Сургуулийн насны охин, жижиг бизнес эрхэлж, сард 34,000 долларын орлого олж байна
Mon Jan 15 2024
17 настай охин хадгаламжийнхаа 2000 доллараар бизнесээ эхлүүлж Амазонд тавьснаар, сард 34,000 долларын орлого олдог болжээ. Энэ бизнес нь хайртай далайн гахайнуудтай нь холбоотой эхэлсэн гэж CNBC мэдээлэв.
12 настайдаа Белла Лин, нэгэн асуудалтай тулгарсан нь, түүний усан гахайнууд алга болж эхэлсэнд байв. Лин, Амьтад "шорон шиг" давчуу торонд "өрөвдөлтэй харагдаж" байсан тул, гурван усан гахайгаа, эцэг эхийнхээ Сан Францискогийн ойролцоох өвс ногоо ихтэй хашаанд сул тавьжээ. Энэ үед Снүүпи гэдэг усан гахай нь зугтаж алга болсон ч, далайн гахайнуудаа гадаа гаргасаар байв. Аав нь нэг удаа бүргэд амьтдын нэгийг шүүрэн авч явахыг харснаа хэлэх үед тэр, уламжлалт гэрийн тэжээвэр амьтдын торыг сайжруулахаар шийдэж, торны загварууд зурж эхэлсэн гэж өдгөө 17 настай Лин ярьсан байна.
Калифорнийн Маунтин Вью хотын Хан лабораторийн сургуулийг төгссөн Лин, хэд хэдэн амьтны торны загвар зохион бүтээж, хуримтлуулсан 2000 орчим доллараараа хийлгэж, 2022 оны арваннэгдүгээр сард Amazon дээр байрлуулан GuineaLoft төслөө эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жил тэрээр 11,000 орчим тор зарж, 410,000 гаруй долларын орлого олж, сард дунджаар 34,000 долларын орлоготой ажиллажээ. Лин, хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон коллежид өргөдөл гаргах үйл явцтайгаа зэрэгцүүлэн, GuineaLoft төсөлдөө долоо хоногт 20 орчим цаг ажилладаг. Тэрээр бизнестээ анхаарлаа хандуулахын тулд коллежоо хойшлуулах талаар ч бодож байгаа аж.
Лин, тухайн үед программист аавдаа илүү сайн амьтдын тор бүтээхийг хүсч байгаагаа хэлснээр, аав нь Хятадын нэгэн гэр бүлийн үйлдвэртэй холбож өгсөн байна. Ингээд тэр, нэг жилийн турш торны загвар зохион бүтээх оролдлого хийж байх үедээ, охидод зориулсан спортын бүтээгдэхүүн хийлгэж, томоохон загварын брэндүүдээс хямд үнээр зарах TLeggings төслөө 2019 оны 7-р сараас хэрэгжүүлж эхэлсэн нь, 2020 онд ойролцоогоор 300,000 долларын орлого олсон байна. Энэ төсөл нь Линийг, 16-22 насныханд зориулсан төсөлд суурилсан бизнес эрхлэх хөтөлбөр BizWorld-д оролцох эрхтэй болгосон. Гэвч, 12 долоо хоногийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, бизнесийн зөвлөхтэй хамтран ажилласан ч тэмцээнд түрүүлж, мөнгөн шагнал авч чадаагүй аж. Энэ нь, хэдийгээр өндөр орлоготой ч, компани тогтмол ашигтай ажиллах баталгаа бага, мөн асар олон өрсөлдөгчидтэй болохыг харуулснаар, тэр 2022 оны эхээр TLeggings төслөө хаажээ. Тэрээр, “Маш олон компани леггинс хийдэг ч, тэдэнд ямар ч шинэлэг зүйл байгаагүй нь надад хачин жигтэй санагдсан. Энэ нь миний нүдийг нээсэн. Харин GuineaLoft төслийнхөө тусламжтайгаар би зах зээл дээрх том цоорхойг нөхөж чадсан” гэж ярьсан байдаг.
Лин, түүний анхны загварууд ирээдүйтэй боловч төгс бус гэдгийг ойлгож, цэвэрлэхэд хэцүү, ялгадас шиг үнэртдэг уламжлалт амьтны торнуудыг шинэчлэхээр шийдэж, акрил бүтээцтэй, биологийн задралд ордог, сольдог, лаваар бүрсэн цаасан ёроолтой болгосон. Эхний ээлжинд амьтны GuineaLoft тор 100-г үйлдвэрлэсэн нь, эхний хоёр долоо хоногийн дотор бүгд "маркетинггүйгээр" зарагджээ. Өнгөрсөн жил тэрээр, BizWorld-ын тэмцээнд дахин оролцож 10,000 долларын хөрөнгө оруулалт авснаа, туулай, шишүүхэй зэрэг төрөл бүрийн жижиг тэжээвэр амьтдад зориулсан дагалдах хэрэгсэл, шинэ тор хийхэд зарцуулж байгаа аж. “Нэг торны борлуулалтаас олсон ашгийн 25%-ийг маркетинг, худалдан авагчдын судалгаа, шинэ бүтээгдэхүүн боловсруулахад хөрөнгө оруулалт хийдэг. Одоохондоо өөртөө мөнгө хураагаагүй байгаа. GuineaLoft-ын үйлчлүүлэгчдийн гайхалтай сэтгэгдэл, баярлалаа гэсэн имэйлүүд нь маш их эрч хүч өгч байна. Сурлага, боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг хүний хувьд, миний бизнесийн амжилт ахлах сургуулиас цааш амьдралаа удирдаж чадна гэсэн итгэлийг минь улам нэмэгдүүлсэн.” гэж Лин ярьжээ.
Мөн, тэрээр коллежид элсэх хүсэлтээ өгөхийн зэрэгцээ ахлах сургуулиа төгсөөд нэг жилийн чөлөө авч, Хятад дахь үйлдвэрт очиж, үйлдвэрлэлийн талаар илүү ихийг мэдэж, бизнесээ өргөжүүлэх талаар бодож байна.








