Anu.mn
Сан Франциско руу нисч байсан онгоц Орост ослын буулт хийлээ

Сан Франциско руу нисч байсан онгоц Орост ослын буулт хийлээ

Sat Jun 10 2023
Сан Франциско руу нисч байсан онгоц Орост ослын буулт хийлээ

Шинэ Дели хотоос Калифорниа мужийн Сан Франциско хот руу нисч явсан “Air India” компанийн нисэх онгоц, Оросын Магадан руу чиглэлээ өөрчилж ослын буулт хийжээ. Энэ талаар Aviation Source News мэдээлэв.

Air India AI173 нислэгийн Boeing 777-200LR онгоц, Дели хотын Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас (DEL), Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудал (SFO) руу хуваарьт нислэг үйлдэж байд үедээ, төлөвлөгдөөгүй маневр хийж, Оросын Магадан хотын Сокол нисэх онгоцны буудалд (GDX) газарджээ.

Энэхүү онгоц нь,13 жилийн өмнө бүтээгдсэн VT-ALH улсын дугаартай Air India Boeing 777-200ER онгоц юм. Онгоц одоо Магаданд байгаа бөгөөд Air India компани, -"AI173 нислэг зайлшгүй шалтгаанаар газардсан, онгоцны нэг хөдөлгүүрт гарсан техникийн асуудал нь газардах шалтгаан болсон бид асуудлыг шийдвэрлэхийн тулд шаргуу ажиллаж байна.AI173 онгоцонд 216 зорчигч, багийн 16 гишүүн зорчиж байсан бөгөөд зорчигчдыг хүрэх газартаа аль болох хурдан очих хувилбаруудыг шийдвэрлэнэ” гэж тус агаарын тээврийн компани мэдэгдсэн байна.

Владимир Высоцкийн нэрэмжит Сокол нисэх онгоцны буудал нь, ОХУ-ын Магадан мужийн Сокол хотын олон улсын нисэх онгоцны буудал юм. GDX нь Aeroflot, S7 Airlines, Ural Airlines зэрэг хэд хэдэн агаарын тээврийн компаниудад үйлчилдэг. Москва, Санкт-Петербург болон Оросын бусад хэд хэдэн хот руу шууд нислэг үйлддэг. Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг олон улсын нислэг хүлээн авдаг байна. Энэ онгоцны буудлыг, 1983 онд Korean Air 007 дугаартай онгоцыг унагасан сөнөөгч онгоцууд байрладаг Сахалин арлын Долинск-Сокол агаарын баазтай андуурдаг.

Сүүлд нэмэгдсэн