Anu.mn
Сонгогчдын санал асуулга: Анх удаагаа Трампын төлөө саналаа өгөх хүсэлтэй хүмүүс Байденыха ...

Сонгогчдын санал асуулга: Анх удаагаа Трампын төлөө саналаа өгөх хүсэлтэй хүмүүс Байденыхаас илүү олон болсон байна.

Sun Jun 19 2022
Сонгогчдын санал асуулга: Анх удаагаа Трампын төлөө саналаа өгөх хүсэлтэй хүмүүс Байденыхаас илүү олон болсон байна.

Хамгийн сүүлд явуулсан санал асуулгаар, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд дургүйцлийн түвшин дээд цэгтээ хүрч, түүний өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын төлөө саналаа өгнө гэсэн америкчуудын тоо нэмэгдсээр байна гэж Yahoo мэдээлэв.
6-р сарын 10-наас 13-ны хооронд явуулсан Америкийн 1541-н насанд хүрэгчдийн дунд явуулсан санал асуулгад, хэрвээ өнөөдөр дахин ерөнхийлөгчийн сонгууль явуулбал Байден (42%), Дональд Трампын төлөө (44%) санал өгөх болно, мөн 1-р сарын 6-нд Капитол руу дайрсан, түүнд Трамп оролцсон талаарх сүүлийн үеийн мэдээг ард иргэд ойшоохгүй байна гэдгийг харуулжээ. Байден албан тушаалаа авснаас хойш, өмнөх Yahoo News/YouGov-ийн санал асуулгуудад Трампын ард орж байгаагүй бөгөөд жилийн өмнө Байден Трампаас 9 хувиар илүү байсан аж. Гэхдээ Байдены ажлын үнэлгээний рейтинг өнгөрсөн жилийн ихэнх хугацаанд буурч байсан бөгөөд одоогийн байдлаар америкчуудын 56% нь ерөнхийлөгчийн үйл ажиллагааг дэмжихгүй байгааг харуулсан хамгийн өндөр үзүүлэлт гарч, зөвхөн 39% нь дэмжиж байна. Гурван долоо хоногийн өмнө эдгээр тоо 53%, 42%-ын харьцаатай байсан юм.

Дунджаар Байдены ажлыг дэмжих үнэлгээ, ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үеийн Трампынхаас хэд хэдэн пунктээр дор байна.
Бүх америкчуудын дунд Трампын хувийн үнэлгээ нь Байденаас (40%) илүү (43%) байна. Аль нэг намд харьяалагддаггүй хүмүүсийн бараг гуравны хоёр нь (64%) Байдены талаар сөрөг байр суурьтай байгаа бөгөөд ердөө 28 хувь нь Трампд биш түүнд саналаа өгнө гэж хариулжээ. Байдены рейтинг ингэж буурсаныг маш өндөр инфляцитай холбон тайлбарлаж болно. Санал асуулгаар сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 40% (өнгөрсөн сард 33% байсан) инфляцийг "сонгуулийн хамгийн чухал асуудал" гэж хариулсан нь бусад бүх асуудлаас 4 дахин их ач холбогдол өгч буй нь харагдав. Улс төрийн хувьд энэ нь Байденд маш хүнд, өнөөдөр сонгогчдын 61% нь ерөнхийлөгчийн эдийн засгийг удирдаж байгаа арга барилыг эсэргүүцэж байна (өнгөрсөн сард 58% байсан). Харин Бүгд найрамдахчуудын хувьд одоо аль нам нь эдийн засгийг илүү сайн авч явах талаар асуудал тавих маягаар сонгогчдын дунд байр сууриа бэхжүүлэх давуу тал үүсээд байна.

Сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдээр Ардчилсан намын бодлогуудыг хөндсөн, Байден 2024 онд дахин сонгуульд өрсөлдөх эсэх талаар цуврал нийтлэлүүд гарч байна. Ардчилсан намынхны хувьд, санаа зовоосон асуудал зөвхөн намын албан тушаалтнуудаар хязгаарлагдахааргүй болоод байна. Америкчуудын ердөө 21 хувь нь Байденыг дахин нэр дэвших ёстой гэж үзжээ. Гэхдээ үүнээс ч илүү гайхалтай нь, 2020 онд сонгогчдын ихэнх нь Байденыг дахин нэр дэвших ёсгүй (40%) гэж байсан бол сонгогчдын ердөө 37% нь түүнийг нэр дэвших ёстой гэж хариулж байсан байна.

Харин Трампыг дэмжигчидийн дийлэнх нь (57%) Трамп өөрийгөө нэр дэвшүүлэх ёстой гэж үзэж, зөвхөн 21% нь үүнийг зөвшөөрөхгүй байна. Бие даасан сонгогчдын 57% нь Трампыг 2024 онд буцаж ирэхийг оролдох хэрэггүй гэж үзэж байгаа бол түүнээс илүү олон хүн (76%) Байденыг дахин нэр дэвших талаар сонсохыг ч хүсэхгүй байгааг асуулгын үр дүн харуулжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн