Сүүлийн 20 жилд анх удаа Евро Ам.доллартай тэнцэж, Америкчуудын хувьд Европ руу аялах нь хямд боллоо.
Wed Jul 13 2022
Сүүлийн 20 жилд анх удаа евро болон ам.долларын ханш бараг давхцаж байна. Хоёр валют нь нэг центээс бага зөрүүтэй байна. Энэ бол Америкчуудад Европ руу аялахад маш таатай үе гэж CNN мэдээлэв.
7-р сарын 11-ний өдрийн үдээс хойш еврогийн ханш 1,004 ам.долларт хүрч, оны эхэн үеэс 12 орчим хувиар буурсан байна. Орос-Украины дайны улмаас өндөр инфляци, эрчим хүчний тогтворгүй байдал зэргээс үүдэн эдийн засгийн уналт үүснэ гэсэн айдас энэ тивд үүсээд буй.
Дайны өмнө хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг Оросоос авдаг байсан Европын холбоо Оросын газрын тос, байгалийн хийн хараат байдлаа багасгахыг хичээж байна. Үүний зэрэгцээ ОХУ нь, ЕХ-ны зарим орнуудад байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарласан бөгөөд саяхан Норд урсгал(Nord Stream)-ын хийн хоолойгоор Герман руу нийлүүлэх хийг 60%-иар бууруулжээ. Одоо Европын хийн импортын дэд бүтцийн энэ чухал хэсгийг сүүлийн 10 хоногийн хугацаанд төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийнэ гэсэн шалтгаанаар Орос хаасан бөгөөд Германы албаныхан цаашид нээхгүй байх магадлалтай хэмээн түгшиж байна. "Түүхий эдийн үнэд мэдрэмтгий байдаг Германы экспортын шинж чанарыг харгалзан Евро бүсийн эдийн засаг удаашрах төлөвтэй байгаа тул худалдааны тэнцэл ойрын хэдэн сард мэдэгдэхүйц сайжирна гэж төсөөлөхөд хэцүү хэвээр байна" гэж Saxo Bank-ны валютын стратегичид бичжээ.
Төв банкууд, тэр дундаа Холбооны Нөөцийн Сан(ХНС)-ийн бодлогын хүүгийн өсөлт ба эдийн засгийн өсөлтийн удаашрал нь, еврогийн ханшид дарамт учруулахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг ам.долларыг найдвартай бүс болгоход чиглэнэ гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Холбооны нөөцийн банк, бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөж бодлогоо чангатгасан нь Европоос хамаагүй түрүүлж байсан бөгөөд энэ сард хүүгээ мөн дахин өсгөх хандлагатай байна.
Энэхүү ам.долларын ханшийн аюулгүй байдлын нөөц, Европ болон АНУ эдийн засгийн хямралд орвол тэр үед улам хүндэрч болзошгүй гэж Deutsche Global FX Research-ийн тэргүүн Жорж Саравелос өнгөрсөн долоо хоногт хийсэн тэмдэглэлдээ анхааруулсан байна.
Еврогийн ханш 0.95-0.97 долларын хооронд хэлбэлзэж, ам.доллараас доогуур үнээр арилжаалагдах нөхцөл байдалд, Европ ба АНУ хоёулаа 3-р улиралд (илүү гүн) уналтад орох юм бол ХНС хүүгээ өсгөх нь үр дүнтэй гэж Саравелос бичжээ. Харин энэ зун Европт айлчлахаар төлөвлөж буй америкчуудын хувьд энэ нь сайхан мэдээ бөгөөд одоо Европ руу хийх аялалын үнэ еврогийн ханшийн уналтаас болж (зочид буудал, ресторан, дэлгүүр хэсэх гэх мэт) бүгд огцом унаад байгаа юм.
Эх сурвалж: forumdaily.com








