Starbucks-ийн алдартай ундаа 1 доллараар нэмэгдэж, үйлчлүүлэгчид бухимдалтай байна
Thu May 11 2023
Starbucks, үйлчлүүлэгчидийнхээ дунд алдартай Refreshers жимсний ундаандаа ус нэмүүлэхгүй гэвэл нэмэлт доллар төлүүлж байхаар болжээ. Энэ шийввэр нь, тавдугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлж буй бөгөөд шүтэн бишрэгчид нь тийм ч таатай биш байна гэж NewYorkPost мэдээлэв.
Starbucks-ийн төлөөлөгч, -“Уг ундаа нь, Refresher суурийг ихээр хэрэглэдэг бөгөөд энэ нь нэмэлт шингэн хэрэглэхэд хүргэж үнийг өсгөдөг. 5-р сарын 9-нөөс эхлэн Starbucks, ус нэмүүлээгүй Refreshers ундаанд нэмэлт орц шаардлагатай тул нэг ам.долларын нэмэлт төлбөр авах боллоо" гэж компанийн мэдэгдэлдээ дурджээ.
Энэхүү мөстэй ундааг, жимсний цэвэр шүүс, хатаасан жимс, ус, нимбэгний ундаа, зарим тохиолдолд кокосын сүү зэргийг ашиглан хийдэг.
“Энэхүү үнийн өөрчлөлт нь, эспрессо, сироп зэрэг төлбөртэй нэмэлттэй бусад ундаатай адил технологоор үйлчлэх боломжийг бидэнд олгож байна. Starbucks Refreshers ундаануудыг, нэмэлтгүй, мөстэй эсвэл мөсгүйгээр нэмэлт төлбөргүйгээр авах боломжтой" гэж компани нэмж тайлбарласан байна.
Харин энэ өөрчлөлтөд үйлчлүүлэгчид сэтгэл дундуур байгаа юм.
Мөн энэхүү шинэ өөрчлөлтөөс болж Starbucks-ын ажилтнууд, уур уцаартай үйлчлүүлэгчидийн уур уцаар, бухимдалд өртөх, хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй тулгарахаас эмээж байгаагаа илэрхийлсэн бөгөөд ТикТок дээр Рая хэмээх Starbucks-ийн шүтэн бишрэгч, үнийн өсөлтийн талаар дурьдсан видеог хуваалцсан нь, бухимдсан үйлчлүүлэгчдээс олон сэтгэгдэл авчээ. - "Олон тэрбум долларын хөрөнгөтэйийм том компани атлаа бүх зүйлд шунасан хэвээр байна", "Залхаж байна, ундаанууд нь угаасаа маш үнэтэй шүү дээ", "Тэд угаасаа 3 балга ундааг $$$ -р зардаг". "Сэргээх ундаа бол кофеноос гадна намайг сэрээдэг цорын ганц зүйл. Гэхдээ авахаа больно гэж бодож байна", “Би тэнд дахиж захиалга өгөхгүй! Би нэг удаад хоёр Refresher худалдаж авдаг. Тэд үйлчлүүлэгчдээ алдах болно! Би тэдэнд маш их сэтгэл дундуур байна!” гэх мэтийн бухимдал, гомдоллол бүхий сэтгэгдлүүдээ бичсэн байна. Мөн эдгээрийн дунд, "Тийм ээ, энэ үнэн, гэхдээ бидэнд битгий бухимд. Би зүгээр л бариста, энэ бидний буруу биш" гэсэн ажилтануудынх нь тайлбарууд цөөнгүй байгаа аж.








