Anu.mn
Subway, 7-р сарын 12-нд 1 сая үнэгүй сэндвичээр үйлчилнэ.

Subway, 7-р сарын 12-нд 1 сая үнэгүй сэндвичээр үйлчилнэ.

Tue Jul 12 2022
Subway, 7-р сарын 12-нд 1 сая үнэгүй сэндвичээр үйлчилнэ.

Subway нь шинэ меню, цэсээ сурталчилахын тулд нэг сая үнэгүй сэндвич үйлчлүүлэгчиддээ санал болгож байна.

7-р сарын 12-ны Мягмар гарагт, тухайн бүсийн цагаар 10:00-12:00 цагийн хооронд үйлчлүүлэгчид өөртөө ойрхон байх Subway-д очиж Subway Series/цувралын 12 шинэ сэндвичний нэгийг нийлүүлэлт нь дуусах хүртэл, үнэ төлбөргүй авч болох нь.

Бяслагтай стейк, тахианы сонголт, клуб зэрэг 12 шинэ сэндвичийг бүтээхийн тулд компани хэдэн зуун жор туршиж үзсэн гэж мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан уг цэсийг өмнө нь зарлаж байсан “Eat Fresh Refresh” кампанит ажилд тулгуурласан бөгөөд энэ нь Subway-ын 50 гаруй жилийн түүхэн дэх хамгийн том цэсийн шинэчлэл юм.

Subway-ын Хойд Америкийн ерөнхийлөгч Тревор Хейнс хэлэхдээ, Subway Series нь 60 жилийн түүхтэй компанийг дараагийн үе шат рүү шилжүүлэх зорилготой "компанийн түүхэн дэх хамгийн амбицтай ажил" гэжээ.
"Өнгөрсөн зун зарласан Eat Fresh Refresh нь илүү сайн Subway бүтээх үндэс суурийг тавьсан бөгөөд одоо Subway цуврал нь Subway-ын үйлчлүүлэгчдийн туршлагыг бүхэлд нь сайжруулж байгаа ба энэ нь бид улам сайжирч байгаагийн нотолгоо юм" гэж тэр хуваалцлаа. Үйлчлүүлэгчдэдээ өөрсдөө сэндвич хийх боломж олгодог гэдгээрээ бахархдаг Subway компани нь үйлчлүүлэгчиддээ Subway Series-аас сонгох эсвэл өөрөө хийх боломжтой хэвээр гэж мэдэгджээ.

Түргэн хоолны сүлжээ одоогоор 37,000 мянга гаруй ресторантай, 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин үнэ төлбөргүй сэндвич санал болгож байгаа нь "үймээн самуун" болсон Grubhub-ийн саяхан үнэгүй санал болгосонтой адил үйл явдал болох юм бол франчайз эзэмшигчид өлсгөлөн үйлчлүүлэгчдийн үерт бэлэн байх хэрэгтэй юм.

Эх сурвалж: yahoo.com


Сүүлд нэмэгдсэн