Anu.mn
Саран дээр буусан сансрын нисгэгч Базз Олдрин, 93 насныхаа төрсөн өдрөөр гэрлэлээ

Саран дээр буусан сансрын нисгэгч Базз Олдрин, 93 насныхаа төрсөн өдрөөр гэрлэлээ

Mon Jan 23 2023
Саран дээр буусан сансрын нисгэгч Базз Олдрин, 93 насныхаа төрсөн өдрөөр гэрлэлээ

Сар руу хийсэн анхны нислэгийн багийн гишүүн, сарны гадаргуу дээр хөл тавьсан хоёрдох хүн, Америкийн сансрын нисгэгч Базз Олдрин, 93 насны төрсөн өдрөөрөө эртний найз эмэгтэй Анка Фауртай гэрлэсэн тухай ВВС мэдээлэв.

Ёслол Калифорни мужийн Лос Анжелес хотод болсон бөгөөд Хуримынхаа тухай Олдрин өөрийн твиттер хуудсандаа бичжээ.

Тэрээр, -“93 насны төрсөн өдрөөрөө эртний найз, олон жилийн минь хайр Анка Фаур надтай гэрлэсэн гэдгийг дуулгахад таатай байна. Бид Лос-Анжелес хотод хуримын ёслол хийж ариун зангилаагаар хувь заяагаа холболоо. Бид гэрийнхнээсээ зугтсан өсвөр насны хүүхдүүд шиг догдолж байна” гэж бичжээ.

Сансрын нисгэгчийн хувьд энэ нь дөрөв дэх гэрлэлт юм. Одоогийн сүйт бүсгүй нь түүнээс 30 насаар дүү. 63 настай Анка Фаур нь, 2019 оноос  Олдрины эзэмшдэг Buzz Aldrin Ventures LLC-д дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа аж.

Олдрин анхны гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй.

Энэхүү шинээр гэрлэсэн хосын жиргээнд 130 мянга гаруй лайк дарж, 19 сая хүн үзсэн бөгөөд Твиттерийн хэрэглэгчид домогт сансрын нисгэгчдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, гэрлэсэнд нь байр хүргэжээ. Зарим нь, "Та саран дээр гарсан байх ёстой!” гэж хошигноцгоосон гэнэ. Мөн түүнд төрсөн өдрөөр нь, “Нисэхийн амьд домог” гэдэг нэр хүндтэй шагнал гардуулжээ. Олдрин бол, дэлхийн анхны, саран дээр амжилттай газардсан Аполло 11 хөлгийн гишүүдээс амьд үлдсэн цорын ганц хүн юм.

Америкийн гурван сансрын нисгэгч - Нил Армстронг (хөлгийн ахлагч), Майкл Коллинз (үндсэн блокын нисгэгч), хөлгийн саранд буух хэсгийн нисгэгч Базз Олдрин нар 1969 оны 7-р сарын 20-нд саран дээр газарджээ. Энэхүү түүхэн үйл явдлын 50 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэх үед, Олдрин, Майкл Коллинз нар оролцож байв.

2002 онд Олдрин, саран дээр буусан үйл явдлыг зохиомол тавилт биш гэж Библи дээр гараа тавин тангараглахыг шаардаж, камераар бичлэг хийсэн хүний эрүү рүү нь цохисноор, хүн зодсон хэргээр ял авах шахсан ч хэл амтай мултарч байжээ.

Олдрины нүүр рүү алгадсан хүн бол хуйвалдааны онолч, сценарист Барт Сибрел байсан бөгөөд саран газардсан нь үнэндээ болоогүй гэдэгт итгэлтэй байсан бөгөөд дэлхий даяар цацагдсан бичлэгийг кино студид авчээ.

Базз Олдрин 1971 онд НАСА дахь карьераа дуусгасныхаа дараа, Эдвардс бааз (Калифорни) дахь АНУ-ын Агаарын хүчний туршилтын нисэгчидийн сургуулийг удирдаж байгаад 1972 онд тэтгэвэртээ гарсан хүн юм.

Сүүлд нэмэгдсэн