February
24
2024
Anu.mn
Мэдээ
Түүхэн дэх хамгийн том, дуулиантай луйварчид
Түүхэн дэх хамгийн том, дуулиантай луйварчид
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Түүхэн дэх хамгийн том, дуулиантай луйварчид
Photo: Shutterstock

Луйвар бол мэдээжийн хэрэг туйлын муу зүйл. Гэхдээ зарим луйварчидын үйлдэл, амьдрал гайхширам, маш чадварлаг ажилладаг нь биширмээр байдаг бөгөөд тэдний төлөвлөгөө маш энгийн байдаг нь мөн гайхширал төрүүлж, “Яагаад ийм боломж гаргаж чаддаг байсан юм бэ?" гэсэн асуулт гарч ирдэг. Зохиолч Арон Вигушины, "Хэрэв та жижиг луйвар хийвэл шоронд орно. Том луйвар хийвэл түүхэнд нэрээ үлдээнэ." гэсэн гарчигтай, 19-20-р зууны хамгийн алдартай луйврын жагсаалтыг Yandex.Zen сайтаас гаргажээ.

Хоёр нөхөр, үнэт эдлэл

Софья Ивановна Блювштейн нь, кино, телевизийн олон ангит киноны гол баатар болсноос гадна,” Алтан гарт Соня” хэмээн алдаршиж дэлхийд танигдсан луйварчин юм. Тэрээр, адал явдалт гэмээр, маш олон тооны хулгай, луйврын гэмт хэрэг хийсэн бөгөөд гайхмаар ухаалгаар хийсэн байдаг. Жишээ нь, Соня Одессын үнэт эдлэлийн дэлгүүрт орж, алдартай сэтгэл мэдрэлийн эмч нөхөр нь түүнд үнэт эдлэл бэлэглэхийг хүсч байгааг хэлээд, сонгосон зүйлээ эмчийн гэрт хүргэж өгөхийг гуйжээ. Тэгээд тэр дороо, өөрөө тэр сэтгэцийн эмч дээр очиж, үнэт эдлэлд донтсон нөхрийнхөө талаар ярьж зөвлөгөө авчээ.

Соняг оффисоос гарахад нь, үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн ирчихсэн байсан бөгөөд тэр маш тайвнаар хүргэж ирсэн үнэт эдлэлийг нь аваад, нөхрийнхөө оффист орж төлбөрөө авахыг тушаачихаад явжээ. Харин сэтгэцийн эмч, төлбөрөө авахаар орж ирсэн дэлгүүрийн эзнийг зөвлөгөө авсан эмэгтэйн "галзуу нөхөр" гэж бодоод, асрагч нараа дуудан сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлж, харин Соня үнэт эдлэлийн хамт алга болж байжээ.

Түүхэн дурсгалт газрын наймаачид

Чехийн луйварчин Виктор Люстиг, "Эйфелийн цамхагийг худалдсан" гэдгээрээ алдартай. Тэрээр 1925 оны хавар Эйфелийн цамхагт засвар хийх шаардлагатай гэсэн мэдээг сониноос уншаад Парист иржээ. Тэр үед уг цамхаг шуудан, цахилгаан мэдээний яамны харьяанд байсан бөгөөд Люстиг энэ яаманд ажилладаг албан тушаалтны нэрээр хуурамч бичиг баримт хийж, дэлхийн хамгийн том хаягдал төмрийн наймаачид руу хаалттай дуудлага худалдаанд санал илгээжээ. Тэдгээр бизнесменүүдийн нэг нь, луйварчинд 250 мянган франкийн чек илгээснийг нь авч, Австри руу зугтсан байна. Хэсэг хугацааны дараа Виктор Люстиг, Парист буцаж ирээд дахин луйвар хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн гэдэг.

Мөн, Люстиг нь ийм төрлийн луйврын анхдагч байгаагүй юм. Үүнтэй төстэй луйвар 19-р зууны төгсгөлд Орост болсон бөгөөд “Өвлийн ордон”-г үзэхээр ирсэн нэгэн америк эрд, харуулд гарч байсан офицер Николай Савин, өөрийгөө тухайн ордон, эд хөрөнгийн эзэн гэж танилцуулаад, хуурамч бичиг баримт ашиглан Өвлийн ордонг хоёр чемодантай мөнгөөр зараад алга болсон ажээ.

Чадвал намайг барь

АНУ-д, бага Фрэнк Абагнейл хэмээх залуугийн түүхээр Стивен Спилберг, "Чадвал намайг бариарай" кино хийснийг бүгд мэддэг. Энэ залуу 16 настайгаасаа хуурамч чек хийж эхлэсэн бөгөөд эхний үед тэрээр, хуурамчаар Пан Америкийн агаарын тээврийн компанийн нисгэгч хэмээн 26 улсаар 1,000,000 гаруй миль компанийн зардлаар нисч, зочид буудал, байр, хоол, таксины мөнгө, зугаа цэнгэлийн төлбөрөө хуурамч чекээр төлдөг байжээ. Цагдаа нар залуу луйварчинг таван жилийн дараа л сонирхож эхэлсэн байдаг. Үүний дараа тэрээр, хүүхдийн эмч болж жүжиглэн, Жоржиа мужийн нэгэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд хүртэл томилогдож байв. Харин дараагийн дүр нь, Луизиана мужийн Ерөнхий прокурорын газрын ажилтан болсон нь юм.

Эцэст нь тэр,1969 онд баривчлагдаж, 12 жилийн хорих ял авсан ч, Холбооны мөрдөх товчоо Фрэнкийн гэмт хэргийн энэхүү авьяас чадварыг нь ашиглахаар хамтран ажиллах санал тавьж, тэр ч татгалзаагүй гэдэг. Суллагдсаныхаа дараа ч, тусгай албаныханд хуурамч бичиг баримт, барааг илрүүлэхэд тусалдаг байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.