Anu.mn
Шинэ iPhone гар утасны ослын үеийн автомат дуудлага нь, хүүхдийн паркийн тоглоомууд дээр т ...

Шинэ iPhone гар утасны ослын үеийн автомат дуудлага нь, хүүхдийн паркийн тоглоомууд дээр тоглох үед андуурч зам тээврийн ослын дуудлага хийж байна

Tue Oct 11 2022
Шинэ iPhone гар утасны ослын үеийн автомат дуудлага нь, хүүхдийн паркийн тоглоомууд дээр тоглох үед андуурч зам тээврийн ослын дуудлага хийж байна

IPhone 14-ийн  мөргөлдөөнийг мэдрэх, цагдаагийн дохиоллын шинэ функц нь, утасны эзэмшигчийг галзуу хулгана дээр явж байх үед 911 руу залгаж дуудлага өгч байна гэж TheVerge мэдээлэв.

The Wall Street Journal сэтгүүлд мэдээлснээр, тоглоомын огцом эргэлт,  хүчтэй тоормослох үед  парк руу замын цагдаа нарыг ирүүлсэн тохиолдлууд гарчээ.

Өнгөрсөн сард Apple компани шинэ iPhone 14, Watch Series 8, SE болон Ultra загварууддаа осол мэдрэх системийг нэвтрүүлж, машины ослын үед үзүүлэх нөлөөллийн гироскоп мэдрэгч, өндөр хурдатгал бүхий хэмжигчээр тоноглосон. Мэдрэгчүүд таныг осолд орсныг илрүүлбэл 20 секундын дотор унтраагаагүй л бол, таны iPhone яаралтай тусламж дуудах болно.

Энэ функц нь хууль сахиулах байгууллага руу залган, таныг осолд орсон тухай ЗЦГ-т мэдэгдэж, таны байршлыг хэлэх аудио мессежтэй аж. Мөн цохилт, мөргөлдөөнийг мэдэрдэг Apple Watch нь iPhone гар утасны сүлжээ барьж байгаа газар эсвэл Wi-Fi-д холбогдсон үед л цагдаад мэдэгдэх боломжтой юм байна.

Apple-ын энэ функц нь шинээр нэмэгдсэн цөөхөн төхөөрөмжүүдийн нэг бөгөөд цагаа олоогүй гэсэн сэтгэгдлүүд дагуулж байна. WSJ-ийн сурвалжлагч Жоанна Стерн твиттер хуудсандаа,  Цинциннати дахь Kings Island паркад галзуу хулгана огцом уналт хийх үед мессеж автоматаар ажилласан. Мөн ослыг илрүүлэх функцийг туршиж үзэхэд  бүрэн найдвартай биш санагдсан гэж бичжээ. Гэхдээ  Crash Detection функц нь, саяхан Небраска мужид гарсан ослын талаар цагдаа нарт мэдэгдэж тусалсан юм.

Стерн, Кингс аралд байрладаг хүүхдийн паркаас яаралтай тусламжийн зургаан дуудлага  өгөдсөн, мөн бусад хотуудын хүүхдийн паркуудад үүнтэй төстэй асуудал гарсан болохыг тэмдэглэв.

Тоглоомын газарт ухаалаг утсаа авч явах нь тийм ч сайн санаа биш бололтой.  Яаралтай тусламжийн хуурамч дуудлага хийлгэхгүйн тулд iPhone 14 (болон бусад төхөөрөмжийг) парк руу орохоосоо өмнө орхих нэг шалтгаан гарч ирж байна. Эсвэл та утсаа Нислэгийн горимд оруулах эсвэл функцийг бүхэлд нь идэвхгүй болгох боломжийг ашиглаж болох юм.

Сүүлд нэмэгдсэн