SpaceX-ийн пуужин Египетийн хиймэл дагуулыг амжилттайгаар тойрог замд гаргажээ
Thu Jun 09 2022
SpaceX амжилттайгаар 23 дахь пуужингаа хөөргөж, буулгалаа. Энэ пуужин нь Египетийн холбооны хиймэл дагуулыг дэлхийн гадаргуугаас (22,236 mi) 35,786 километрт Экваторын Геосинхрон тойрог замд (GTO) хүргээд, эргэн амжилттайгаар газарджээ.
Хөөрөхөөс цөөн хэдэн минутын өмнө техникийн асуудал гарсан ч SpaceX-ийн багийнхан, Falcon 9 пуужинг ямар нэг асуудалгүйгээр 6-р сарын 8-ны 17 цаг 04 минутад хөөргөсөн байна. Falcon 9-ны B1062 дугаартай booster буюу хөөргөгч нь пуужингийн өөрийнх жинг оролцуулсан, Nilesat 301 хиймэл дагуулын 4 тонн ачааг тээн, нийт 100 тонн жинтэй пуужинг Дэлхийн агаар мандлаас гаргаж, хөөрснөөс хойш 2 минут 30 секундын дараа ачааг салгасан байна.

Nilesat 301 хиймэл дагуул нь өндөр чанартай TV ба харилцаа, холбооны үйлчилгээг Nilesat компанийн бүс нутгийн хэрэглэгчидэд сайжруулан хүргэх зорилготой юм.
Эх сурвалж: www.teslarati.com








