Anu.mn
Шатахуун түгээх станцууд дээр луйвар хийх, машинаас мөнгө, эд зүйлс хулгайлах асуудал ихэс ...

Шатахуун түгээх станцууд дээр луйвар хийх, машинаас мөнгө, эд зүйлс хулгайлах асуудал ихэссэнтэй холбоотойгоор Холбооны мөрдөх товчоо анхааруулга өгчээ

Sat Oct 01 2022
Шатахуун түгээх станцууд дээр луйвар хийх, машинаас мөнгө, эд зүйлс хулгайлах асуудал ихэссэнтэй холбоотойгоор Холбооны мөрдөх товчоо анхааруулга өгчээ

Бензин нь зөвхөн америкчууд ч биш, нийт улс орны ард иргэдийн хувьд зайлшгүй шаардлагатай  зүйл болсон. Гэтэл харамсалтай нь АНУ-ын шатахуун түгээх станцууд гэмт хэрэгтнүүдийн хулгай луйвар хийх бай болж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөлөөс мэдээлснээр улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад хулгайн гэмт хэргийн гаралт илт нэмэгдсэн бөгөөд хулгайч, луйварчидын өгөөшөнд хэрхэн өртөхгүй байх талаар Best Life Online сэтгүүл нийтэлжээ.

"Ихэнх тохиолдолд шатахуун түгээх станцаар үйлчлүүлэгчид машиныхаа хаалгыг түгжихгүй орхидог нь хулгайч хохирогчийн машинаас боломжтой бүх үнэт зүйлийг хэдхэн секундын дотор авах боломжийг олгодог." гэж NCPC мэдээлэв.

Мөн Холбооны мөрдөх товчоо өөр тусгай арга хэрэглэдэг бас нэг луйврын талаар анхааруулж байна.

Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр, нэг хэсэг гэмт хэрэгтнүүд ихэвчлэн шатахуун түгээх станцуудын үйлчилүүлэгчидийг сонгон, "АТМ, ПОС, терминал эсвэл шатахуун түгээх станцад хууль бусаар суурилуулсан скимминг төхөөрөмжүүдээр мэдээлэл цуглуулах эсвэл карт эзэмшигчийн PIN кодыг бүртгэх, өгөгдлүүдийг ашиглан хуурамч дебит эсвэл зээлийн карт үүсгэж, улмаар хохирогчдын данснаас мөнгө хулгайлах." маягаар гэмт хэрэг үйлдэх байдал ихэссэн гэжээ.

Эдгээр скимеррүүдийг карт уншигч дээр хаана ч байрлуулж болдог бөгөөд эдгээр нь шатахуун түгээх станцуудад түгээмэл байдаг тул үүнийг ашигладаг байна. 7-р сард Холбооны мөрдөх товчоо Майами хотын хоёр залууг шатахуун түгээх станцууд дээр луйврын гүйлгээ хийсэн хэргээр ялласан гэж мэдээлсэн. Тэд хоёулаа "Шатахуун түгээх станцын хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах зориулалттай төхөөрөмж бүтээж, эдгээр төхөөрөмжүүдийг ШТС-уудад суулгаж нэвтрэх төхөөрөмжийг ашиглан залилан хийсэн" гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр түлшний шахуурга дээр хууль бусаар скимерүүдийг далд газар суурилуулдаг байна. Эдгээр төхөөрөмжүүд нь "ихэвчлэн дотоод утаснуудад холбогдсон байдаг бөгөөд худалдан авагчидад харагдахгүй" гэж тус агентлаг анхааруулж байна. Мэдээллүүд дараа нь утасгүйгээр татаж авах эсвэл дамжуулах боломжтой байдлаар хадгалагддаг тул хулгайн илэрхий шинж тэмдэггүй байдаг аж.

Шатахууны шахуурга дээр скимер суурилуулсан эсэхийг харах боломжгүй тул, Холбооны мөрдөх товчоо эрсдэлийг багасгахын тулд аюулгүй байдлын тодорхой арга хэмжээ авахын тулд захын хэсгүүдэд байрлалтай насосыг хэзээ ч ашиглахгүй байхыг, мөн дэлгүүрт ойрхон, үйлчлэгч нарын нүдэн дээр байрлах шатахуун түгээх насосыг сонгохыг зөвлөжээ. Эдгээр ойрхон байгаа шахуургууд нь скимерүүдийн бай байх магадлал багатай гэж зөвлөсөн байна.

Хэлтсийн мэргэжилтнүүд шатахуун түгээх станцад өөрийгөө хамгаалах өөр аргуудыг санал болгов. Хэрэв та олон жилийн турш ямар ч асуудалгүй бензин авч байгаа бол skimming-ийн хохирогч болно гэдэгтээ итгэхгүй байх. Гэвч Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр "skimming нь санхүүгийн байгууллагууд болон хэрэглэгчдэд жилд 1 тэрбум гаруй долларын хохирол учруулдаг. Гэмт этгээд ийм гайхамшигтай төхөөрөмжийг байрлуулахад хэдхэн секунд зарцуулдаг болохоор энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй” гэсэн бөгөөд алслагдсан ШТС-д болон зах хэсгээр байрлалтай насосуудаас түлш цэнэглэхээс болгоомжлох, мөн гаднаас төлбөрөө огт хийхгүй байх.Шатахуун түгээх станцын ажилтнуудтай дотор нь тооцоогоо хийх. Яалт ч үгүй гадаа төлбөр төлөх болвол дансаа хамгаалахын тулд кредит карт ашиглахыг зөвлөжээ.

Мөн Холбооны мөрдөх товчооноос, "Хэрвээ та өөрийгөө скиммингийн хохирогч болсон гэж үзэж байгаа бол санхүүгийн байгууллагатайгаа яаралтай холбоо барьж мэдэгдэх хэрэгтэй" гэсэн байна.

Сүүлд нэмэгдсэн