Сан Францискод хүмүүс олуулаа нийлж жолоочгүй таксиг шатаажээ: Жолоочгүй машинууд Калифорнийн иргэдийг айлгасаар байна
Mon Feb 19 2024
Сан Франциско хотод хоёрдугаар сарын 10-нд хэсэг хүмүүс Chinatown-д, салютаар жолоочгүй Waymo маркийн машиныг шатаасан тухай USAToday мэдээлжээ.
Технологийн компани Waymo-гийн мэдээлснээр, 2-р сарын 10-ны оройн 21 цагийн орчимд арваад хүн робототаксиг тойрч зогсоод нэг нь цонхыг нь хагалж, дотор нь салют шидсэний улмаас машин шатсан байна.
Үйл явдлын бичлэгийг нийтэлсэн гэрч Майкл Ванди, хүмүүс Хятадын цагаан сарыг тэмдэглэж, салют буудуулж байсан. Тэдний нэг нь Waymo маркийн автомашины капот дээр үсэрч гараад салхины шилийг хагалсан. Ойролцоогоор 30 секундын дараа цугларсан хүмүүс алга ташиж эхлэхэд өөр нэг хүн капот дээр гарч дотогш нь салют шидсэн. Цугларсан хүмүүс хоёр хуваагдаж, нэг хэсэг нь энэ хоёр хүнийг урамшуулан дэмжиж, харин нөгөө хэсэг нь цочирдсон ч зураг авч, бичлэг хийж эхэлсэн. Машиныг хамгаалахаар хэн ч оролдоогүй, олон хүний эсрэг боломжгүй байсан” гэж бичсэн бол, гэрч Эдвин Карунгей, “Тэр хоёр хүн хоёулаа, ямар ч шалтгаангүйгээр уурлаж байсан. Тэд зүгээр л, ямар нэг зүйлийг устгахыг хүсч, түүнийгээ ч биелүүлсэн” гэж бичжээ.
Бичлэгээс харахад, машин асар их хэмжээний хар утаатай галд автсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
“Тээврийн хэрэгсэлд зорчигч байгаагүй бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй. Бид нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахын тулд орон нутгийн аюулгүй байдлын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна” гэж албаны хүмүүс мэдэгдсэн бөгөөд Сан Францискогийн цагдаагийн газар галын шалтгааныг судалж байгаа гэж мэдэгдсэн ч, баривчилсан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна.








