Anu.mn
Сүү тогтмол хэрэглэх нь Паркинсоны өвчин үүсгэдэг: энэ бүтээгдэхүүнийг юугаар орлуулах вэ? ...

Сүү тогтмол хэрэглэх нь Паркинсоны өвчин үүсгэдэг: энэ бүтээгдэхүүнийг юугаар орлуулах вэ?

Tue Oct 25 2022
Сүү тогтмол хэрэглэх нь Паркинсоны өвчин үүсгэдэг: энэ бүтээгдэхүүнийг юугаар орлуулах вэ?

EatThisNotThat-ийн шинэ мэдээллээр сүү нь Паркинсоны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Nutritional Neuroscience сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү өргөн хүрээний судалгааны зохиогчид 2000 оноос өнөөг хүртэл хийгдсэн нийт 52 судалгааг хянаж үзжээ. Санамсаргүй байдлаар хийгдсэн эмнэлзүйн туршилтууд болон ажиглалтын тохиолдлын хяналтын судалгаанууд, түүнчлэн сүүлийн судалгаанууд нь хоолны дэглэм Паркинсоны өвчин үүсэх магадлалд хэрхэн нөлөөлж, өвчний хөгжилд хэрхэн нөлөөлж болох талаар голчлон анхаарсан бөгөөд үүнд кофе, архи, витамин, полифенол, сүүн бүтээгдэхүүн, түүнчлэн Газар дундын тэнгисийн хоолны дэглэм зэрэг нь эрсдлийг хэрхэн нэмэгдүүлж эсвэл бууруулж байгааг харуулсан байна.

Судалгааны үр дүнд полифенол, ханаагүй тосны хүчил, кофе, Газар дундын тэнгисийн хоолны дэглэм нь Паркинсоны өвчний хөгжил, явцыг бууруулахад тусалдаг бол сүү нь эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ.

"Паркинсоны өвчин дэх хоол тэжээлийн үүргийн тухай өгүүлэл бол гайхалтай чухал яриа боловч энэ нь надад гэнэтийн зүйл байгаагүй, хоолны дэглэм, хоол тэжээл нь хүний эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг гэдгийг эртнээс мэддэг байсан. Паркинсон болон бусад мэдрэлийн өвчнүүд нь хүн биедээ юу оруулахаас бүрэн хамаардаг. Сүүнд эрүүл бус ханасан тос их хэмжээгээр агуулагддаг тул сүүн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь биед хортой"  гэж хоолны дэглэмийн эмч Нора Минно ярьжээ. 

Хоолноос сүүг хэрхэн хасах вэ?

EatThisNotThat-ийн мэдээлснээр сүүг хоолны дэглэмээс хэрхэн хасах талаар хэд хэдэн зөвлөмж байдаг.

Шар тос хэрэглэх

Шар тос. “Хэрэв та цөцгийн тосыг саванд хийж халаавал сүүний дээд талд, бүх хатуу бодис нь ялгардаг бөгөөд түүнийг хамж авахад цэвэр тос л үлдэнэ” гэж Майами Бич Кариллон хотын LDN-ийн MS, RD, Стейси Шактер тайлбарлав.

Кофендоо юу байгааг хянаж байгаарай

“Silk Minmond Milk Creamer, Califia Almond Milk Creamer, эсвэл Coconut Milk Creamer-ийг туршаад үзээрэй. Мөн ердийн сүү, цөцгийн оронд бүйлс, кашью эсвэл кокосын сүү хэрэглэж болно. Хэрэв та кофендоо тосгүй сүү хэрэглэдэг бол будааны сүү хамгийн ойр орлуулагч байх болно" гэж Шактер зөвлөв.

Салатны амтлагчийг өөрөө хий

"Бүйлс, хушганы бяслаг эсвэл эрүүл хүнсний дэлгүүрийн түүхий самрын нухашийг шинэхэн сармис, нимбэг, халуун ногоогоор амталж, ус нэмж ашигла. Мөн Авокадо нь салат амтлагчид цөцгийн амт өгдөг болохоор мөн тохиромжтой " гэж Schacter зөвлөж байна.

Смузи хийх

"Бүйлс эсвэл наргил модны сүү нь хүмүүсийн хүсдэг "цөцгий амтыг" өгөх гайхалтай хувилбар юм" гэж Хоол тэжээлийн мэргэшсэн дасгалжуулагч (CCHE) болон хоолны эрүүл мэндийн шийдлийн ерөнхийлөгч бөгөөд ахлах хоолны мэргэжилтэн Кен Иммер тайлбарлав.

"cheeeeez" гэж хэлээрэй

DeliverLean-ийн бизнес хөгжлийн захирал Торри Йеллен хэлэхдээ "Аз болоход өнөө үед таны дуртай бяслагийг орлуулах олон сонголт бий. Гэхдээ хэрэв та хушга эсвэл шар буурцагны бяслагт дургүй бол,  жинхэнэ Пармиджано-Реджано хатуу бяслаг нь Чеддар эсвэл Швейцарь зэрэг зөөлөн бяслагтай харьцуулахад илүү их уураг, кальцитай, харин өөх тос багатай байдаг." гэжээ

Тарагны өөр хувилбарууд

“Хэрэв та өглөөний цайндаа ихэвчлэн иддэг, цагаан идээнээс татгалзахыг хүсвэл шар буурцаг, кокосын тараг бараг бүх томоохон хүнсний дэлгүүрт зарагддаг. Элсэн чихэр багатай энгийн төрлүүдийг нь хайж олохыг хичээ. Үүнээс гадна шар буурцгийн тараг нь кокосын тарагнаас хамаагүй их уураг агуулдаг."

Хоол хийх зуршилаа өөрчил

"Та дуртай жигнэмэгээ хийхдээ эсвэл нухсан төмсөө амтлахдаа цөцгийн тосыг юугаар сольж болох вэ? Гайхамшигтай амттай олон өвөрмөц орлуулагч байдаг. Жигнэмгийн зуурмагтаа  цөцгийн тосны оронд нэг аяга гадил жимсний нухаш, энгийн сүүний оронд бүйлсний сүү хэрэглээрэй. Цөцгийн тос, цөцгийний оронд элсэн чихэргүй шар буурцагны сүү, чидуны тосыг ашиглан сэвсгэр нухсан төмс хийгээрэй."

Иддэг зайрмагныхаа талаар бод

"Зах зээл дээр Rice Dream,  Tofutti (шар буурцагт суурилсан) зэрэг сүүн бүтээгдэхүүнгүй маш сайн зайрмаг байдаг" гэж Йеллен зөвлөж байна. Ben and Jerry’s саяхан бүйлсний сүүгээр хийсэн веган зайрмагны шинэ шугам гаргажээ. Chocolate Fudge Brownie, Chunky Monkey зэрэг сонгодог амтыг сүүн бүтээгдэхүүнгүй болгосон!

80/20 арга руу очно уу

Хэрэв та эрүүл мэнддээ санаа тавьж, цагаан идээгээ хасах гэж байгаа бол мэргэжилтнүүд цагаан идээг хоолны дэглэмээс шууд хасахгүй байхыг зөвлөж байна. Йеллен "Бүгдийг нэг дор хасахгүйгээр 80/20 хувилбарын аргыг туршаад үзээрэй" гэж Йеллен эмч зөвлөжээ.

Сүүлд нэмэгдсэн