Саятнуудад зориулсан Ноагийн хөвөгч авдар: Флоридад нэгэн компани дэлхийн дулаарлын үр дагавраас зайлсхийхийн тулд бие даасан хөвдөг байшин үйлдвэрлэж байна.
Wed Jun 15 2022
Флорида мужийн Майами хотын Бискэйн тэнгисийн буланд нэгэн гайхалтай байшин хөвж байдаг. Үл хөдлөх хөрөнгийн татвараас болж уг байшинг эзэмшдэг тэрбумтан эзэн нь, усан онгоц гэж бүртгүүлсэн бөгөөд энэ нь ямар байшин, хэн барьсан талаар Jalopnik.com мэдээлэв.
Энэхүү хөвдөг байшин эсвэл завийг Arkup №1 гэж нэрлэдэг. "Амьдрах боломжтой усан онгоц" буюу хөвөгч арлууд бүтээх төслүүд дээр ажиллаж буй,энэ бүтээлтэйгээ адилхан нэртэй компани үүнийг үйлдвэрлэжээ. Arkup №1-ийг бүтээсэн энэхүү компанийг үүсгэн байгуулагчид болох Өмнөд Флорида мужид амьдардаг Францын хоёр инженер Николас Деруин, Арнауд Лугет нар энэ бүтээлээ уур амьсгалын өөрчлөлтийн шийдэл гэж үзэж байгаа бөгөөд тэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн түвшин нэмэгдэх аюулын үед ашиглах, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан, байгаль орчныг хамгаалсан системтэйгээр уг хөвдөг байшинг бүтээсэн. Байгальд ээлтэй энэхүү барилга нь борооны ус цуглуулах систем, нарны зай хураагуураар тоноглогдсон байна. Энэ хөвөгчийг Британийн бизнесмэн Жонатан Брауны MacKnight International компани 2021 онд 3.3 сая доллараар худалдан авчээ.
Arkup бол 75 фут (22.9 м) урт, хоёр давхар, 4350 хавтгай дөрвөлжин фут (404 м.кв) талбай бүхий тансаг зэрэглэлийн хөвдөг байшин юм гэж New Atlas бичжээ. Бусад ийм төрлийн хөвөгч байшингуудтай харьцуулахад түүний хамгийн сонирхолтой онцлог нь гидравлик овоолго, давхарлага юм. Энэхүү гидравлик тогтворжуулагчаа байшинг тэнцвэртэй байлгахын тулд 20 фут (6 м) хүртэл гүнд байрлуулах эсвэл давалгаанаас зайлсхийх, их биений засвар үйлчилгээний зардлыг бууруулахын тулд усны түвшнээс дээш өргөх боломжтой байхаар хийсэн бөгөөд энэхүү загвар нь 4-р зэрэглэлийн, 250 км/цаг хурдтай хар салхинд тэсвэртэй байхаар бүтээгдсэн гэж уг компани мэдэгджээ. Arkup №1-д 36 кВт/цаг нарны зай, 1000 кВт/цаг хүртэлх эзлэхүүнтэй зай хураагуур зэрэг өөр олон технологи суурилуулсан бөгөөд үүнийг бие даасан эрчим хүч үйлдвэрлэхэд хангалттай гэж үзэж байгаа аж. Борооны усыг дээврээс цуглуулан ундны усанд зориулж цэвэрлэх системтэй, мөн интернет, телевиз, радио зэрэг олон тооны холбооны системийг ашигладаг. Хөвдөг байшин нь 100 кВт-ын хүчин чадалтай хос цахилгаан азимут мотороор хөдөлдөг. Компани ойрын хэдэн жилд нэг бус ийм байшин барина гэж төлөвлөсөн ажээ. Аркуп №1 худалдагдсаныхаа дараа уг тэнгисийн буландаа хөвж байгаа бөгөөд Майами-Дэйд дүүргийн албаны хүмүүс үүнийг "хөвөгч байгууламж" гэж нэрлэхээр шийдсэнээс үл хөдлөх хөрөнгийн татварын төлбөр нь 120,000 доллар болсон байна. Гэвч Брауны өмгөөлөгчид уг байшинг АНУ-ын эргийн хамгаалалтын хөлөг онгоцоор бүртгэлтэй гэж мэдэгдэн, Браун болон түүний хуулийн баг тус мужийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж. “Манай үйлчлүүлэгч ийм байр суурьтай байгаа цорын ганц шалтгаан нь, энэ хөвөгч онгоцны хэлбэр, хэв маяг, гадна үзэмжтэй холбоотойгоор үндсэн хууль зөрчсөн татвар ногдуулсан, Тэр бусад дарвуулт завины нэгэн адил зохион бүтээгдсэн, бид ийм байдалд орно гэж бодоогүй” гэж эзэмшигчийг төлөөлж өмгөөлөгч Иван Абрамс хэлжээ. Аркуп №1 нь цагт таван зангилаа (5.75 миль - 9.2 км) хурдлах чадалтай, навигацийн удирдлагатай нум тавцан, жижиг түлхэгч, зангууны системтэй юм байна.
Гэхдээ энэ хөвөгч нь, мөнгөтэй хүмүүс усан дээр амьдарч, үл хөдлөхийн татвараа төлөхгүй байх хуулийн цоорхой болох талтай юм. Arkup №1 нь үл хөдлөхийн татварт өртсөн цорын ганц "хөвөгч байгууламж" бөгөөд үүнийг маш эргэлзээтэй шийдэлд хүрч магадгүй хэмээн эзэмшигчийн өмгөөлөгчид үзэж байгаа ба хэрэвArkup №1-ийг “хөвөгч байгууламж” гэж үзэн татвар ногдуулсан юм бол, үүнтэй адил хөвөгч бүтэцтэй, өдөр бүр далайн аялалд ашиглагддаггүй Палм арал болон Оддын арлын эргэн тойронд бэхлэгдсэн бусад бүх дарвуулт онгоцонд үл хөдлөхийн татвар ногдуулах ёстой гэсэн зарга үүсгээд байгаа аж.Гэхдээ мужийн албаны хүмүүс үүнийг эсэргүүцэж, Аркуп №1-ийг "усан онгоц болгон ашиглахаар бүтээгээгүй" гэж мэдэгджээ. Тэгэхээр Arkup №1 бол завь биш бололтой.
Эх сурвалж: forumdaily.com








