Тархины үхжилттэй өвчтөнд гахайн зүрхийг амжилттай шилжүүлэн суулгалаа.
Fri Jul 15 2022
Энэ хагалгааны процедур нь одоо амьд өвчтөнүүдэд дээр хийх FDA-ийн туршилтанд нэг алхам ойртож байна.
Эмч нар саяхан нас барсан(тархины үхжилттэй) хоёр өвчтөнд гахайн зүрх шилжүүлэн суулгасан нь хэзээ нэгэн цагт амьтны эд эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг хүний амийг аврахад ашиглаж болно гэсэн итгэл найдвар төрүүлжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Нью-Йорк хотын NYU Langone Health эмнэлгийн төвийн зүрхний мэс заслын эмч, доктор Надер Моазамигаар ахлуулсан мэс заслууд энэ 6 ба 7-р сард болсон байна. Энэ оны эхээр Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвийн өөр нэг бүлэг эмч нар үүнтэй адил мэс засал хийсэн ч өвчтөн нь хагалгаанаас хойш хоёр сарын дараа нас барсан гэж Live Science-ээс 3-р сард мэдээлэлж байсан юм.
Саяхан хийгдсэн хоёр хагалгааны хувьд Моазами болон түүний багийнхан генетикийн өөрчлөлт хийсэн хоёр гахайн зүрхийг саяхан нас барсан, амьсгалын аппаратанд суулгасан хоёр өвчтөнгүүд болох, 72 настай Лоуренс Келли, 64 настай Алва Капуано нарт шилжүүлэн суулгажээ.
CNN-ийн мэдээлснээр хоёр өвчтөн хоёулаа зүрхний өвчний удаан түүхтэй байсан. Зүрх шилжүүлэн суулгасны дараа өвчтөнгүүдэд шилжүүлэн суулгах хагалгааны дараах стандарт эм, эмийн эмчилгээг хийсэн бөгөөд эмч нар өвчтөнгүүдийн зүрхний үйл ажиллагааг гурван өдрийн турш хянаж байсан ба тэдний бие эрхтэнгээсээ татгалзсан шинж тэмдэг илрээгүй байна. Мэс заслын дараа нэмэлт механик тоног төхөөрөмж ашиглаагүй гэж NYU Langone Health-ийн төлөөлөгчид мэдэгдэв.
Амьд өвчтөнүүдээс ялгаатай нь нас барсан өвчтөнгүүдэд мэс засал хийх нь "хүлээн авагчийн бие гахайн зүрхийг хэр сайн тэсвэрлэдэг болохыг илүү гүнзгий судлах боломжийг олгосон" гэж NYU Langone Transplant Institute-ийн захирал доктор Роберт Монтгомери CNN-д ярьжээ. "Бид илүү олон давтамжтай хяналт хийж, биологийг үнэхээр ойлгож, үл мэдэгдэх бүх зүйлийг нөхөж чадна."
Амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах анхны мэс засал нь 1838 онд гахайн нүдний тунгалаг, эвэрлэгийг шилжүүлэн суулгах мэс засал байсан гэж Анагаах ухааны үндэсний номын сангийн бүртгэгдэж байжээ. Түүнээс хойш ийм хагалгаанд, хүний дархлааны систем нь шилжүүлэн суулгасан амьтны эд эрхтнийг гадны биет гэж эсэргүүцэн, татгалздаг тул ийм оролдлого амжилтгүй болсоор байсан. Сүүлийн жилүүдэд судлаачид гахайн эрхтнүүдийг хүнийхтэй илүү төстэй болгохын тулд генийн өөрчлөлт хийснээр энэ эсэргүүцэх асуудлыг тойрч гарсан гэж Associated Press мэдээлж байгаа ба тэд эрхтний өсөлтийг зохицуулж, хүлээн авагчийн дархлааны систем үүнийг үгүйсгэх магадлалыг бууруулж, дархлааны системийг "хуурдаг" байна.
АНУ-ын эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцооны үүрэг гүйцэтгэдэг ашгийн бус байгууллага болох Эрхтэн Хуваалцах Нэгдсэн Сүлжээ-United Network for Organ Sharing(UNOS)-ний мэдээлснээр 105,000 гаруй америкчууд эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад байгаа аж. Хүнс ба Эмийн Захиргаа-The Food and Drug Administration(FDA) сайн дурын өвчтөнд генийн өөрчлөлт хийсэн гахайн зүрх эсвэл бөөрийг шилжүүлэн суулгах туршилтыг хийх талаар анхаарч байна гэж Nature мэдээлэв. Саяхан хийсэн хоёр амжилттай хагалгаа нь судлаачдад энэхүү туршилтууд бодит болоход нэг алхам ойртоход тусална гэж NYU Langone Health мэдэгджээ.
Jennifer Nalewicki-ийн нийтлэлийг Live Science.com-оос орчуулав.








