Anu.mn
Сарны тоос, туршилтын жоомыг 400,000 ам.доллараар худалдах дуудлага худалдааг NASA зогсоол ...

Сарны тоос, туршилтын жоомыг 400,000 ам.доллараар худалдах дуудлага худалдааг NASA зогсоолоо.

Sat Jun 25 2022
Сарны тоос, туршилтын жоомыг 400,000 ам.доллараар худалдах дуудлага худалдааг NASA зогсоолоо.

Сансар судлалын агентлаг NASA-гийн өмч, 1969 оны Аполло 11 сансарын хөлөгийн даалгаварын дээжүүдийг тухайн төслийн шавьж судлаачийн охин зарсан гэж мэдэгдэв.
Сансрын агентлаг Бостонд төвтэй RR Auction компаниас, 1969 онд Аполло 11 сансрын хөлгийн даалгаварын үеэр цуглуулсан сарны чулуу, тоосыг аюул учруулах бодис агуулсан эсэхийг тогтоохоор жоомонд дээр туршилт хийн хооллож байсан энэ туршилтын дээжүүдийг дуудлага худалдаагаар зарахыг зогсоохыг хүссэн байна.
NASA-гийн хуульч, дуудлага худалдаанд оролцогчдод бичсэн захидалдаа уг материал нь холбооны засгийн газрын өмч хэвээр байгаа гэсэн байна.

Туршилтын материалуудад багтах шилэн савтай 40 миллиграмм сарны тоос, гурван ширхэг жоомны үлдэгдлийг дор хаяж 400,000 ам.доллараар зарах гэж байсан ч дуудлага худалдаанаас хасагдсан гэж RR Auction пүрэв гарагт мэдэгджээ.

Image

"Энэ цуглуулгад байгаа бүх Аполло-гийн дээжүүд нь NASA-д харьяалагддаг бөгөөд ямар ч хүн, их сургууль эсвэл бусад байгууллагууд шинжилгээ хийх, устгах, ямар нэгэн зорилгоор ашиглах, ялангуяа худалдах эсвэл үзүүлэн болгон ашиглах зөвшөөрөл аваагүй болно.” гэж NASA-гийн 6-р сарын 15-ны өдрийн захидалд дурджээ. Үргэлжлүүлэн: "Бид таныг Аполло 11-ийн сарны хөрсний туршилтыг (жоом, устгалын дараах сорьц) агуулсан аливаа бүх зүйлстэй хамаатай тендерийн үйл явцыг нэн даруй зогсоож, худалдаанд гаргахгүй байхыг хүсч байна" гэж NASA бичжээ.
6-р сарын 22-ны өдрийн захидалдаа, NASA-гийн өмгөөлөгч RR Auction-аас уг материалуудыг одоогийн эзэмшигчтэй нь ярилцаж, хамтран холбооны засгийн газарт буцааж өгөхийг хүссэн байна.

Аполло 11 хөлөг, 47 фунт (21.3 кг) гаруй жинтэй сарны чулууг дэлхий рүү авчирсан ба заримыг нь шавьж, загас болон бусад жижиг амьтдыг тэжээж, энэ нь эдгээр амьд амьтдыг устгах хортой нөлөөлөлтэй эсэхийг мэдэхийн тулд байв. Сарны тоосоор тэжээгдсэн жоомнуудыг Миннесотагийн их сургуульд авчирч шавьж судлаач Марион Брукс задлан шинжилж судалж байжээ.
Брукс, 1969 оны 10-р сард Minneapolis Tribune сонинд ярилцлага өгөхдөө "Би ямар ч халдварт өвчний нотолгоо сарны материалаас олоогүй" гэж хэлж байсан. Тэрээр сарны материал хортой эсвэл шавьжны биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлсэн гэсэн нотлох баримт олоогүй гэж уг нийтлэлд дурджээ.
Гэвч тэрээр туршилтын дээжүүдийг, сарны чулуу ба жоомыг хэзээ ч NASA-д буцааж өгөөгүй ба харин гэртээ үзүүлэн болгожээ. Түүний охин нь дээжүүдийг 2010 онд зарсан бөгөөд одоо RR Auction-д нэрийг нь нууцалсан нэгэн дахин зарах гэж байна.

Гуравдагч этгээд дуудлага худалдаагаар зарагдаж байгаа зүйлийг нэхэмжлэх нь ердийн зүйл биш гэж RR Auction-ын өмгөөлөгч Марк Заид хэлэв.
"NASA нь сансрын анхны хөтөлбөрүүдтэйгээ холбоотой зүйлсийг эрэлхийлж, бүртгэж байсан туршлагатай ч хангалттай сайн хийж чадаагүй" гэж Зайд хэлэв. Мөн NASA, нэг захидалдаа жоомны туршилтын эд зүйлсийг урьд өмнө нь дуудлага худалдаанд оруулсан талаар огт мэдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн Марк Зайд, “Бид өмнө нь NASA-тай хамтран ажиллаж байсан бөгөөд АНУ-ын засгийн газар эд зүйлсийн талаар нэхэмжлэл гаргах үед тэдэнтэй үргэлж хамтран ажиллаж ирсэн. Эцэст нь бид зохих ёсоор, хуулийн дагуу ажиллахыг хүсч байна." гэжээ. “RR Auction одоохондоо энэ лотыг барьж байгаа ч эцсийн дүндээ NASA-тай ямар тохиролцоо хийх нь худалдаалагчаас шалтгаална” гэж тэр нэмж хэлэв.

Image

Эх сурвалж: theguardian.com

Сүүлд нэмэгдсэн