Anu.mn
Сармагчны цэцэг өвчний өндөр эрсдэлтэй байх магадлалтай хавьтагчдыг тусгаарлахыг зөвлөж ба ...

Сармагчны цэцэг өвчний өндөр эрсдэлтэй байх магадлалтай хавьтагчдыг тусгаарлахыг зөвлөж байна

Wed May 25 2022
Сармагчны цэцэг өвчний өндөр эрсдэлтэй байх магадлалтай хавьтагчдыг тусгаарлахыг зөвлөж байна

Сармагчны цэцэг өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, ойрын хавьталд орсон хүмүүс 21 хоног тусгаарлагдах ёстой гэсэн албан ёсны удирдамж өгчээ .

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас (UKHSA) өгсөн зөвлөгөө нь батлагдсан тохиолдолтой шууд болон гэр бүлийн харилцаатай байсан бүх хүмүүст хамаарах бөгөөд хавьталд орсон хүмүүс халдварыг илрүүлэхийн тулд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, аялахаас татгалзах, дархлаа дарангуйлагдсан хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, 12-с доош насны хүүхдүүдтэй харилцахаас зайлсхийхийг зөвлөж байна.

Их Британид одоогоор 20 тохиолдол бүртгэгдээд байна.

Мөн Европ, АНУ, Канад, Израиль, Австралид 80 гаруй хүнд илэрсэн байна.

Сармагчны цэцэг нь Төв болон Баруун Африкийн алслагдсан хэсэгт хамгийн түгээмэл тохиолддог ховор вирусийн халдвар юм. Анх сармагчингаас илэрсэн энэ өвчин хүмүүсийн хооронд амархан тархдаггүй ч, биеэр, тэр дундаа бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг.

Image

Өндөр халуурах, өвдөх, товгор толбонууд туурахдараа нь цэврүүтэх зэрэг шинж тэмдгүүдтэй бөгөөд ихэнх хүмүүст хоёроос дөрвөн долоо хоног үргэлжилнэ.

Халдвар авсан хүнтэй ахуйн болон бэлгийн хавьталд орсон, хувийн хамгаалах хэрэгсэл (ХХХ) өмсөөгүй харьцсан, халдвартай хүний ор дэрний даавууг солиогүй хэрэглэсэн бол халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдно.

UKHSA-ийн эрүүл мэндийн ахлах зөвлөх доктор Сюзан Хопкинс ВВС-д ярилцлага өгөхдөө, “Их Британид олон нийтийн халдвар тархаж байна. Баруун Африкийн хүнтэй холбоо тогтоогоогүй ч халдвар илэрсэн тохиолдлууд илэрч байгаа нь энэ улсад өмнө нь тохиолдож байсан зүйл юм. Энэ тохиолдлуудын нэлээд хэсэг нь гей, бисексуал эрчүүдэд илэрсэн гэж мэдэгдээд, ялангуяа эдгээр бүлгийн хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг мөн энэ өвчилөл ихэвчлэн хот суурин газарт гарч тархах хандлагатай байгаад анхаарахыг уриалжээ.

Доктор Хопкинс: "Бэлгийн хавьтагчаа байнга сольдог эсвэл танихгүй хүмүүстэй дотно харилцаанд ордог хүмүүст тууралт гарсан тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах”-ыг зөвлөв. Түүнчилэн сармагчингийн цэцэг өвчины эсрэг вакцин одоогоор байхгүй байгаа, гэхдээ ойрын хавьталд орсон хүмүүст салхин цэцэг өвчний эсрэг вакцин хийж байна."Бид вакциныг нийт хүн амд хэрэглэхгүй. Харин шинж тэмдэг илэрсэн эсвэл эрсдэл өндөртэй хүмүүст хэрэглэж байгаа бөгөөд эрт үед нь, аль болох шинж тэмдэг илэрснээс хойш дөрөв, тав хоногийн дотор хэрэглэж байгаа.

Хавьталд өртсөн хүмүүсийг вакцинжуулах нь энэ өвчинийг тусах эрсдэлийг бууруулдаг.Одоогоор энэ гэнэтийн дэгдэлт, хаанаас эхэлсэн, яагаад одоо болж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

Энэ өвчиний дэгдэлтийн шалтгааныг, вирус ямар нэг байдлаар өөрчлөгдсөн байж магадгүй ч одоогоор үүнийг шинэ хувилбар гэж батлах нотолгоо бага байна, эсвэл вирус хөгжихийн тулд боломжтой цаг, нөхцөлийг эрэлхийлж байна гэж тайлбарлав.Сармагчны цэцэг нь урьд өмнө нь салхин цэцэг өвчний эсрэг вакцин өргөн хэрэглэгдэж байсан үетэй харьцуулахад илүү амархан тархах магадлалтай. Салхин цэцгийн вакцины, сармагчингийн цэцэг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чадвар нь ойролцоогоор 85% үр дүнтэй байдаг бөгөөд хэд хэдэн улс уг вакцинийг нөөцөлж эхэлсэн гэж мэдэгджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага "Өвчинд өртөж болзошгүй хүмүүсийг олох, хянах, өвчний тандалтыг өргөжүүлэхийн тулд уг өвчин илэрсэн улс орнууд болон бусад улстай хамтран ажиллана" гэж мэдэгдсэн байна.

Тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс, дэлхий нийт, Ковид, Украины дайн, сармагчингийн цэцэг өвчин зэрэг "аймшигтай" сорилтуудтай тулгарч байна. Энэ вирусын тархалт нь "хүн бүрийн анхаарах ёстой зүйл" хариу арга хэмжээ авахын тулд "шаргуу ажиллаж" байна гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн