September
27
2025
Anu.mn
Мэдээ
Таныг баялаг бүтээхэд саад болдог утгагүй 11 зардал ба Уоррен Баффетын баялгийн стратеги
Таныг баялаг бүтээхэд саад болдог утгагүй 11 зардал ба Уоррен Баффетын баялгийн стратеги
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Таныг баялаг бүтээхэд саад болдог утгагүй 11 зардал ба Уоррен Баффетын баялгийн стратеги
Photo: IStock

Тэрбумтан Уоррен Баффет хэмнэлттэй амьдралын хэв маягаараа алдартай хүн бөгөөд тэрээр даруухан байшинд амьдарч, хуучин машин унадаг. Тэр, хүмүүс мөнгөө зарцуулахдаа 11 утгагүй зардал гаргадаг гэж үздэгийг GOBankingRates хуваалцжээ.

Байр, орон гэр

Хэрэв та, орон сууц худалдаж авах гэж байгаа бол Уоррен Баффетийн амьдралын хэв маягийг санаарай. Тэрбумтан нэгэнтээ, "Амьжиргааны өртөг нь амьдралын түвшин биш. Би найман байшинтай эсвэл 400 футын том дарвуулт завьтай байснаар, илүү сайхан амьдрахгүй. Миний амьдарч ирсэн байшин, өвөлдөө дулаахан, зундаа сэрүүн, миний хүссэн бүх зүйл байдаг. Дээрээс нь бүх төрлийн сайхан дурсамж энэ газартай холбоотой. Хэрэв анхны худалдан авалт таны хэрэгцээг хангаж, сэтгэл ханамжийг авчрах юм бол танд илүү том, илүү үнэтэй байшин хэрэгтэй юу?" гэж хэлсэн байдаг. Тэрээр 55 жилийн өмнө, Омаха дахь байшингаа 31,500 доллараар худалдаж авсан бөгөөд хэдэн тэрбумын орлоготой ч, байшингаа солих, нүүх ямар ч шалтгаан байхгүй гэж үздэг ажээ.

Баффетын 627 м2 талбайтай таван унтлагын өрөөтэй байшин нь жижиг биш, гэхдээ түүнд, орчин үеийн, илүү тансаг харш худалдан авах боломж байнга байсан юм.

Шинэ машин авах

Уоррен Баффет, 2014 он хүртэл 2006 оны Cadillac DTS унадаг байсан, дараа нь 2014 онд Cadillac XTS худалдаж авсан байна. Энэ нь, Баффет шинэ машин худалдаж авах мөнгөгүй гэсэн үг биш нь ойлгомжтой. Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр тэрээр, "Машин худалдаж авах, танилцуулга, хэрэглэгчийн гарын авлагыг уншихад,надад хагас өдөр зарцуулагдах байх. Тиймээс би зүгээр л, хагас өдрийг дэмий үрмээргүй байна" гэж ярьсан байдаг. Хэрэв таны хуучин машин хэвийн ажиллаж, засварт мөнгө зарлагадахгүй байгаа бол, илүү их мөнгө олоход туслах зүйлд, цаг хугацаа, мөнгөө зарцуулаарай.

Машин болон байр, байшингийн засвар үйлчилгээ

Байр болон машиныхаа засварыг өөрөө хийж сурснаар, мөнгөө хэмнэж, байрандаа тухтай амьдарч, машинаа удаан ашиглах болно. Баффет, "Одоо байгаа байшингийнхаа давуу талыг олж харах нь зардал багатай" гэжүздэг.

Хоол, хүнс

Гадуур хооллох нь, таны төсөвт ихээхэн нөлөөлдөг нь нууц биш. Гэртээ хийсэн оройн хоол, ямар ч газрын хоолноос хямд байна. Тиймээс, найз нөхөдтэйгээ уулзахдаа ресторанд орохын оронд, гэртээ жижиг уулзалт зохион байгуул.

Зээлийн картын зарцуулалт

Олон тооны эх сурвалжийн мэдээлснээр Уоррен Баффет, хаана ч бэлэн мөнгө ашигладаг. Berkshire Hathaway-ийн 2014 оны жилийн тайланд Баффет "Бэлэн мөнгө бол цорын ганц хууль ёсны төлбөрийн хэрэгсэл. Түүнгүйгээр гэрээсээ бүү гар" гэсэн байдаг.

