Anu.mn
Шинэ судалгаагаар, хэрэв та COVID-19 тусаад эдгэсэн бол насан туршдаа коронавирусын дархла ...

Шинэ судалгаагаар, хэрэв та COVID-19 тусаад эдгэсэн бол насан туршдаа коронавирусын дархлаатай болсон.

Tue Jun 14 2022
Шинэ судалгаагаар, хэрэв та COVID-19 тусаад эдгэсэн бол насан туршдаа коронавирусын дархлаатай болсон.

Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн судлаачдын багийнхны саяхны судалгаагаар COVID-19 тусч байсан, бүр хөнгөн хэлбэрээр өвдөж эдгэрсэн бол удаан хугацааны дархлаатай болсон байх магадлал өндөр гэсэн дүгнэлтэд хүрчээ. Судалгааны нотлох баримт нь ул суурьтай, анхаарал татахуйц байгаа бөгөөд SARS-CoV-2-ын талаар анх удаа олон нийтийг тайвшруулах таатай мэдээ болж байна.

“COVID-ийн дархлаа богино настай гэсэн анхны мэдээлэл буруу байсан, COVID-19-ийн халдварын дараа удаан хугацааны дархлаа тогтох боломжтой. Ерөнхийдөө бидний мэдээлэл нь хүний ​​​​SARS-CoV-2 халдвар нь дархлааны санах ойн хоёр тулгуур баганыг тогтоодог болохыг баттай харуулж байна, BMPC ба санах ойн В эсүүд урт насалдаг" гэж судлаачид тэмдэглэжээ.

Нэмж дурдахад, SARS-CoV-2-тэй нягт холбоотой, ижил төрлийн вируст хамаарах SARS-CoV вирусээр өвчилж эдгэрсэн хүмүүс халдвар авснаас хойш дор хаяж 17 жилийн турш саармагжуулах эсрэг биетийн түвшинг их хэмжээгээр хадгалахаар байна гэж 2020 онд мэдээлж байсан. Энэ нь тухайн үед, урт хугацааны дархлаа тогтож буйг харуулсан судалгааны үр дүн юм гэжээ. Сайнт-Луис дахь Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эмгэг судлал, дархлаа судлалын дэд профессор, судалгааны багийн ахлагч Ph.D Эллебеди, судалгаагаар дархлааны хамгаалалт нь "дуусашгүй" үргэлжлэх болно, эдгээр BMPC эсүүд хуваагддаггүй, тэд хөдөлгөөнгүй ясны чөмөгт сууж, эсрэг бие ялгаруулдаг бөгөөд үүнийгээ тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн үйлдвэрлэх болно гэсэн судалгааны дүгнэлт гарсныг мэдэгджээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн