Anu.mn
Саран дээр унасан үл мэдэгдэх, нууцлаг пуужингийн их бие NASA-г гайхшруулж байна.

Саран дээр унасан үл мэдэгдэх, нууцлаг пуужингийн их бие NASA-г гайхшруулж байна.

Fri Jul 01 2022
Саран дээр унасан үл мэдэгдэх, нууцлаг пуужингийн их бие NASA-г гайхшруулж байна.

NASA-гийн мэдээлснээр, одон орон судлаачид өнгөрсөн оны сүүлээр сарны зүг чиглэж буй пуужингийн биеийг илрүүлсэн байна. Уг биет саран дээр 3-р сарын 4-нд унасан бөгөөд үүний дараагаар удалгүй, NASA-гийн сарны тойрог замын хиймэл дагуул сарны гадаргуу дээр сүйрсэн газрыг олж илрүүлжээ.

NASA-аас 6-р сарын 24-нд нийтэлсэн шинэ зургуудад уг сүйрсэн газрыг харуулжээ.
Уг пуужин нь саран дээр унахдаа гадаргуу дээр нь 90 футын өргөнтэй "давхар тогоо" үүсгэсэн бөгөөд пуужингийн их бие нь 2 талын төгсгөл хэсэгтээ хүнд жинтэй байсан байж магадгүй учир ийм төрлийн мөргөлтийн тогоо үүссэн байх магадлалтай гэжээ. Гэвч энэ нь хэр барагтай, ер нь бол маш ер бусын тохиолдол юм гэж албаны ёсны мэдээлэлд бичжээ.

Ихэвчлэн ашиглагдсан пуужингийн жин нь хөдөлгүүрийн төгсгөлд хэсэгт төвлөрдөг ба пуужингийн бусад хэсэг нь хоосон түлшний савнаас бүрддэг гэж NASA мэдээлэв.

"Энэ пуужингийн их биений гарал үүсэл тодорхойгүй байгаа. Сансар огторгуйн судалгаа хийдэг ямар ч улс энэ пуужингийн талаар мэдээлэл өгөөгүй байгаа нь эрдэмтдийг хөөргөсөн пуужингийн ард хэн байсан талаар эргэлзээ, гайхшруулалд оруулаад байна” гэж Houston Chronicle мэдээлжээ.

Эх сурвалж: usatoday.com

Сүүлд нэмэгдсэн