
АНУ-ын бүх мужуудад 1 галлон (3.78 литр) шатахууны үнэ дунджаар 4 ам.доллар-аас давлаа. Мэргэжилтнүүд үнийн өсөлт цаашдаа үргэлжилнэ гэж мэдэгдэж байна.
American Automobile Association (AAA) - Америкийн Автомашины Холбооны мэдээллэж байгаагаар шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногийн үнэнээс 17 центээр нэмэгдэн дундаж үнэ 4.58 ам.долларт хүрсэн ба 3-р сард улсын дээд жишиг үнийг давсан үеэс 41 центээр өссөн байна. Харин дизелийн үнэ өнгөрсөн долоо хоногийн адил 5.57 ам.доллар хэвээр байна.
Өнөөдрийн байдлаар шатахуун хамгийн хямд байгаа төвийн бүсийн баруун хэсгийн мужуудад, Оклахома 4.03 ам.доллар, Канзас 4.04 ам.доллар, Арканзас 4.12 ам.доллар, Миззури 4.13 ам.доллар, Жеоржиа ба Колорадо мужуудад 4.13 ам.доллар-тай байгаа юм.
Үнийн өсөлт 2008 оны дээд үзүүлэлтэд (дундаж үнэ 1 галлон = 5.37 ам.доллар) одоохондоо хүрээгүй байгаа ч удахгүй үүнийг давна гэж мэргэжилтнүүд мөн таамаглаж байна.
Шатахууны үнийн өсөлтийн үндсэн шалтгаан нь ОХУ-ын Украйн улсад хийж буй дайнаас үүдэн тус улсын газрын тосны худалдаанд хориг тависнаар эхэлсэн. Мөн үүнээс гадна шалтгаалсан зүйлс нь урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор аялал жуулчлал нэмэгдснээр шатахууны эрэлт эрс нэмэгдсэн байна.
“Үнийн өсөлт цаашдаа ч үргэлжлэх ба энэ долоо хоногийн эцсээр мужуудын дундаж үнэ 5 ам.доллар руу дөхөх бөгөөд шатахууны эрэлт “Memorial day” тохиолдуулан, мөн зуны машин уналгын цаг ирж байгаатай холбоотойгоор улам нэмэгдэх учир үнийн бууралт үүсэх шалтгаан ойрын үеийн байдлаар харагдахгүй байгаа” гэж GasBuddy шатахууны үнийн бодит үнэ гаргагч апп, веб сайт хөгжүүлэгч компанийн тэргүүн Патрик Де Хаан хэлсэн байна.
Хоригт орсон хоёр улс, хариу арга хэмжээ авахын тулд АНУ-ын иргэдийг улсдаа нэвтрэхийг хориглов
АНУ-ын нисэх онгоцны буудлууд, олон улсын зорчигчдоос ДНХ-ийн дээж зэрэг биометрийн мэдээлэл цуглуулж эхлэв
Холбооны шүүх Medicaid мэдээллийн сангаас цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөөрөв
Цагаачлалын агентууд, агаарын тээврийн зорчигчдын мэдээллээс цагаачдын мэдээллийг авч, шууд нисэх онгоцны буудлууд дээр баривчилж байна
Амазон, Майкрософт болон бусад томоохон компаниуд 2025 онд 55,000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюун ухаанаар солив