Anu.mn
T-Mobile хэрэглэгчиддээ мэдээлэл алдагдсаны улмаас 350 сая доллар төлөхөөр болжээ.

T-Mobile хэрэглэгчиддээ мэдээлэл алдагдсаны улмаас 350 сая доллар төлөхөөр болжээ.

Sat Jul 23 2022
T-Mobile хэрэглэгчиддээ мэдээлэл алдагдсаны улмаас 350 сая доллар төлөхөөр болжээ.

T-Mobile компани өнгөрсөн жилийн 8-р сард цахим халдлагад өртөн хэрэглэгчдийнх нь нийгмийн даатгалын дугаар гэх мэт хувийн мэдээлэл хулгайлагдсаныг ил болгосны дараа гаргасан заргад мэдээлэл нь алдагдсан, нэрвэгдсэн хэрэглэгчиддээ 350 сая доллар төлөхөөр болжээ.

Баасан гарагт Үнэт цаас, биржийн хорооноос гаргасан мэдэгдэлд үүрэн телефоны компани гомдол зарга үүсгэсэн хэрэглэгчдийн нэхэмжлэл, өмгөөлөгчийн хууль ёсны төлбөр, төлбөр тооцоог зохицуулах зардлыг төлнө гэж мэдэгджээ. Мөн ирэх жил 2023 онд, мэдээллийн аюулгүй байдал болон бусад технологио сайжруулахад 150 сая доллар зарцуулна гэж мэдэгдсэн байна.

T-Mobile-ийн мэдэгдэж байгаагаар уг төлбөр тооцооны тохиролцоогоор шүүгдэгчдийн аль нэг тал нь буруутай үйлдэл хийсэн гэсэн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ба 2022 оны 12-р сарын эхээр тохиролцооны нөхцөлийг шүүх батална гэж найдаж байгаагаа мэдэгдэв. АНУ-ын 80 сая орчим оршин суугчид уг цахим халдлагын улмаас хохирсон ба Нийгмийн даатгалын дугаар(SSN)-аас гадна бусад хувь хэрэглэгчийн мэдээллүүд, жолоочийн үнэмлэх ба бусад хувь хүнийг таних бичиг баримтын мэдээлэлүүд үүнд багтаж байгаа юм.

Washington, Bellevue хотод төвтэй T-Mobile нь 2020 онд өрсөлдөгч Sprint-ийг худалдан авснаар AT&T болон Verizon-ын хамт тус улсын хамгийн том үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгчдийн нэг болсон ба Sprint-тэй нэгдсний дараагаар АНУ-д нийт 102.1 сая хэрэглэгчтэй болсон гэж мэдээлсэн.

T-Mobile энэ оны 2-р улиралд ойролцоогоор 400 сая долларын татварын өмнөх хураамжийн орлого олно гэж тооцоолж байна.

Эх сурвалж: cbsnews.com

Сүүлд нэмэгдсэн