January
9
2024
Anu.mn
Мэдээ
Шүүх, Жеффри Эпштейний бэлгийн гэмт хэргийн баримтуудыг дэлгэснээр, Клинтон, хунтайж Эндрю ...
Шүүх, Жеффри Эпштейний бэлгийн гэмт хэргийн баримтуудыг дэлгэснээр, Клинтон, хунтайж Эндрю нарын нэр ил болжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Шүүх, Жеффри Эпштейний бэлгийн гэмт хэргийн баримтуудыг дэлгэснээр, Клинтон, хунтайж Эндрю нарын нэр ил болжээ
Photo: IStock

Нэгдүгээр сарын 3-нд, бэлгийн үйлчилгээ зохион байгуулсан, насанд хүрээгүй охидыг уруу татсан хэргээр буруутгагдсан Жеффри Эпштейний шүүхийн олон зуун хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгов. Ирэх долоо хоногт илүү олон нотлох баримт, томоохон нэрс гарах төлөвтэй байна гэж CNN мэдээлэв.

АНУ-ын 42, 45 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, Дональд Трамп нарын дотны найз, нэрт санхүүч Жеффри Эпштейн 2019 оны долдугаар сард хүний ​​наймааны хэргээр баривчлагджээ. Энэ хэрэг, 2002-2005 онуудад санхүүч эдлэндээ авчирдаг байсан насанд хүрээгүй 40 охинтой холбоотой юм. Гэвч, 2019 оны наймдугаар сард Эпштейн насанд хүрээгүй охидыг биеэ үнэлэхэд уруу татсан хэргийнхээ шүүх хурлыг хүлээж байхдаа, хорих өрөөндөө нас барсан байдалтай олдсон юм. Түүнд 45 жилийн хорих ял тулгах байжээ. Хэргийн материалд Эпштейнийг буруутгасан зарим хүмүүс болон алдартай бизнесменүүд, улс төрчидийн 200-д нэрс орсон байна.

Эхний багц баримт бичиг томоохон илчлэлт агуулаагүй, аль хэдийн олон нийтэд ил болсон мэдээллээс бүрдэж байна. Гэхдээ энэхүү шүүхэд өгсөн баримтууд нь, хууль, эрх зүйн системээр дамжсан анхны тохиолдол ажээ.

Британийн хэвлэл мэдээллийн магнат Лорд Роберт Максвеллийн бага охин Гислэйн, сексийн наймааны хэрэгт буруутгагдсан Жеффри Эпштейнд тусалсан хэргээр 2021 онд, 20 жилийн хорих ял авсан бөгөөд нэгдүгээр сарын 3-нд Гислейн Максвеллийн өмгөөлөгч, "Тэр буруугүй гэдгээ тууштай хамгаалж байгаа" гэж мэдэгджээ.

Баримт бичгүүд дунд, Максвелл, Виржиниа Робертс Жиуфр нарын мэдүүлгүүд, Хунтайж Эндрю зураг авахуулж байхдаа хөхөнд нь хэрхэн хүрч байсан тухай Жоанна Сьобергийн гэрчлэл, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон зэрэг хэд хэдэн алдартай хүмүүсийн нэрс багтсан байна. Гэрчүүдийн хэлснээр, Сьоберг нь, Эпштейнд ажилладаг байсан бөгөөд тэрээр түүнийг бэлгийн массаж хийхийг албаддаг байжээ.

Сьоберг 2016 оны мэдүүлэгтээ, Эпштейн түүнд Билл Клинтоныг “охидод дуртай” гэж ярьж байсан гээд, Клинтоныг Эпштейний найз мөн үү гэж асуухад, "бизнесийн харилцаатай" гэж хариулсан байдаг. 2019 онд 42 дахь ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Клинтоныг Эпштейний хувийн онгоцоор нисдэг байсан гэдгийг баталсан ч, санхүүчийн "жигшүүрт гэмт хэргийн" талаар ямар ч мэдлэггүй байсан гэж мэдэгдэж байв. Харин 1-р сарын 3-нд, "Ерөнхийлөгч асан Клинтон, Эпштейнтэй хамгийн сүүлд харьцснаас хойш бараг 20 жил болж байна. Эпштейнтэй холбоотой ямар нэгэн гэмт хэрэгт холбоогүй” гэж дахин мэдэгдсэн байна.

Жоанна Сьоберг мэдүүлэгтээ, Эпштейн тэдэнд Дональд Трамптай холбогдохыг санал болгож байсан, гэхдээТрампад хэзээ ч массаж хийгээгүй. Трампыг Эпштейнтэй холбоотой гэж буруутгаагүй байдаг.

Нэхэмжлэгч Виржиниа Робертс Жиуфри, Гислейн Максвелл түүнийг Нью Мексикийн амбан захирагч асан Билл Ричардсон, хунтайж Эндрю, технологийн гуру Марвин Мински, Францын загварын агентлагийн тэргүүн Жан-Люк Брунел, Америкийн хөрөнгө оруулагч Гленн Дубин зэрэг хүмүүстэй бэлгийн харьцаанд орохыг дэмжсэн. 2014 онд 17 настай байхад нь, Эпштейн, ханхүү Эндрютэй бэлгийн харилцаанд оруулсан, тэд боол мэт харьцаж байсан гэж мэдүүлсэн байдаг. Мөн нэрийг нь зарлаагүй гурван хүн болох "нэрийг нь хэлээгүй ханхүү", "нэгэн том зочид буудлын сүлжээний эзэн" болон өөр нэг хүнтэй бэлгийн харьцаанд орохыг Гислейн Максвелл ятгасан гэж мэдүүлжээ. Энэ асуудлын дараа ханхүү Эндрю хааны ордноос хөөгдөж, сая сая фунт хэрэг шийдэхэд зарлагаджээ. Нэр дурдагдсан зарим хүмүүстэй бэлгийн харьцаанд орсон эсэх нь баримт бичигт тодорхойгүй байна.

Дубины хэвлэлийн төлөөлөгч 2019 онд, "Гленн, Ева Дубин нар шүүхийн битүүмжлэлгүй баримтаар тэднийг буруутгаж байгааг эрс үгүйсгэж байна" гэж мэдэгдсэнийг Washington Post, Hill, Vanity Fair зэрэг хэвлэлүүд нийтэлж байв.

Эдгээр баримтууд нь, Америкийн иргэн Виржиниа Робертс Жиуфрийн, Эпштейн түүнийг насанд хүрээгүй байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, үүнд Эпштейний хуучин найз бүсгүй Гислейн Максвелл тусалж байсан гэж үүсгэсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэргийн материалууд юм. Хохирогч, хамсаатнууд гэх хүмүүсийн олонх нь олон нийтэд ярилцлага өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан. Харин гэмт хэргийн эмзэг шинж чанараас шалтгаалан, зарим хохирогчдын нэрсийг засварласан хэвээр байлгаж байна гэж шүүхийн мэдэгдэлд дурдсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.