Anu.mn
Танд 150,000 доллар авчрах боломжтой 1 долларын дэвсгэрт: Цуглуулагчид зарим содон мөнгөн ...

Танд 150,000 доллар авчрах боломжтой 1 долларын дэвсгэрт: Цуглуулагчид зарим содон мөнгөн дэвсгэртийг өндөр үнэлдэг

Mon Jan 09 2023
Танд 150,000 доллар авчрах боломжтой 1 долларын дэвсгэрт: Цуглуулагчид зарим содон мөнгөн дэвсгэртийг өндөр үнэлдэг

Түрийвчнээсээ 1 доллар гаргаж зарцуулахаасаа өмнө та сайтар хараарай, бодож байгаагаас тань илүү мөнгө болж болно. АНУ-ын нумизматууд, АНУ-ын Сийлбэр, хэвлэх товчооноос  буруу хэвлэгдсэн ховор нэг долларын дэвсгэртийг хайж олоход 150,000 доллар төлөхөд бэлэн байгаа тухай MSN бичжээ.

Нэг долларын дэвсгэртийн хоёр багцыг, эхнийхийг нь 2014 онд,  дараагийнхыг нь 2016 онд алдаатай буюу ижил серийн дугаартай хэвлэсэн бөгөөд энэ илрэхээс өмнө 6 сая гаруй долларын дэвсгэртүүд гүйлгээнд гарсан ажээ.

2014 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Сийлбэр, хэвлэх товчоо Вашингтон ДС дахь үйлдвэртээ нэг долларын дэвсгэртийг хэвлүүлж, 2016 оны 7-р сард энэхүү хүсэлтээ Форт Ворт дахь байгууламж руу дахин илгээснээр энэ алдаа гарчээ.

Үүний үр дүнд долларыг давхардсан серийн дугаартай хэвлэж, техникийн хувьд хуурамч болгожээ. Дүрмээр бол гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгт, тус бүрийг таних өвөрмөц серийн дугаартай байдаг.

АНУ-ын Сийлбэр, хэвлэх товчооноос алдаа гэх, нэг ч үсэг тэмдэгийн алдаа олоогүй. Харин одоо валют цуглуулагчид, эдгээр давхардсан серийн дугаартай хос 1 долларын дэвсгэртүүдийг хайж олохыг хүсч байна.

Нийтдээ ижил серийн дугаартай нэг долларын дэвсгэрт 6.4 сая хос байгаа. Хэдийгээр энэ хэмжээ асар их юм шиг санагдаж байгаа ч, гүйлгээнд олон тэрбум доллар эргэлдэж буй  учраас өнөөдрийн байдлаар ердөө ес нь л олдоод байгаа аж.

Нэгэн мөнгөн тэмдэгт цуглуулагч, Сийлбэр, хэвлэх товчооны олон нийтэд нээлттэй бичиг баримт дундаас энэ давхардсан хэвлэлтийг илрүүлтэл хэн ч  анзаараагүй. Тэрээр Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт гаргаснаар, Засгийн газар ижил серийн дугаартай 6.4 сая хос мөнгөн дэвсгэрт хэвлэж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Сүүлд нэмэгдсэн