Зээлийн картаар худалдан авалт хийх нь санхүүгийн асуудалд хүргэнэ, Учир нь та хэр их мөнгө зарцуулж байгаагаа хянах боломжгүй болдог. The Motley Fool сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Баффет, "Зээлийн картын хүү маш өндөр байдаг. 18%- 20% байдаг. Хэрвээ би 18% эсвэл 20% хүүтэй мөнгө зээлсэн бол мэдээжийн хэрэг унана" гэж ярьсан байдаг.

Мөрийтэй тоглоом

Казинод мөрийтэй тоглох эсвэл сугалааны тасалбар худалдаж авах нь, хэдхэн минутын дотор сая саяыг хожих боломжтой санагдаж, бооцоонд татагдаж байдаг.

Харин Баффетын арга барил бол, бодолтой, ухамсартай сонголтод амжилт оршино гэдгийг харуулдаг.

Эрсдэлтэй хөрөнгө оруулалт

"Эрсдэл нь юу хийж байгаагаа мэдэхгүйгээс үүсдэг. Ойлгохгүй бизнестээ хэзээ ч битгий хөрөнгө оруулалт хий " гэж Баффет хэлдэг.

Хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө бизнесээ үргэлж судалж, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол санхүүгийн зөвлөхөөс тусламж хүсэхээс бүү ай.

Хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүд

Уоррен Баффет 2020 он хүртэл утсаа шинэчлээгүй бөгөөд эцэст нь, iPhone-той болсон. Хамгийн сүүлийн үеийн гаджет худалдаж авахаасаа өмнө одоогийн төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл эсвэл бусад хэрэгсэл таны хэрэгцээнд нийцэж байгаа эсэхийг шийдээрэй.

Чанар муутай бүтээгдэхүүн

Баффет, Berkshire Hathaway-ийн хувьцаа эзэмшигчдэд илгээсэн захидалдаа "Үнэ бол таны төлж буй зүйл, үнэ цэнэ нь таны авах зүйл. Оймс ч байсан, би чанартай эд зүйлсийг хямдрал зарлагдсан үед нь худалдаж авах дуртай " гэж бичсэн бөгөөд түүнд хамгийн сүүлийн үеийн машин, утас хэрэггүй , харин худалдан авсан зүйлийнхээ удаан ашиглагдах чанарт анхаардаг.

Үр ашиггүй худалдан авалт

"Хэрэв та хэрэгцээгүй зүйлээ худалдаж авбал удахгүй хэрэгтэй зүйлээ зарах хэрэгтэй болно" гэж Баффет хэлсэн удаатай.

Хэрэв танд нэмэлт мөнгө байгаа бол гэр орноо шаардлагагүй эд зүйлээр дүүргэхийн оронд тэтгэврийн хуримтлалаа нэмэгдүүлэх эсвэл өндөр үнэ цэнэтэй ногдол ашиг өгөх хувьцаанд хөрөнгө оруулах талаар бодож үзээрэй.

Ашиглагддагүй захиалга

Саяхан Forbes Home сэтгүүлийн судалгаагаар америкчуудын 47% нь ашигладаггүй стриминг үйлчилгээнийхээ төлбөрийг төлдөг болохыг тогтоожээ. Хэрэв та банкны хуулгаа шалгавал, стриминг үйлчилгээ эсвэл биеийн тамирын гишүүнчлэл гээд ашигладаггүй хэд хэдэн захиалгыг олж болзошгүй.

Ашиглагддагүй захиалга нь олон америкчуудын хувьд, санхүүгийн урхи болж хувирдаг. Төсвөө үнэлж, ашиглагдаагүй захиалга гэх мэт бүх шаардлагагүй зардлаа хасч үзээрэй.

Баффетын эдгээр зөвлөгөө, бүх зүйлд хамааралтай бөгөөд боломжийнхоо хүрээнд амьдар, өөрт байхгүй мөнгөө бүү үр, хэрэггүй зүйлд мөнгө үрэх хэрэггүй гэсэн байдаг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.