Шүүх DACA хөтөлбөрийг хууль бус гэж үзсэн ч 600,000 "мөрөөдөгч" буюу бага насандаа америкт ирсэн хүүхдүүдийг АНУ-д үлдэхийг зөвшөөрөв
Sat Oct 08 2022
Холбооны давж заалдах шатны шүүхээс АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн үеийн засаг захиргаанд, АНУ-д хууль бусаар бага насандаа ирсэн хүүхдүүдэд зориулсан хамгаалах DACA хөтөлбөрийг нэвтрүүлэх эрх байхгүй байсан гэж үзжээ. Гэвч шүүх үүнийг цуцлахаас татгалзаж, 600,000 гаруй цагаачдыг албадан гаргахаас хамгаалах боломж олгосон талаар Fox News бичжээ.
АНУ-ын 5-р тойрог АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас DACA-д оруулсан шинэ өөрчлөлтийг хянан үзэхийг Техасын холбооны шүүгчид даалгалаа.
АНУ-ын Давж заалдах шатны 5-р шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүн, Обамагийн засаг захиргаа 600,000 гаруй хүнийг хамарсан цагаачлалын бодлогыг боловсруулах эрхгүй байсан гэсэн ч хөтөлбөрийг цуцлаагүй бөгөөд хүмүүс үүнийг үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэж үзжээ.
Гэвч Комисс, АНУ-ын засгийн газар DACA-д шинээр өргөдөл гаргагчдын хүсэлтийг хүлээн авч боловсруулах эрхгүй гэсэн шийдвэр гаргаад байна. Уг журам аравдугаар сарын 31-нээс хэрэгжиж эхэлнэ.
Бүгд найрамдах намын чиглэл баримталдаг хэд хэдэн муж АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгч, АНУ-д цагаачдын хүүхдүүдийг хууль бусаар оршин суухыг зөвшөөрснөөр эдгээр хүмүүст боловсрол, эрүүл мэндийн салбарт хэдэн зуун сая доллар зарцуулж ихээхэн хохирол учирч байна гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Харин 8-р сард Байдены засаг захиргаа DACA-д хийх өөрчлөлтүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулсан. Гэвч энэхүү өөрчлөлтөд Обамагийн үеийн бодлогыг хөндсөн томоохон өөрчлөлтүүд агуулагдаагүй бөгөөд зөвхөн хөтөлбөртэй холбоотой хууль эрх зүйн асуудлуудыг зааж өгсөн ажээ.
2021 оны долдугаар сард АНУ-ын дүүргийн шүүгч Эндрю Ханен DACA-г хууль бус гэж үзсэн. Харин Ерөнхийлөгч Байден 2021 онд албан тушаалдаа орохдоо DACA-г хамгаалах санамж бичигт гарын үсэг зурж, Дотоодын аюулгүй байдлын яаманд хөтөлбөрийг хамгаалахын тулд "хуулийн дагуу зохих бүх арга хэмжээг" авахыг даалгасан байдаг.
Дотоодын аюулгүй байдлын газрын дарга Алехандро Майоркас DACA-н талаархи дээрхи шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэв. Тэрээр, “Өнөөдрийн DACA-ын талаархи шийдвэрийн нөлөөгөөр улс орон даяар гэр бүл, нийгэмд үүсч болох тодорхойгүй байдалд би гүнээ сэтгэл дундуур байна. Обамагийн засгийн газрын шийдвэрийг зогсоохыг түдгэлзүүлсний үр дүнд одоогоор DACA эзэмшиж байгаа хэн ч хөөгдөхөөс мөн ажиллах зөвшөөрөл авахад татгалзахаас хамгаалагдна. Гэхдээ дээрхи шүүхийн тогтоолын дагуу DHS нь анхны болон сунгах өргөдлийг хүлээн авах ч, зөвхөн DACA-ийн сунгах хүсэлтийг хянаж боловсруулах болж байна. Бид одоогоор шүүхийн шийдвэрийг дахин авч үзэж, үр дагаварыг нь тооцож байгаа бөгөөд хууль зүйн зохих хариу арга хэмжээ авахаар Хууль зүйн яамтай хамтран ажиллана гэж мэдэгдэлдээ дурджээ.








