Шинэ төрлийн тансаг хөрөнгө: Та хувийн вагон эзэмшиж, Amtrak-ын галт тэргэнд залган, аялахдаа ашиглах боломжтой болжээ
Sun Nov 13 2022
Бидний олонх нь хувийн онгоцны тухай сонсож байсан, гэтэл шинэ төрлийн тансаг зэрэглэлийн хувийн тээврийн шинэ хэрэгсэл хүчээ авч эхэлжээ. "Хойд Америкийг үзэх ер бусын арга зам" гэсэн тодорхойлолттой Амтрак нь, хэрэв та вагон худалдаж авбал галт тэргэндээ залган аялуулах үйлчилгээ нэмэхэд бэлэн байна гэж мэдэгдсэнийг Apartment Therapy мэдээлэв.
Хэрэглэгч Шил Мохнотын,-"Та өөрийн хувийн вагоныг эзэмшиж, Amtrak галт тэргэнд холбож болно. АНУ-д 100 орчим ийм хувийн вагон байгаа бөгөөд тэдгээр нь маш үнэтэй (300,000 доллар), дээр нь Amtrak-аас чирэлтийн төлбөр милиэр авдаг" гэсэн жиргээ цахим ертөнцөөр цацагдах үед л, энэ талаар олон хүн анх мэдсэн бөгөөд тиймээс энэ санал хэдийнээс хэрэгжиж эхэлсэн нь тодорхойгүй байна.
Amtrak-ийн вэбсайтад хувийн вагонуудын тухай хуудас байгаа бөгөөд хувийн вагоныг галт тэргэнд холбох үед үзүүлэх үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг.
"Бид нөөц эрчим хүч, ус, мөс, септик, машин угаах, зогсоол, цахилгаан унтраалга зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг" гэж Amtrak хуудсанд бичжээ.
Хэрэглэгч өөрийн вагонтой болсноор, жилийн бүртгэлийн хураамж 497 ам.доллар, мөн тухайн галт тэрэгний цуваан дах вагоны тооноос хамаарч миль төлдөг. 2022 оны 10-р сарын 15-ны өдрийн үнийн нэмэгдлийн дагуу миль тутамд 4.09 доллар байна. Вагоны зогсоол нь сард 3,885 долларын үнэтэй бөгөөд хогийн сав цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх зэрэг хэд хэдэн нэмэлт төлбөртэй үлчилгээтэй.
Цар тахлын оргил үед хувийн вагон ашиглах хандлага нь, "нийгмийн тусгаарлагдмал байдлаас аврагдах арга" гэж магтагдаж байжээ. Үнэхээр ч хувийн онгоцтой харьцуулахад, тансаг зэрэглэлийн вагоны цонхоор тухайн орны гайхалтай ландшафтыг тольдон аялаж болохоор байсан нь онгоцны дунд суудалд суухаас хамаагүй таатай байсан гарцаагүй. Гэхдээ 2020 онд 3.74 доллар байсан миль-ийн зардал бага зэрэг өссөн нь, төмөр замын үйлчилгээ инфляцид өртсөнтэй холбоотой юм.
Дашрамд хэлэхэд, бидний мэдэхгүй хувийн вагонтой хүмүүс маш олон байдаг байна. Америкийн Хувийн Тээврийн Эзэмшигчдийн Нийгэмлэг (AAPRCO) хүртэл байдаг бөгөөд үүгээр дамжуулан хувийн вагоноо мөн түрээслэх боломжтой. Тус групп өөрсдийн эрхэм зорилгоо "хувийн вагоны ашиглалт, эзэмшил, ашиглалтыг сурталчлах" гэж тодорхойлдог байна. Мөн хувийн галт тэрэгний маш олон сонголтуудтай тансаг зэрэглэлийн унтлагын вагонууд дэлхийн өнцөг булан бүрт байдаг. Нисэх онгоцны буудлын хамгаалалт шалгалтыг даван туулах тийм ч таатай бус зүйлээс татгалзахыг хүсдэг хүмүүст галт тэргээр аялах нь хамгийн тохиромжтой байдаг байна.








