January
28
2026
Anu.mn
Мэдээ
Та хүүхдүүдээ хэт их хамгаалж байгаагийн 5 шинж тэмдэг ба хэцүү зүйлс, бэрхшээлийг даван т ...
Та хүүхдүүдээ хэт их хамгаалж байгаагийн 5 шинж тэмдэг ба хэцүү зүйлс, бэрхшээлийг даван туулахыг сургах арга
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Та хүүхдүүдээ хэт их хамгаалж байгаагийн 5 шинж тэмдэг ба хэцүү зүйлс, бэрхшээлийг даван туулахыг сургах арга

Клиник сэтгэл зүйч, Харвардын Анагаахын сургуулийн багш доктор Мередит Элкинс, хүүхдээ хэт их хамгаалах нь тэдний өөртөө итгэх итгэл, бие даах чадварыг сулруулж, түгшүүрийг нэмэгдүүлдэг гэж анхааруулжээ. Эцэг эхчүүдийн алддаг, хамгийн түгээмэл 5 шинж тэмдэг ба зөв шийдлүүд:

Асуудлыг нь өмнөөс нь шийдэх

– Хүүхэд өөрөө оролдох боломжгүй бол бие даах чадвар нь хөгжихгүй.

Зөв арга: “Ямар хувилбар туршиж үзэж болох вэ?” гэж асууж, өөрсдөөр нь бодуулж, шийдүүл.

Сөрөг мэдрэмжээс байнга хамгаалах

– Уйтгар, урам хугарал бол амьдралын жам.

Зөв арга: Мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч, даван туулах чадварт нь итгэж байгаагаа илэрхийл.

Хэт эмзэг гэж үзэн, хүлээлтээ бууруулах

– Хүүхэд өөрийгөө сул дорой гэж ойлгож эхэлдэг.

Зөв арга: Нас, чадварт нь тохирсон хүлээлт тавьж, таагүй ч аюулгүй сорилтыг зөвшөөр.

Үр дүнг үйл явцаас илүүд үзэх

– Алдаанаас суралцах боломж нь хаагдна.

Зөв арга: Алдаа гаргахыг зөвшөөрч, дасан зохицох, суралцахыг нь дэмж.

Эцэг эх нь, өөрийн түгшүүрээ хүүхдэдээ шилжүүлэх

– Хүүхэд, эцэг эх нь итгэлгүй байна гэж ойлгодог.

Зөв арга: “Энэ нь хүүхдийн аюулгүй байдал уу, эсвэл миний айдас, болгоомжлол уу?” гэж өөрөөсөө асуу.

Дүгнэлт: Хайраас үүдсэн хэт хамгаалалт нь, эсрэгээрээ түгшүүрийг нэмэгдүүлдэг. Тэнцвэрхамгаас чухал бөгөөд аврахгүйгээр дэмжих, хяналтгүйгээр чиглүүлэх, итгэлээр сургах чухал юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.