Судалгаагаар, Apple-ын автомашин худалдаанд гараагүй байхдаа ч олон нийтэд Tesla-гийн автомашинаас илүү эерэг үзүүлэлттэй байна.
Sun Sep 11 2022
iPhone-ыг үйлдвэрлэгч, Apple автомашин үйлдвэрлэх талаар албан ёсоор танилцуулга гаргаачгүй байхад олон нийтэд Tesla-гийн автомашинаас илүү эерэг үзүүлэлттэй, хүлээлттэй байна.
200`000 шинэ машин эзэмшигчидийн дунд явуулсан Strategic Vision-ийн аль брэндийн автомашин илүү вэ? гэсэн санал асуулгад Apple 3-рт орсон бөгөөд оролцогчидын хариултын 26% нь Apple брэндэд “дуртай”, мөн хэрэв Apple компани автомашин үйлдвэрлэвэл худалдаж авна гэж хариулжээ.
Нийт 45 брэндүүдийг оролцуулсан уг асуулгад Apple, Toyota болон Honda-гын ард 3-рт жагссан ч Tesla, Lexus, BMW зэрэг бусад томоохон брэндүүдийн урд орсон байна.
Мөн Tesla-гийн автомашин эзэмшигчидийн талаас илүү хувь нь Apple-ийн автомашиныг ирээдүйд худалдаж авна гэж хариулжээ. Цаашилбал, Apple-ийн брэндийн чанарын оноо нь 24%, харин Toyota 15%, Tesla 11% байжээ. Гэвч оролцогчидын 34% нь мэдээлэл багатай бодит бус машин дээр шүүлт, дүгнэлт хийх боломжгүй гэж хариулсан байна.
Хэдийгээр Apple компани автомашин бүтээнэ гэж ямар ч албан ёсны мэдэгдэл гаргаагүй ч удаан хугацааны турш Project Titan гэх нууц нэрийн дор машин бүтээж магадгүй гэж сануулж ирсэн.
Энэхүү автомашин бүтээх санааг 2017 онд Bloomberg-ийн ярилцлагын үеэр Apple-ын CEO Tim Cook анх дэвшүүлж байсан бөгөөд өнгөрсөн жил The Times-д ярилцлага өгөхдөө мөн автомат тээврийн хэрэгсэл бүтээх талаар сонирхож байгаа талаар ярьсан юм.
Sway подкаст-д Tim Cook, "Автомат автомашин бол робот юм. Тиймээс автоматчилах тал дээр хийж чадах олон зүйл бидэнд бий. Цаашдаа Apple юу хийхийг бид харах болно.", "Бид техник хангамж, програм хангамж, үйлчилгээг нэгтгэж, тэдгээрийн огтлолцох цэгийг олох дуртай, учир нь бид ид шид энд л тохиолддог гэж боддог." гэжээ.
Гэсэн хэдий ч Tim Cook ярилцлагадаа, компанийх нь олон санаа "өдрийн гэрлийг хэзээ ч хардаггүй" буюу хэрэгждэггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: Business Insider








