Санта Клаус чаргаа аль хэдийн тоглоомоор дүүргэж, цаа бугатайгаа хөөрөхөд бэлэн болоод байна. Одоо тэд дэлхий даяар аялж, сая сая гэр бүлд зочилно. Та мөн Сантагийн замыг хянах боломжтой гэж CNN бичжээ.
Хойд Америкийн сансар судлалын командлал (NORAD) Сантагийн хөдөлгөөнийг дэлхий даяар харуулах хяналтын системтэй бөгөөд АНУ, Канадыг агаараас хамгаалах үүрэгтэй NORAD нь Христийн Мэндэлсний Баярын өмнөх орой 06:00 ET цагт Санта Клаусыг хянах системээ идэвхжүүлнэ. Хүмүүс Санта Клаусын дэлхийг тойрон аялахыг NORAD вэб сайтаас дагаж эсвэл 1-877-HI-NORAD (1-877-446-6723) утсаар командын төв рүү залгаж мэдэж болно. NORAD-ийн оператор нь дуудлагад шууд эсвэл соронзон хальсаар дамжуулан Сантагийн одоогийн байршлын талаар мэдээлнэ гэжээ.
Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, мөрдөх үйлчилгээг NORAD Tracks Santa програм, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, Amazon Alexa, OnStar болон Bing хайлтын системээр дамжуулан авах боломжтой.
NORAD нь 67 дахь жилдээ Сантагийн Зул сарын баяраар дэлхийг тойрох аяллыг бүртгэж байгаа бөгөөд энэ нь санамсаргүй тохиолдлоор эхэлсэн гэж NORAD вэб сайтад бичжээ. 1955 онд орон нутгийн нэгэн сонин хүүхдүүдэд Санта руу шууд залгаж болно гэж бичихдээ холбоо барих дугаарыг нь буруу бичсэн байв. "Хүүхэд Санта руу залгахын оронд Колорадо мужийн Колорадо Спрингс дэх Эх газрын Агаарын довтолгооноос хамгаалах командлалын (CONAD) ажиллагааны төв рүү залгасан" гэж вэбсайтад бичжээ. Хүүхдийн дуудлагад, тухайн шөнө жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан командлагч, Агаарын цэргийн хүчний хурандаа Харри Шоп хариулсан бөгөөд андуурсныг шууд ойлгож, өөрийгөө Санта мөн гэж батласан ажээ. Ингээд дахин дахин ирж буй дуудлагуудад үргэлжлүүлэн хариулахыг Шоп жижүүрүүдэд даалгаснаар 1958 онд NORAD байгуулагдахад ч, үргэлжилж ирсэн уламжлал бий болсон ажээ."
Тэр цагаас хойш, NORAD хэдэн арван жилийн турш гайхалтай уламжлалаа үргэлжлүүлсээр байна. NORAD-ийн мэдээлснээр дэлхий даяар сая сая гэр бүл, хүүхдүүд энэ системийг ашиглаж, Санта Клаусыг хаана байгааг хянах боломжтой болсон гэжээ.