Даамны хөлөгний зураг нь, таксиг энгийн машинаас ялгах гол тэмдэг юм. Яагаад энэ тэмдэгийг хэрэглэдэг болсон талаар хэд хэдэн хувилбар байдаг. Эхний хувилбар нь, даамны хөлгийн зургийг 19-р зуунд Checker Motors корпораци зохион бүтээжээ. Шатар, даамны хөлөгийг автомашины уралдааны бэлгэдэл болгон, "шатарын хөлөг"-ний зурагтай тугийг уралдааныг эхлүүлж, дуусгахад ашигладаг байв. Мөн энэхүү бэлгэ тэмдэгийг зорчигч тээвэрлэх хурдтай холбон хэрэглэх болжээ. Компаний нэрэнд орсон checkers гэдэг үг нь англиар шалгагч, харин үйл ажиллагааны хэлбэрээр даамын тоглоом гэсэн утгатай ажээ.
Харин хоёр дахь хувилбар нь, таксины “даамны хөлөг” нь, тоглоомын зарчим нь хурдан, маневрлах чадвартай гэж үздэг, шууд даам тоглохыг бэлэгддэг байна.
Энэ тэмдэг дэлхийн бүх улсуудад хэрэглэгддэггүй. Зарим улсад таксиг тодорхой өнгөөр будаж, эсвэл тодорхой маркийн автомашиныг хослуулан ашигладаг. 1920-иод оноос эхлэн Renault таксинд зориулж хар, улаан, ногоон өнгийн машин үйлдвэрлэж, хожим нь шар өнгийн таксигаар үйлдвэрлэлээ хязгаарлаж байсан. Нью-Йоркт бүх таксинууд тод шар, Англид хар, Шинэ Зеландад ногоон, Сингапурт цэнхэр өнгөтэй байдаг.
Анхны такси, Эртний Ромд тэрэгний үйлчилгээгээр эхэлсэн гэж түүхчид үздэг. Морин тэрэгний тэнхлэгт "таксометр" бэхлэгддэг байсан бөгөөд энэ нь, 200 метр тутамд тэрхүү сав руу нэг чулуу унаж, түүний тоогоор төлбөр төлөгддөг байжээ.
Орчин үеийн таксины анхны таксины загварууд 1636 онд Лондонд, таксины лиценз авах үед гарч ирсэн. Жилийн дараа Парист такси бий болсон. Дараа нь 1896 онд Францад фиактууд гарч ирсэн боловч, ядуусын хувьд боломжгүй, баячууд хувийн тэрэгтэй байсан тул нэвтрээгүй аж
1891 онд, Германы эрдэмтэн Вильгельм Брюн анхны такси хэмжигчийг зохион бүтээснээр нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж, 1907 онд Английн нийслэлд такси хэмжигчээр тоноглогдсон анхны такси гарч ирснээр такси үйлчилгээний эрэлт эрс нэмэгджээ. Таксины тоолуур нь, ашгийнхаа тодорхой хэсгийг нуух маягаар зорчих үнийг зориудаар хөөрөгдөхөөс сэргийлсэн тул, таксины жолооч нар өөрсдөө энэ шинэлэг зүйлийг төдийлөн таатай хүлээж аваагүй ажээ.