Anu.mn
Шинэ байгуулагдсан агаарын тээврийн компаниуд нислэгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.

Шинэ байгуулагдсан агаарын тээврийн компаниуд нислэгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.

Tue May 31 2022
Шинэ байгуулагдсан агаарын тээврийн компаниуд нислэгээ эхлүүлэхээр төлөвлөж байна.

Цар тахал нь арилжааны нисэхийн түүхэн дэх хамгийн үймээн самуунтай үеийг авчирсан. Гэсэн хэдий ч сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт олон арван шинэ тээврийн компаниуд байгуулагдсан ба агаарын тээврийн салбар дахин эрчээ авна гэж найдаж байгаа юм.

Norse Atlantic Airways компанийн гүйцэтгэх захирал Бьорн Торе Ларсен "Үнэндээ агаарын тээврийн компани байгуулах маш сайхан цаг ирлээ. Асар их эрэлт хэрэгцээ байгаа ба хүмүүс хоёр ба түүнээс дээш жилийн хугацаанд, ялангуяа тив хоорондын аялал хийх боломжгүй байсан юм" гэжээ.

Norse Atlantic Airways нь шинээр нээгдсэн агаарын тээврийн компаниудын тоонд багтаж байгаа бөгөөд 6-р сарын 14-нөөс Европ болон Хойд Америкийн хооронд "Longboats" онгоцоор нислэг үйлдэж эхлэх төдийгүй хямд үнээр онгоц худалдан авч Лондон зэрэг ашиг өндөртэй онгоцны буудлууд руу нислэг үйлдэх боломжтой болж байна.

Image

Энэ Норвегийн байгууллага л гэхэд эхний 50 нисгэгчийн ажлын байрандаа аль хэдийн 3000 гаруй ажилд орох өргөдөл хүлээн авчээ.

Ноён Ларсен Oslo-гийн нисэх онгоцны буудлын зам дээрх “Boeing Dreamliner”-ийн флот руу зааж, "Эдгээр нь үнэндээ цоо шинэ онгоцууд. Бид урьд өмнө хэн ч авч байгаагүй эдгээр онгоцнуудыг хамаагүй хямд үнээр авсан" гэж хэлсан байна.

Мөн тээвэрлэлтийн салбарын бизнес эрхэлдэг бизнесмэн, тэрээр ВВС-д ярилцлага өгөхдөө, өмнө нь нисэхийн салбарт дуртай байсан ч өндөр эрсдэлтэй байсан, хүчтэй өрсөлдөөн ихтэй, ихэвчлэн онгоц нийлүүлэхэд маш үнэтэй, боловсон хүчнийг ажилд авахад, газардах болон хөөрөх зай байхгүй хэцүү байсан тул урьд өмнө нь энэ салбар луу орох тухай бодож байгаагүй гэжээ. Харин "Өнгөрсөн жил одод зэрэгцэх үед би үүнийг амьдралд минь тохиох зах зээлийн цорын ганц боломж гэж үзсэн" гэжээ.

Нисэхийн салбарыг төлөөлдөг худалдааны байгууллага болох Олон улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA) 2020 оныг “түүхэн дэх хамгийн муу жил” гэж тодорхойлжээ.

Image

Цар тахлын улмаас нислэгүүдийг зогсоосноор дэлхийн зорчигчдын тоо 2019 онд 4,5 тэрбум байсан бол 2020 онд 1,8 тэрбум болтлоо 60 хувиар буурчээ. Тиймээс 2020 онд 55 агаарын тээврийн компани үйл ажиллагаагаа зогсоосон хэдий ч хамгийн гайхширмаар зүйл бол энэ үеэр нэгэн зэрэг 32 шинэ агаарын тээврийн компани нээгдсэн явдал юм гэж IATA ВВС-д мэдэгдэв.

Салбарын ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоосноор эрэлт буурч, үүнтэй зэрэгцэн үнэ ч мөн буурсан тул тэдгээр шинэ тээвэрлэгчид хямд онгоц худалдаж авах боломжтой болсон. Шинээр ирэх явах чиглэлүүдийг гарган авах боломжтой болсон бөгөөд санаандгүй байдлаар ажилтнууд ч мөн бэлэн болсон.

2021 онд дэлхий даяар зорчигчдын тоо сэргэж 2.3 тэрбум болж байхад дахин 35 агаарын тээврийн компани хаагдаж, 57 шинэ компани нээгдсэн.

Дэлхий даяар коронавирусын хямрал намжиж байгаа тул зорчих хязгаарлалтыг цуцалсаар дэлхийн зорчигчдын тоо эрс нэмэгджээ. Гуравдугаар сард тэд өнгөрсөн оны энэ үеийнхээс 76%-иар өссөн байна гэж IATA-гийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр мэдээлэв. Гэсэн хэдий ч тус байгууллага 2019 оны тахлын өмнөх үеийн хамгийн өндөр түвшин 2024 оныхтой тэнцэнэ гэж тооцоогүй байна.

Коронавирусын хямрал намжихтай зэрэгцэн агаарын тээврийн компаниудын хувьд урьдчилан тооцоолоогүй өөр нэг асуудал гарч ирсэн нь Украйны дайн билээ. Орос барууны агаарын тээврийн компаниудад агаарын замаа хаасантай зэрэгцэн Украинаар нисэхэд хэтэрхий аюултай болгожээ. Иинхүү Европ, Ази тивийг холбосон зарим чиглэлүүдийг цуцлах дээрээ тулсан.

Хамгийн гол нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч, онгоцны түлшний үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин өссөн. Тиймээс IATA-гийн ерөнхий захирал Вилли Уолш үнэ өндөр байх нь "гарцаагүй үзэгдэл" гэж үзжээ.

Ноён Элнаес хэлэхдээ зорчигчид илүү өндөр зардлыг төлөхөд бэлэн байгаа. "Хүмүүс зүгээр л аялахыг хүсдэг. Орос-Украйны асуудлаас хойшхи эхний 12-14 хоногт эрэлт буурч байгааг бид харсан ч дараа нь буцаад тогтворжсон" гэж хэлэв.

Image

Харин Flyr-ийн хатагтай Фрислид хэлэхдээ, түүний агаарын тээврийн компани цоо шинэ онгоцоор нисч байгаа нь “Хуучин онгоцтой харьцуулахад 14% орчим түлш хэмнэж байна. Тиймээс энэ нь шатахууны үнэ нэмэгдснийг аргалах нэг арга зам байж болох юм" хэмээн тус тусын санал бодлоо хэлцгээлээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/business-61575429
Орчуулсан: О.Намуун 3E, Ө.Содбаяр 3B - Соёл-Эрдэм Дээд Сургууль

Сүүлд нэмэгдсэн