
Засгийн газрын үйл ажиллагааны зогсолт нь, АНУ-д Конгресс, засгийн газрын агентлагуудын санхүүжилтийн талаар тохиролцоонд хүрээгүй үед тохиолддог түр зуурын нөхцөл байдал юм. Үйл ажиллагааг зогсоох үеэр чухал бус агентлагууд үйл ажиллагаагаа зогсоож, хэдэн зуун мянган ажилтнууддаа цалингүй чөлөө олгодог. Үйл ажиллагааг зогсоох нь ихэвчлэн цэргийн алба гэх мэт үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой чухал байгууллага, агентлагуудад хамаарахгүй. Гэсэн ч, төсвийн зарцуулалтыг Конгресс тодорхойлдог тул засгийн газрын аливаа агентлаг, үйл ажиллагаагаа зогсоож болно.
Зарим холбооны агентлагууд, түүний дотор Үндэсний цаг уурын алба, цэргийн алба, агаарын хөдөлгөөний хяналт, хорих байгууллагууд үйл ажиллагааг зогсоосны дараа тодорхой хугацаанд үргэлжлүүлэн ажиллаж болно.
Ерөнхийлөгч Форд, Картер нарын үед засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох зургаан тохиолдол гарсан боловч, эдгээр нь зөвхөн Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яаманд нөлөөлсөн бөгөөд эдгээр нь 8-18 хоног үргэлжилсэн. Гол асуудал нь үр хөндөлтийн санхүүжилтийн талаарх маргаан байв. Рейганы үед төсвийн алдагдлын улмаас 1-3 хоног үргэлжилсэн, найман удаагийн бүрэн зогсолт гарч байсан. Жорж Х.В.Бушийн үед үүнтэй төстэй дөрвөн өдрийн зогсолтууд мөн гарсан.
1995-1996 онд Клинтоны үед, төсвийн алдагдлын талаарх мэтгэлцээнээс болж 5 болон 21 хоногийн хугацаатай хоёр удаа бүрэн зогсолт гарч байжээ.
2013 оны 10-р сарын 1-нээс 17-ны хооронд, Ардчилсан Сенат болон Бүгд Найрамдах Намын Төлөөлөгчдийн Танхимын хооронд Өвчтөнийг хамгаалах, Боломжийн үнэтэй тусламж үйлчилгээний тухай хуулийн талаарх зөрчлөөс болж арван найм дахь зогсолт болсон. Энэ нь, шинэчлэлийг 2014 онд хэрэгжүүлэх эсвэл 2015 он хүртэл хойшлуулах эсэх дээр мэтгэлцсэний үндсэн дээр, 2014 оны санхүүгийн жилийн улсын төсвийг батлахтай холбоотой байв. 2018 оны 1-р сарын 20-нд АНУ-ын засгийн газрын 19 дэх удаагийн түр зогсолт эхэлсэн бөгөөд энэ нь Дональд Трампын ерөнхийлөгчийн албан тушаалын анхных байв. Энэхүү түр зогсолт нь, Хүүхэд насандаа АНУ-д ирэгчдэд зориулсан, хойшлуулах арга хэмжээний бодлогыг сунгах, Дональд Трампын кампанит ажлын гол амлалтын нэг болох АНУ-Мексикийн хилийн хана барихад хөрөнгө хуваарилахтай холбоотой маргаанаас үүдэлтэй юм. Нээх тушаалд 2018 оны 1-р сарын 22-ны орой гарын үсэг зурснаар зогсолтын нийт хугацаа 69 цаг болжээ.
2018 оны 12-р сарын 22-нд АНУ-ын засгийн газрын хорь дахь удаагийн зогсолт эхэлж. 2019 оны 1-р сарын 25-нхүртэл үргэлжилсэн. Энэ нь 35 хоног үргэлжилсэн хамгийн урт хугацааны зогсолт байв.
2025 оны 10-р сарын 1-нд АНУ-ын засгийн газрын хорин нэг дэх удаагийн зогсолт эхлээд байна.
Засгийн газрын түр зогсолтын тухайд, АНУ-ын Үндсэн хуульд заасан эрх мэдлийг хуваах зарчмын дагуу, санхүүгийн жилийн төсвийг Конгрессын хоёр танхим болох Сенат болон Төлөөлөгчдийн танхим баталдаг бөгөөд үүний дараа төсвийн төсөлд ерөнхийлөгч гарын үсэг зурж, хууль болдог. АНУ-ын ерөнхийлөгч уг баримт бичигт хориг тавих эрхтэй бөгөөд дараа нь Конгресст буцаадаг. Ерөнхийлөгчийн хоригийг Конгресст зөвхөн гуравны хоёрын саналаар хүчингүй болгодог байна.
Засгийн газрын ийм түр зогсолт нь, зөвхөн АНУ-д боломжтой, бусад ардчилсан орнуудад боломжгүй. Жишээлбэл, Европын олон орны парламентын тогтолцоонд гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг тусгаарладаггүй, засгийн газрын бүрэлдэхүүнийг парламент баталдаг. Парламентын бус тогтолцоонд гүйцэтгэх засаглал нь батлагдсан төсөвгүйгээр ч, засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулж чаддаг. АНУ-д 1980 он хүртэл, энэ зарчим үйлчилж байсан ч, Жимми Картерын засаг захиргаа 1884 оны Төсвийн хомсдолтой тэмцэх тухай хуулийг дахин тайлбарлаж, холбооны агентлагуудыг конгрессын зөвшөөрөлгүйгээр эрх мэдлээс нь чөлөөлснөөр дуусгавар болжээ.
Арваннэгдүгээр сарын 11-нд АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой боловч, зарим нь шатдауны улмаас хаалттай байж болзошгүй байна
Америкт 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээг туршсан гайхалтай үр дүн
Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна
АНУ-ын паспорт анх удаа, визгүй зорчдог улсуудынхаа тоогоор эхний аравт багтаж чадсангүй
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа