September
20
2025
Anu.mn
Мэдээ
Төрийн департамент, Ногоон картын сугалааг хураамжтай болгов
Төрийн департамент, Ногоон картын сугалааг хураамжтай болгов
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Төрийн департамент, Ногоон картын сугалааг хураамжтай болгов
Photo: Shutterstock

АНУ-ын Төрийн департамент (DOS), 2025 оны 10-р сарын 16-ны өдрөөс эхлэн Ногоон картын сугалаанд бүртгүүлсэн бүх иргэд нэг ам.долларын цахим бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай болсныг зарлалаа. Энэ нь, сугалаанд оролцсоныхоо төлөө төлбөр төлөх болж байгаа анхны жил гэж Boundless мэдээлэв.

2027 оны DV сугалааны бүртгэлийн хугацаа 10-р сард нээгдэхээс өмнөхөн шинэ журам хүчин төгөлдөр үйлчилж эхлэх аж.

Гол дэлгэрэнгүй мэдээлэл:

$1 Бүртгэлийн хураамж: Бүх бүртгүүлэгчид нь АНУ-ын засгийн газрын албан ёсны вэбсайт дээр цахим мэдүүлгээ оруулахдаа $1 төлөх ёстой. Бүртгүүлэх үед төлбөрийг засгийн газрын эрх бүхий порталаар дамжуулан хийх ёстой.

• Сонгогдсон өргөдөл гаргагчийн визний хураамж 330 доллар хэвээр байна.

• Буцаан олгогдохгүй: Бүртгүүлсэн хураамжийг сугалааны дүн болон өргөдөл гаргагч виз мэдүүлсэн эсэхээс үл хамааран буцаан олгохгүй. Төлбөрийг сугалааны дараагийн жилүүдэд шилжүүлэх боломжгүй.

Хураамжийн шалтгаан:

Ногоон картын сугалаагаар, АНУ-д цагаачилсан цагаачдын төвшин нь түүхэн хугацаанд доогуур байсан улс орнуудын хүсэлт гаргагчидад, жил бүр 55,000 хүртэлх цагаачлалын визийг олгодог. Сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрт, жил бүр хэдэн арван саяараа бүртгүүлж, засгийн газарт захиргааны зардал их гардаг болжээ.

Төрийн департаментын мэдээлснээр, төлбөрийн шинэ бүтэц нь дараагийн шатанд шалгарсан 55,000 ялагч биш, жилд ойролцоогоор 25 сая оролцогч хөтөлбөрийн зардлыг нөхөхөд тусална гэсэн үг юм. Энэхүү өөрчлөлт нь системийн шинэчлэл, өргөтгөсөн мэдээлэл цуглуулах, аюулгүй байдлын шалгалт зэрэг DV сугалааны үйл ажиллагааны зардалд жил бүр ойролцоогоор 25 сая долларын нэмэлт орлого олох төлөвтэй байна. Энэхүү хураамж нь мөн, олон тооны залилангийн мэдүүлэг ирүүлэхээс сэргийлж, залилангийн гэмт хэргийг бууруулахад тусална гэж тус агентлаг үзэж байна.

Төрийн департамент шинэ хураамжийн үр дүнд DV сугалаанд оролцох нийт эрэлт бага зэрэг буурна гэж найдаж байна. Цөөн мэдүүлэг нь оролцогчдын боломжийг нэмэгдүүлж, хэдэн арван сая бүртгэлийг боловсруулах захиргааны ачааллыг бууруулна.

Хураамжаас олох нэмэлт орлого нь аюулгүй байдлыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, боловсруулах хугацааг багасгах замаар DV хөтөлбөрийг бэхжүүлэх болно.

Дэлхий даяарх сая сая хүмүүсийн хувьд энэхүү бодлого нь санхүүгийн шинэ саад бэрхшээлийг бий болгож байна. Олон хүмүүсийн хувьд ийм хэмжээний зардал нь ач холбогдолтой биш ч, DV сугалаанд оролцогчдын нэлээд хувийг бүрдүүлдэг нөөц бололцоо, эдийн засгийн боломж хязгаарлагдмал улс орнуудын бүртгүүлэгчидийн хувьд, хураамж нь бэрхшээл учруулж болох бөгөөд цахим төлбөрийн системд нэвтрэх хүндрэлтэй тулгарах эсвэл валют хөрвүүлэх нэмэлт зардал гарах тул сугалаанд оролцох нь илүү түвэгтэй болно.

Нэмэлт зөвлөмжүүд

Төлбөр хийхдээ бэлдэх: АНУ-ын засгийн газрын төлбөрийн порталаас хүлээн зөвшөөрөгдсөн цахим төлбөрийн аргыг ашиглах боломжтой эсэхээ шалгах. Олон улсын гүйлгээний шимтгэлийн талаар банкнаас асуух.

Зөвхөн албан ёсны сувгуудыг ашиглах: Зөвхөн АНУ-ын засгийн газрын албан ёсны вэбсайтад бүртгүүлэх.

Бүртгэлийн эцсийн хугацаа: Төрийн департамент бүртгэлийн хугацааны тодорхой огноог Холбооны Бүртгэл болон бусад албан ёсны сувгаар зарлана. Бүртгэл нь ихэвчлэн санхүүгийн жил бүр нэг сар орчим үргэлжилдэг.

Баримт бичиг: Бүртгэлийн үйл явц онлайн бөгөөд харьцангуй энгийн хэвээр байгаа хэдий ч саатал гарахгүйн тулд шаардлагатай бүх хувийн мэдээлэл, дижитал гэрэл зургаа урьдчилан бэлтгэх. Хураамжийн $1-ийг урьдчилан төлөх, энэ төлбөр нь та сонгогдсон тохиолдолд төлөх 330 доллараас тусдаа гэдгийг санах.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.