Суперкомпьютер дэлхийн сөнөх хугацааг урьдчилан таамагласан бөгөөд энэ нь таны бодсоноос ч ойрхон байна
Sat Nov 12 2022
Хүн төрөлхтний соёл иргэншлийн зүй тогтлыг урьдчилан таамаглах зориулалттай супер компьютер, бидний мэдэх дэлхийн амьдрал 2050 он гэхэд дуусна гэсэн аймшигтай таамаглал дэвшүүлжээ. Энэ талаар Daily Star мэдээлэв.
Энэхүү супер компьютерийг 1973 онд их сургуулийн багш нар бүтээжээ. Түүний хэд хэдэн таамаглал аль хэдийн биелсэний нэг нь байгалийн баялаг, амин чухал ашигт малтмалын хүртээмж буурсан явдал юм.
Түүний боловсронгуй алгоритм нь, хүн төрөлхтөний төрөлтийн түвшин, байгаль орчины бохирдлын түвшин зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, ирээдүйд амьдрал ямар байхыг загварчладаг байна.
Түүний 2020 оны таамаглалд, манай гарагийн байдал "маш эгзэгтэй" байх болно. Хэрэв бид юу ч хийхгүй бол амьдралын чанар тэг болж буурна. Агаар, байгаль орчины бохирдол нь маш хүчтэй болж, хүмүүсийг үхэлд хүргэж, улмаар хүн амын тоо буурах болно. Мөн 1900 оныхоос (1.6 тэрбум) цөөн хүн байх болно." гэсэн байна.
Суперкомпьютер 2040-2050 оны хооронд энэ гараг дээр бидний мэдэх соёл иргэншлийн амьдрал оршин тогтнохоо болино гэж таамагласан бөгөөд "Анхны ертөнц" гэж нэрлэгдсэн энэхүү гунигт таамаглал дэвшүүлсэн компьютер нь, хүн төрөлхтөг илүү ихээр эко машинд шилжих , мөн төрөлтийн хэмжээ буурч байгаа гэх мэтийн өчүүхэн өөрчилөлтүүд нь, дэлхий ертөнцийг оршин тогтноход төдийлөн нөлөөлөхгүйг анхааруулсан байна.
Харамсалтай нь, хүн төрөлхтний талаарх супер компьютерийн таамаглалыг тус улсын хамгийн алдартай астрофизикчдийн нэг, одон орон судлаач Рояал Мартин Рис ч баталж байна.
Тэрээр хүн төрөлхтнийг бүрхэг ирээдүйтэй гэж зөгнөж, гамшгийн аюул, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт болон технологид хэт найдах зэрэг нь дэлхийн оршин суугчдыг амьд үлдэхэд ихээхэн хүндрэл учруулна гэж үзжээ.
Гэсэн ч тэрээр, “Бидний өмнө үүссэн эдгээр асар том бэрхшээлүүдийг даван туулж чадвал хүн төрөлхтөн, хүн бүрийн дассан хэв маягаар биш ч, маш урт хугацаанд амьдарч оршин тогтнох боломжтой гэж бичсэн байна.








