July
11
2022
Anu.mn
Мэдээ
Сүүлийн зуун жилд, АНУ-д ирсэн цагаачидын яс үндэс ба тоо хэмжээ
Сүүлийн зуун жилд, АНУ-д ирсэн цагаачидын яс үндэс ба тоо хэмжээ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Сүүлийн зуун жилд, АНУ-д ирсэн цагаачидын яс үндэс ба тоо хэмжээ
Photo: depositphotos.com

Pew Research-ийн тооцоолсноор 1965 оноос хойш АНУ-д 59 сая орчим цагаач ирсэн байна. Америкийн түүхэнд хил залгаа, 3218 км үргэлжилдэг хил бүхий Мексикээс хамгийн олон цагаачид ирсэн байдаг.

Зуун жилийн өмнө, АНУ-д 18.2 сая хүн буюу Европын цагаачдын томоохон давалгаа тохиосон бөгөөд цагаачдын дийлэнх нь Германаас 1890-1919 оны хооронд иржээ. Энэ давалгааны үеийн цагаачидтай одоогийн олон америкчууд гэр бүлийнхээ язгуур угсаагаа холбон үздэг. Мөн энэ үед Их Британи, Канад, Италиас ч олноор шилжин суурьшсан ажээ.

1910 онд, АНУ дахь бүх цагаачдын дунд Германчуудын тоо 19% буюу 2.5 сая байжээ. Тэд 18 муж болон Колумбийн дүүрэгт ноёрхож байсан бол мексикчүүд 3 мужид (Аризона, Нью Мексико, Техас) давамгайлж байв.
Дараагийн хамгийн олон цагаачдын тоогоор (11% буюу 1.5 сая) ЗХУ-ын цагаачид удаалж байв.
1965 оноос эхлэн Конгресс хилээ нээх хууль баталснаар Латин Америк, Азиас цагаачид АНУ-д иржээ.

Калифорнид цагаачдын тоо 1860 онд дээд цэгтээ хүрч, мужийн хүн амын 40%-д хүрчээ. Тэдгээр цагаачдын дийлэнх хувийг хятадууд бүрдүүлж байжээ. Үүний зэрэгцээ Нью-Йорк, Нью Жерси мужуудад цагаачдын тоо 1910 онд оргилдоо хүрсэн бөгөөд 30% нь Орос, ЗХУ-ын оршин суугчид, 26% нь Италичууд байв.

2013 онд, Мексикээс АНУ руу цагаачлах цагаачдын асар их давалгаа болсон. Мексикчүүд нь АНУ-дах цагаачдын 28%-ийг эзэлдэг ба 11.6 сая орчим мексикчүүд оршин сууж байна.
Ихэнх Мексикчүүд Нью Мексико (72%), Аризона (58%), Техас (58%), Айдахо (53%), Оклахома (51%) зэрэг мужуудад суурьшжээ.

Мексикчүүдийн тоо олон байгаа ч дэлхийн өнцөг булан бүрээс цагаачид АНУ-д ирдэг. Жишээ нь, Нью Жерсид нийт цагаачдын арав дахь нь Энэтхэгээс ирсэн байдаг. Харин Канадчууд Мэйн (24%), Монтана (21%), Нью Хэмпшир (15%), Вермонт (15%), Хойд Дакота (13%) зэрэг мужуудад амьдардаг. Филиппинчүүдийн хувьд, Хавай (47%), Аляскад (27%) цагаачдын нэлээд хувийг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.