Anu.mn
Сүүлийн 40 жилийн хамгийн том өсөлт: 2023 онд АНУ-ын тэтгэвэр 8.7 хувиар нэмэгдэнэ

Сүүлийн 40 жилийн хамгийн том өсөлт: 2023 онд АНУ-ын тэтгэвэр 8.7 хувиар нэмэгдэнэ

Fri Oct 14 2022
Сүүлийн 40 жилийн хамгийн том өсөлт: 2023 онд АНУ-ын тэтгэвэр 8.7 хувиар нэмэгдэнэ

Хүлээгдэж байсанчлан 10-р сарын 13-нд Нийгмийн хамгааллын алба (SSA) 40 гаруй жилийн хугацаанд хамгийн томд орох, жил бүрийн амьжиргааны өртгийн зохицуулалтыг (COLA) зарлав. Тэтгэвэр авагчидын тэтгэврийг 2023 онд  8.7 хувиар нэмэгдүүлнэ гэж GOBankingRates бичжээ.

Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Хөдөлмөрийн яамны хамгийн сүүлийн үеийн хэрэглээний үнийн индексийн (ХҮИ) тайлангийн дараа гарсан бөгөөд 9-р сард үндсэн инфляци өнгөрсөн оны мөн үеэс 8.2%-иар өссөн байна.

SSA-ийн мэдээлснээр дунджаар 2023 онд Нийгмийн даатгалын тэтгэмж сард 140 доллараас дээш нэмэгдэнэ. 2023 оны 1-р сард 65 сая гаруй  тэтгэврийнхний 8.7%-ын зохицуулалт эхэлнэ. 2022 оны 12-р сарын 30-ны өдрөөс эхлэн 7 сая гаруй Нэмэлт Даатгалын Орлогын (SSI) хүлээн авагчийн төлбөрийн нэмэгдэл эхэлнэ.

COLA 2023 нь, 1981 онд 11.2%-р өссөнөөс хойшхи хамгийн том  өсөлт юм. Сүүлийн 40 жилийн хугацаанд дараагийн хамгийн өндөр COLA зохицуулалт нь 2022 онд 5.9%-иар өсч байв. Энэ хугацаанд зөвхөн хоёр дахь удаагаа COLA 5% -иас дээш өссөн байна.

MassMutual-ийн санхүүгийн төлөвлөгч, халамжийн мэргэжилтэн Дэвид Фрейта:-“ 2023 оны зохицуулалт нь ахмадуудад инфляцийн өсөлтийг даван туулахад туслах ёстой. Нийгмийн даатгалын COLA бага зэргээр 1% -иас 2.5% хүртэл өсөхөд хүмүүст мэдрэгдэхгүй байна. Харин 5.9%, 8.7% гэх мэт бодит өсөлттэй зохицуулалт нь тэтгэвэр авагчдыг дэмжихэд үнэ цэнэтэй болох нь харагддаг. Ихэнх тэтгэвэр авагчдын хувьд тэдний тэтгэврийн орлого нь, амьжиргааны өртөг нэмэгдэхэд автоматаар тохируулагддаг баталгаатай орлогын цөөн хэдэн эх үүсвэрийн нэг юм." гэж ярив

Motley Fool-ийн нийтэлсэн судалгаагаар тэтгэвэрт гарсан гэрлэсэн таван хос тутмын нэг нь, ганц бие тэтгэвэр авагчдын 45 хувь нь, Нийгмийн даатгалын тэтгэмжээс 90 гаруй хувь хамааралтай байдаг гэжээ. COLA нь Ахмад настны хэрэглээний үнийн индекс (CPI-E) биш, харин хотын ажилчдын хэрэглээний үнийн индекс (CPI-W) дээр суурилдаг.

Олон өмгөөлөгчид CPI-E нь, Нийгмийн даатгалын COLA- зохицуулалтыг тооцоолох илүү үнэн зөв арга хэрэгсэл болдог сайн үзүүлэлт  гэж үзэж байна. Харин 2022 оны хэрэглээний үнийн индекс CPI-W тооцоолол нь тэтгэвэр авагчдад ашигтай байж болох ховор жилүүдийн нэг байв.

"Өмнөх ихэнх жилүүдээс ялгаатай нь, Ахмад настны хэрэглээний үнийн индекс CPI-E нь, хэрэглээний үнийн индекс CPI-W-ээс арай бага байсан. Тиймээс COLA-г тооцоолох арга нь ихэнх жилүүдэд ахмад настнуудад ашиггүй байдаг байсан, харин COLA 2023 нь үүнд үл хамаарах зүйл юм."гэж The Motley Fool-ийн мэргэшсэн санхүүгийн төлөвлөгч, шинжээч Мэттью Франкел хэлэв.

Сүүлд нэмэгдсэн