар хожсон эр, гэр бүлдээ хэлээгүй

Хятадын өмнөд хэсэгт амьдардаг нэгэн эр, эхнэр, хүүхдээсээ 29,9 сая долларын сугалааны хонжвор хожсоноо, тэднийг залхуу болгоно гэж болгоомжилсноос нууцалж байна гэж MC.Today сайтад бичжээ.

Өөрийгөө ноён Ли гэж тодорхойлсон нэгэн эр шагналаа авахаар Гуансигийн өмнөд хэсгийн Наннин дахь сугалааны газар очжээ. Түүнд чекийг албан ёсоор гардуулж буй зураг дээр Ли шар өнгийн костюм өмссөн байсан нь түүнийг танихын аргагүй болгосон бөгөөд тэр яагаад ингэж хувцаслаж, зүс хувиргаснаа, "Би эхнэр, хүүхдээ ирээдүйд хэт залхуурч, шаргуу ажиллахаа больж, хичээл зүтгэл нь суларна гэж айсандаа хэлээгүй" гэж ярилцлагадаа дурджээ.

Ли хожлынхоо 680,000 долларыг буяны ажилд хандивласан бөгөөд үлдсэн мөнгөө юу хийхээ хараахан шийдээгүй байна. Татвар төлсний дараа тэр хүн нийтдээ 23.65 сая доллар авсан байна.

Сонины мэдээлснээр, азтан нь хожлын тасалбарыг бүс нутгийн нийслэл Наннин хотын зүүн хэсэгт орших Литанг хэмээх жижиг хотын дэлгүүрээс худалдаж авсан бөгөөд хожсоноо мэдсэнийхээ маргааш  сугалааны төв байранд тасалбараа үзүүлэхээр их хотыг зорьж иржээ.

Ли "Би сугалааны тасалбараа хаяхаас айсандаа  зочид буудалд хоносон" гэж ярьжээ.

Тэрээр мөн нууцаа хуваалцсан: олон жилийн турш, тэр ижил тоонуудыг ашигласан - 2, 15, 19, 26, 27, 29. Нэмэлт тоо нь 2.

Хятадын засгийн газар буяны үйлс, спортод зориулж мөнгө цуглуулахын тулд сугалаа зохион байгуулдаг. Гуансегийн тоглогчид улаан бөмбөлөг дээр зургаан тоо, цэнхэр бөмбөг дээр нэг тоог сонгодог байна.

Сүүлд нэмэгдсэн