Anu.mn
Та хэр олон удаа коронавирусын халдвар авах боломжтой вэ?

Та хэр олон удаа коронавирусын халдвар авах боломжтой вэ?

Wed May 25 2022
Та хэр олон удаа коронавирусын халдвар авах боломжтой вэ?

Цар тахлын эхэн үед мэргэжилтнүүд вакцинжуулалт болон өмнө нь халдварлаж өвчилөөд эдгэсэн хүмүүсийн  дархлаа нь дахин халдвар авахаас сэргийлнэ гэж үзэж байсан боловч Omicron хувилбар үүнийг өөрчилөөд байна. Шинж тэмдэггүй, алга болохгүй,  бие махбодийн хамгаалалтад өртөхгүй зайлсхийж чаддаг хувилбаруудын халдварын давалгаа жилд хоёроос гурван удаа дэгдэж байна - энэ нь Ковид-19-ийн ирээдүйн төлөвийн магадлал байж болох юм гэж зарим эрдэмтэд эмээж байна. Коронавирус нь хүмүүсийг дахин халдварлуулах чадвартай болсон нь гол асуудал болж, эхний Omicron хувилбарын халдвар авсан хүмүүс аль хэдийн АНУ-д BA.2, BA2.12.1, мөн Өмнөд Африкт BA4, BA5  шинэ хувилбаруудаар дахин халдварлагдаж өвчилсөн талаар  мэдээллүүд ирсээр байна.Эдгээр хүмүүс  жилийн дотор гурав, дөрөв дэх удаагаа халдварлагдсан байж болзошгүй, мөн халдвар авсан хүмүүсийн зарим хэсэг нь сар, жилээр үргэлжилдэг шинж тэмдгүүдтэй байгаа нь, урт хугацааны Ковид гэсэн нэршил үүсэхэд хүргэлээ. Өмнөд Африкийн Стелленбосчийн их сургуулийн тархвар судлаач Жульет Пуллиам: "Вирус үргэлжлэн өөрчилөгдөж, хөгжиж байна. Тиймээс хүн амын дийлэнхи хувь амьдралынхаа туршид олон дахин халдвар авах магадлалтай”. Өмнөх хувилбаруудаас ялгаатай нь Omicroны омгууд нь дархлаанд дарагдахгүйн тулд хувьсан өөрчлөгдсөн бололтой. Энэ нь хүн бүрийг, олон удаа вакцин хийлгэсэн хүмүүсийг ч дахин халдварт өртүүлэх боломжтой болгож байна  гэж ярилцлагадаа дурджээ.

Сан Диего дахь Скриппс судалгааны хүрээлэнгийн вирус судлаач Кристиан Андерсен: "Хэрэв энэ хэвээр байвал ихэнх хүмүүс жилд дор хаяж хоёр удаа халдвар авах болно, өөр тохиолдолд бол би маш их гайхах болно"гэсэн байна.

Шинэ хувилбарууд нь Ковидын вакцины үндсэн ашиг тусыг өөрчлөөгүй бөгөөд гурав, бүр хоёрхон тун хийлгэсэн ихэнх хүмүүс коронавирусын шинжилгээ эерэг гарсан ч эмнэлгийн тусламж авах шаардлагагүй болно. Мөн өмнөх вирусын халдварын нэгэн адил нэмэлт тун нь дахин халдвар авах магадлалыг бууруулдаг боловч ноцтой нөлөөлөхгүй гэж үзэж байгаа аж.

Цар тахлын эхэн үед, мэргэжилтнүүдийн коронавирусын талаарх хүлээлт нь тэдний хамгийн сайн мэддэг вирусын дайсан болох томуу дээр үндэслэгдэж, томуугийн нэгэн адил жил бүр нэг том дэгдэлт гарна, энэ нь намрын улиралд тохиолдно  гэж таамаглаж байв. Гэтэл, коронавирус нь жилийн турш дэгдэж, ханиад мэт байгаа бөгөөд хэрэв дахин халдвар авах нь хэвийн үзэгдэл болж хувирвал коронавирус "өвлийн улиралд жилд нэг удаа тохиолддог зүйл биш"  болж, өвчлөл нас баралтын хэмжээгээр их хүндрэл учруулахгүй" гэсэн байна.

Дельта зэрэг өмнөх хувилбаруудын дахин халдварлагдсан тохиолдол харьцангуй ховор байсан. Гэвч есдүгээр сард Өмнөд Африкт дахин халдвар авах явц хурдтай нэмэгдэж, Омикроны хувилбар илэрсэн арваннэгдүгээр сар гэхэд мэдэгдэхүйц өндөр болсон.Omicron хувилбар нь Delta, Delta  вирусын өмнөх хувилбаруудаас хангалттай ялгаатай, зарим нь дахин халдварлах төлөвтэй байсан. Харин одоо Omicron нь удамшлын коддоо харьцангуй бага өөрчлөлт оруулан дархлааны хамгаалалтад нэвтэрдэг шинэ хэлбэрүүдийг хөгжүүлж байх шиг байна. Энэ бол миний хувьд гэнэтийн зүйл. Үүнээс зайлсхийхийн тулд бидэнд хамгаалах цоо шинэ хувилбар хэрэгтэй болно гэж бодож байна гэж Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн вирус судлаач Алекс Сигал хэлжээ. Мөн Omicron-ны халдвар нь дархлааны хариу урвалыг сулруулдаг бөгөөд энэ нь өмнөх хувилбаруудын халдвартай харьцуулахад хурдан буурдаг. Хэдийгээр энэ шинэ хувилбарууд хоорондоо нягт уялдаатай боловч дархлааны үүднээс хангалттай ялгаатай байгаа бөгөөд нэгээр нь халдвар авахад нөгөө хувилбаруудаас хамгаалах хамгаалалт үлдээдэггүй, гурав, дөрвөн сарын дараа ч үүнийгээ барьсаар байдаг. Гэхдээ Omicron-ны шинэ хувилбараар дахин халдвар авсан хүмүүсийн ихэнх нь ноцтой өвчилөхгүй байгаа нь нэг сайн мэдээ юм. Одоогоор вирус нь дархлааны системийг бүрэн дарангуйлах байдалд хүрээгүй байна, халдвар бүр нь олон сар, хэдэн жилийн турш үргэлжлэх шинж тэмдгүүдийн нэгдэл болох урт хугацааны Ковидыг авчрах болно. Омикроны халдвар вакцин хийлгээгүй болон олон удаа хийлгэсэн хүмүүст  хэрхэн халдварлахыг мэдэхэд эрт байна гэж доктор Сигал нэмж мэдэгдсэн байна.

Сүүлд нэмэгдсэн